Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар эсэргүүцэл илэрхийлж, өндөг шидсэн.
Улмаар А.Отгонбаатарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах зөрчилд холбогдуулан хэргийг нь 7-30 хоног баривчлах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Боловсролын сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар "Бид цагдаагийн байгууллагад ямар нэг гомдол гаргаагүй. Харин цагдаагийн байгууллага тухайн үйлдэлд хэрэг нээн шалгасан юм билээ. Сайдыг болон намайг дуудаж мэдүүлэг авсан. Харин бид гомдол, саналгүй гэж хэлсэн.
Харин над дээр ирсэн гомдол одоогоор байхгүй байна. Өчигдөр болсон зодооны үеэр би биеэ хамгаалсан. Гэтэл дахин сайдын биед халдах гэж оролдсон учраас би хариу үйлдэл үзүүлсэн. Дараа нь тэр хүн өөрөө над руу халдсан. Ингээд хамгаалалтынхан орж ирээд аваад гарсан” гэсэн билээ.
А.Отгонбаатарыг өндөг шидэж, бусдын биед халдсан хэргээр шалгаж байна |
|