• Өнөөдөр 2025-04-19

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ

2024-11-04,   329

 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу энэ пүрэв гарагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ ч өгсөн. Гэвч  одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ.   
 
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ тэрбээр, “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж,  ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна.  Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэжээ.
 
Сэтгүүлч Н. Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлын тов ирэх арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогдсон. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг хүссээр байгаа билээ. Түүнд анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-06 16:27:48
    Доржоо: Аятайхан байж байгаад ялаа дуусгаад гарахаа боддоо. идсэн уусан олж авсан зүйлүүд чинь одоо л хэрэг болно доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 11:08:16
    Zochin: Hereg hgegvi bol yunaas aidagiin bardam bna bizde.ene hvnd yamar sanaa bnaa.hsen hereg ni ulsiin nuutstai gj bga. Neelttei hwel irged hamgaalna gj muiharlaj bga bololtoi.Ghde ene hvvhen ih ewgvi hvn gj haragdaj bga yaj terbumtan bolow.ih asuudaltai.shantaaj hj mungu awdag ni todorhoi haragddag.bodwol haaltiin geree hj mash ih mungu awsan bh.gereelsen hvmvvs ni hamt yawchih gd bga tul nuun daragdulsan bh tvvnees duugvi 10 n jil bh shv.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 10:59:08
    Өнөрмаа: Аятайхан ялаа дуусгаа.Төр төмөр нүүртэй шүү.маяглаж байгаад ялаа нэмүүлчивээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-04 10:58:43
    Өнөрмаа: Аятайхан ялаа дуусгаа.Төр төмөр нүүртэй шүү.маяглаж байгаад ялаа нэмүүлчивээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188