Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр арваннэгдүгээр сарын 1-нд тохиож байна. Тэгвэл Чингис хааны талаар дэлхийн алдартнуудын хэлж байсан онцлох эшлэлийг хүргэж байна.
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру: Чингис хаан дэлхийн түүхэн дэх Македоны Александр, Юлий Цезарь нартай эгнэшгүй цэргийн сод ухаантан, удирдагч эргэлзээгүй мөн байсан. Цэргийн давуу хүчтэй байлаа ч дайтахыг бус, найрамдахыг эрхэмлэдэг нэгэн байсан.
14 дүгээр зууны үеийн Английн зохиолч Ж.Чаусер: Хууль шүүхийн агуу хаан. Тангараг өргөсөн хуулиндаа өөрөө үнэнч удирдагч байсан. Тэр цаг үеийн хэмжээгүй эрхт хаад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хуульд захирагддаг байсан нь маш онцлог байв.
Францын эрдэмтэн, Дорно дахины агуу судлаач, Поль Пеллио: Чингис хааны байлдан дагууллын үе бол дэлхий ертөнцөд урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн аугаа гайхамшигт үйл явдал.
БНСУ-ын Ерөнхийлөгч, Энх тайвны Нобелийн шагналт Ким Дэ Жүн: Чингис хаан өрнө дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон. Христосын болон Исламын шашин дорно зүгт дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн. Өрнө дорнын соёлын болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн гавьяатай юм.
XIV Далай лам: 1206 онд Монголын тархай бутархай овог аймгууд нэгдэн, Чингис хааныг их хаанд өргөмжилж, агуу их Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тэрээр өөрийн бие болоод сэтгэлийн хичээл зүтгэлээр их амжилтыг олсон юм. Өнөөдөр түүний үлдээсэн гавьяа, бахархал нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө юм. Түүний агуу их хичээл зүтгэлийг үлгэр дуурайлал болгон хөгжүүлж, зөвхөн эд баялгийн дэвшил бус хүний дотоод үнэт зүйлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг та бүхэнд уриалж байна.
Ромын Пап XVI Бенидикт: Чингис хаан Монголын ард түмний улс төр, нийгэм соёлын онцлогийг дэлхий дахинаа таниулахад өөрийн хувь хүний чанараар гайхамшигтай хувь нэмэр оруулсан юм. 1206 оноос өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний хөгжилд багагүй өөрчлөлт гарсан хэдий ч Их Монгол Улс болон түүний бусад соёл иргэншилтэй харилцах харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж хэвээр үлдсэн нь гарцаагүй. Энэхүү чухал ололт, амжилтыг зөвхөн судлаад зогсохгүй өөрсдийн зүй ёсны үндэсний бахархлыг бусад ард түмний соёл иргэншилтэй харилцах харилцаанд, эв зүйтэй хослуулж үлгэр дуурайлал болгох нь чухал билээ.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин: Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төрт улс дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн.
Япон Улсын Ерөнхий сайд Жуничиро Койзуми: Авьяас чадалтай, эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаалд тохоон томилох, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох, шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл, Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ. Хүн төрөлхтний түүхээс авч үзсэн гэсэн нэгэн агуу түүхийн шинэ эрин үеийг эхлүүлсэн Чингис хааны бодит байдал нь тэр үеийн тухай улам ихийг мэдүүлэх болно.
