• Өнөөдөр 2025-04-19

Төсөв хэмнэхийг шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ

2024-11-06,   369

"Цогц хөгжлийн үндэсний төв"-өөс Улсын төсвийн 2025 оны үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 3458 иргэн дэмжсэн гарын үсэг зурсан байна.
 
Тус өргөдөлд
 
2025 оны төсвийн зардлын хэт тэлэлт нь иргэдийн амьдрал, улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх бодит аюултай байна. 2025 оны улсын төсөв нь:
  • Шаардлагагүй, хэт үрэлгэн зардлууд тусгасан
  • Иргэдийн амьдралд нийцэхгүй, ач холбогдлыг эрэмбэлээгүй
  • Аж ахуй нэгжүүд татварын дарамтад орох эрсдэлтэй
  • Инфляц өсөж, үнийн өсөлт гаарна
  • Төгрөгийн ханш унах эрсдэлтэй
  • Төсвийн тэнцэл алдагдаж, эдийн засаг унах
  • Авлига ихсэх нөхцөлийг үүсгэх бодит эрсдэлтэй
​Улсын төсөв нь Монгол улсын иргэн бүрийн амьдралд нөлөөлөх, улсын хөгжлийн хамгийн чухал шийдвэр тул уг өргөдлийг санаачилж байна.
 
Тухайлбал,
 
2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна.
 
Үүнд, 2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
 
  • Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
  • Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин
  • Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
  • Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
  • 2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
  • Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
  • Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
  • Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.
Иймд энэ мэт төсвийн хэт үрэлгэн зардлуудыг хэмнэж, улс орны хөгжлийг чухалчлан, ач холбогдлын эрэмбийг баримталж, төсвийг дахин хэлэлцүүлэхийг МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс:
 
Төсвийн тухай хэлэлцүүлэгт УИХ-ыг хариуцлагатай байлган, дэг ёсыг сахиж, улс орон, иргэдийн эрх ашгийг чухалчилж, Засгийн газарт шахалт үзүүлж ажиллахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас;
 
Төсвийн хэлэлцүүлэг энэ хэвээр үргэлжилж, хэт үрэлгэн, ач холбогдлын эрэмбэ алдагдсан, хэт тэлсэн төсөв батлагдсан тохиолдолд өөрийн хууль ёсны бүрэн эрхийн дагуу 2025 оны төсвийн тухай хуульд хориг тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тус тус энэхүү өргөдлөөр шаардаж байна гэжээ.
 
Энэхүү өргөдлийг дэмжихийг хүсвэл ЭНД дарж саналаа өгнө үү.

Төсөв хэмнэхийг шаардсан өргөдөлд иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-08 03:04:21
    Доржсурэн Батчулуун: Дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 15:57:37
    Ч.Насанжаргал: Өргөдлийг бүрэн дэмжиж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 15:29:17
    иргэн: ЭНХТҮВШИН ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 15:09:51
    Цэцэгээ: Төсөвөө хэмнэх нь зөв татвар төлөгчдийн мөнгийг арай өөрсдөө ажиллаж олоогүй учио хэтэрхий үрэлгэн харгис ард түмэн бидэнд ээлгүй хандаж бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 13:08:55
    Тарваа: Нэн яаарлтай эмлэг сургууль байгуулаа болвсон хүчин бэлдэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 13:08:08
    Туяа: Энхтүвшин гишүүнийг дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 13:07:45
    Дорж: Дэмжиж бна
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188