УИХ-ын гишүүн асан Д.Өнөрболорын ухуулагчаар ажиллаж байсан эмэгтэй нас барсан билээ. Тодруулбал, Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн, Д.Өнөрболорын шадар туслахаар ажиллаж байсан 62 настай, Ц гэх эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач тэр өдөр сумын айлуудаар явж, ухуулга, сурталчилгаагаа хийж, намын байрандаа тайлангаа тавиад явсан. Ингээд шөнө нь амиа алдсан юм.
Бид талийгаачийн хүүтэй холбогдож, хэрэг нь хэрхсэн талаар тодрууллаа. Мөн уг хэрэгт ямар нэгэн байдлаар хэн нэгэн улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн талаар хариулт авсан юм.
Х.Ананд “Ээж маань эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан учраас хэрэг нь хаагдсан. УИХ-ын гишүүн байсан Д.Өнөрболор гэдэг хүн бидэнтэй ирж уулзаагүй. Ээж маань угтаа тэр хүний шадар туслах, ухуулагчаар ажиллаж, өглөөнөөс орой хүртэл ядартлаа явсан. Гэсэн ч ирж уулзаагүй. Гэхдээ би гомдолгүй ээ, хэнд ч гомдох билээ дээ. Ээж бид хоёр хоёулаа амьдарч байсан. Одоо би Улаанбаатар хотод сургуульдаа сурч байгаа учраас гэртээ очиж чадахгүй байна” гэлээ.
| Д.Өнөрболорын ухуулагчаар ажиллаж байхдаа нас барсан Ц-ийн хүү: Ээж минь эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан тул хэрэг нь хаагдсан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |