• Өнөөдөр 2025-04-18

УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулна

2024-11-12,   203

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тус өдрийг ирэх сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долдугаар сард баталсан.
 
Тэгвэл ирэх сарын 26-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулах юм байна. Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах юм байна.
 
Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар Их хурлаар баталж байжээ. Тус өдөр нь манай улс Хаант ёсыг халж, хорьдугаар зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт хэлбэр болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болсон түүхэн өдөр юм. Үндсэн хуулийн төслийн хамгийн анхных нь Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн даалгавраар 1914 онд хийгдэж, үүний зэрэгцээ Үндсэн хуультай болж чадсан улс орнуудын хуулийг орчуулж, судлах гэх мэтээр үндсэн хуульт тусгаар улс болох бэлтгэл 1924 оныг хүртэл тасралтгүй хийгджээ.
 

УИХ хүндэтгэлийн чуулган хуралдуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188