УИХ-ын чуулганы хуралдаанаар, 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжлүүлэх, Цөмийн энергийн тухай хуулийн төслүүдийг, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг хэлэлцэхээр товложээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН: Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг нэг их наядаар бууруулъя гэсэн асуудлыг тавьж байгаа юм. Нэг талдаа бонд гаргах нь өр зээл тавьсан гэсэн үг. Хуулийн төслийн хүрээнд 2.5 их наяд төгрөгийн хэрэгцээ шаардлага байна. Засгийн газрын дахин санхүүжилт 578 сая буюу Номад бондын 2.8 их наяд төгрөг байгаа. Засгийн газрын дотоод үнэт цаас 300 тэрбум, нийслэлийн бонд 190 тэрбум байна. Үүнээс илүү бонд гаргах, Засгийн газрын өрийн баталгаа гаргаж, ирээдүйд төсвийн эрсдэл үүсгэх шаардлагагүй гэж харж байна. Магадгүй шинээр өрийн баталгаа гаргах бол төсвийн хуулиар тусдаа оруулж ирэх эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Оруулж ирсэн үзэл баримтлалыг нь хязгаарлаж өгөх шаардлага байна. Бид нэг хязгаарлаж, танаж болох зардлуудаа танах хэрэгтэй. Засгийн газрын сайд нар яагаад бүхэл дүнгээр нь тавиад байгаа юм. Нэг жилийн зардал нь 45-50 хувь өсдөг юм бэ.
Г.ТЭМҮҮЛЭН: Засгийн газар өрийн баталгаа гаргаж, ирээдүйд төсвийн эрсдэл үүсгэх шаардлагагүй |
|