Засгийн газрын бодлогыг байнга эсэргүүцдэг тэмцэгч, хэнээс ч, юунаас ч айдаггүй баатар болоод байгаа гишүүдийн нэг нь Д.Энхтүвшин. Төсвийн үеэр "Би МАН-ын хүн биш, Засгийн газар хүчтэй юм. Би та хэдийн ард түмний боломжийг хулгайлсан хулгайтай чинь эцэсээ хүртэл тэмцэнэ" гэсэн нь, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал руу дайрч, чичилсэн нь түүний хувьд санаандгүй явдал биш. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин улс төрийн ямар зорилготой, юунд санаархаад эхлэв, түүний ард хэн байгаа болоод тэр “хэлд оров” гэдэг нь улс төрийг сонирхолтой болгож байгаа. Нөгөөтэйгүүр түүний энэхүү үг, үйлдлүүд нь МАН-ын фракц хэрхэн хуваагдсан, хагаралдсан болохыг, тэр хэнийх нь багт орчихоод томроод байгааг ч харж болно. Өөрөөр хэлбэл, төрийн томчууд МАН дотроо нам бүрдүүлчихээд шинэ багт нь багтсан Д.Энхтүвшин тэргүүтэнгүүд том эзэнтэй болсноо өөрсдөө тунхаглаж, айхгүй барихгүй дээрээ тулаад буй гэх яриа бий. Тэрбээр УИХ-ын сонгуулиар жагсаалтын есд бичигдэж, УИХ-ын болсон. Тухайн үед түүнийг Ерөнхий сайдын сойж буй нэр нөлөө бүхий залуучуудын нэг гэх яриа гарч байсан. Харин сүүлийн үеийн үйл явдлаас харахад, Ерөнхий сайд болоод тэдний багийнхны баталсан төсвийг илтэд шүүмжилж, олноос сайшаал хүртээд амжсан. 
Тэрбээр төсөв баталсаны дараа “Данхар төсвийг тануулж чадсангүй. Хамтарсан Засгийн газар ард түмэнтэйгээ хийсэн нийгмийн гэрээгээ эрээ цээргүй зөрчлөө. Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна. Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байх. Төсвийн урсгал зардлыг буруулах шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Гишүүд нэмэгдэх нь. Ард түмний боломжийг хулгайлсан хулгайтай үр дүнд нь хүртэл тууштай тэмцэнэ” хэмээн өөрийн цахим хуудастаа тэмцлийн хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүдийг гараа өргөөд төсөв баталж байгаад нь бус Засгийн газрын гишүүдтэй бялуу хуваалтаас болоод сайнгүй болчихсоныг нь харуулж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудын талаар мэдээлэл хийхдээ "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эсрэг байр сууриа илэрхийлсэний төлөө Н.Учрал сайдаас дарамт ирсэн" гэж мэдэгдсэн байдаг.
Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсөв хэлэлцэх үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл байхгүй" гэж хариу тайлбар өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Танхимаас гаргасан гол санал нь хамтарсан Засгийн газарт орсон намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан эдийн засаг, бизнесийг дэмжих чиглэлийн заалтуудыг нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах тухай байсан. Үгэнд чинь орсонгүй гэж намайг намаас хөөж, намын бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай байсан. Би МАН-ын гишүүн биш, намын бүлгээс хөөвөл хөөгдье. Дараа нь хэвлэл мэдээлэл, сошиал, янз бүрийн аргаар дайрч дарамтлах бол тэрнээс чинь айхгүй шүү. Мөн чи бид хоёулаа үхэл, амьдралын зааг дээр очоод буцаж ирсэн хүмүүс. Амьдралын хоёр дахь боломжоо яагаад эгэл жирийн хүмүүсийн төлөө зориулж болохгүй байгаа юм бэ, эсвэл ядаж саад болохгүй байя л даа" хэмээсэн нь сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаад буй. Иймэрхүү тайлбар мэдэгдлүүдээрээ хэлд орсноо батлаад байгаа Д.Энхтүвшин өмнө нь юу ч болж байсан ганц ч үг ган хийдэггүй байснаас нь харахад тэр яалт ч үгүй том эзэнтэй, баталгаатай артай болж, улс төрд хөл нийлүүлжээ.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Анар Ерөнхий сайдын айлчлалыг шүүмжилж, буруу юм хийгээд байгааг нь сануулсан. Ямартай ч МАН-ын гишүүд төсөвтэй, төсөвгүй Ерөнхий сайдыгаа, МАН-аа шүүмжилж талцал бий болгоод эхэллээ. Харин тэдний улс төр цааш хэрхэн үргэлжлэх бол.
| “НАМААСАА ХӨӨСӨН Ч АЙХГҮЙ” ГЭЖ ТОМОРСОН Д.ЭНХТҮВШИНГИЙН САНААРХАЛ БА ТАВИЛТТАЙ УЛС ТӨР |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |