• Өнөөдөр 2025-04-19

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2024-11-01,   199
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулав. Хуулийн төслийг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд 2025 оны төсвийн хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураалтыг хойшлуулсан юм. 
 
Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхэлснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. 
 
Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг УИХ-д олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор тусгасан байна.
 
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын таван хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаар 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188