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак: Энэхүү агуу их удирдагчийн түүхэн үүрэг нь Монгол овог аймгуудыг нэгтгэж, Монгол Улсыг байгуулаад зогсоогүй, хүн төрөлхтний түүхийн дунд үед дэлхий газрын зургийг шинээр зурахад гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Үүгээр ч үл барам Чингис хаан улс төрийн агуу сэтгэгч, цэргийн гарамгай сод ухаантан, удирдан зохион байгуулах өндөр чадвартай хүн байсан нь түүний эрх барих хугацаандаа бий болгосон иргэний болон цэргийн хөгжингүй тогтолцоо, өөрөөс нь хойш олон жил мөрдөгдсөн хууль ёс, дэг журам харуулж ирснийг түүхчид нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ гээд Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын эзэн гүрнийг байгуулж чадсан юм. Түүний нэр алдар даян дэлхийд түгж, түүхчид II Рамсес, III Тутмоз, агуу их Александр болон Цезарь нарын хамт дэлхийн их удирдагчдын жагсаалтад нэрийг нь оруулсан юм. Түүний эзэнт гүрний хил хязгаар нь Номхон далайгаас хар тэнгис, Сибирээс Зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан билээ. Египет болон энэ бүс нутагт Чингис хаан, түүний залгамжлагчдыг гайхамшигт удирдагч гэсэн ойлголт давамгайлдаг хэдий ч ислам улс үндэстний зарим хэсэгт түүнийг Хаваризмын төрийг түлхэн унагаж, Хорезм, Самарканд, Бухарыг булааж, мөн Хорасан, Афганистан, Иран, Ирак болон Эл Машрекийг эзэлж байснаар нь түүнийг булаан эзлэгч гэж дурсдаг. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан ийм удирдагчийг өнөө үеийн шалгуураар бус харин тухайн үед нь мөрдөгдөж байсан голлох шалгуураар нь хэмжих нь зүйтэй юм. Өөрийнх нь цаг үеийн шалгуураар бол Чингис хаан агуу их байлдан дагуулагч удирдагч хэмээн алдаршсан байсан юм. Тэр улс үндэстнээ нэгтгэж тархаа бутархай байсан цөөхөн хэдэн овог аймгуудыг хүчирхэг улс болгон өөрчилж, улмаар өргөн уудам газар нутагтай их гүрэн болгон тэлсэн юм. Энэхүү эзэнт гүрний газар нутгийг өргөтгөн тэлэх үйл хэргийг түүнийг тэнгэрт хальсан хойно ч үе залгамжлагчид нь үргэлжлүүлж, тэдний цэргийн хүч нь Дунай мөрнийг гатлан өнөөгийн Германы хилд тулж ирж байсан түүхтэй.
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Эрдоан: 1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа. Энэ нь хүн төрөлхтний түүхийн хөгжлийн явцад нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй байсан юм. Чингис хаан түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан удирдагч байсан төдийгүй агуу төр улсыг захирч чадсан цэргийн том жанжин гэж бичигддэг юм. 1206 онд Чингис хаан агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, тусгаар тогтнолын нэр хүндийг олж авсан бөгөөд тэрээр 1227 онд насан өөд болох үед Монголын эзэнт гүрэн Хар далайгаас Номхон далай хүртэлх газар нутгийг эзэмшиж байв. Нөхөр ч бай, дайсан ч бай олон ард түмний түүхэнд өөрийн байлдан дагууллаар дурсагдан үлдсэн аугаа их Чингис хааны зорьсондоо хүрэх чадвар, цэргийн их эрдэм нь Монголын их эзэнт гүрэнд их зүйлийг өгчээ. Өнөөгийн 1.5 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэртэй, эрч хүчтэй, залуу хүн амтай Монгол Улс орчин үеийн дэлхий ертөнцийн идэвхтэй улс орнуудын нэг болон хөгжин цэцэглэж байна. Монгол Улс дэлхийн түүхэнд өөрийн өвөрмөц байр суурь болон соёлын өвөө хадгалан үлдэж чадсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон: 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдэлж ирсэн.
Франц Улсын Ерөнхийлөгч Жак Ширак: Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж, мэдэж амжаагүй байна. Чингис хаан овог аймгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож, Монгол үндэстний үеийн үед мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм. Тэрээр энх тайвныг тогтоож, эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог олгосон юм. Түүхчдийн хүлээн зөвшөөрснөөр Чингис хааны үлдээсэн нэгэн чухал өв болох “Монголын их амар амгалан (Pax Mongolica)” нь Европ, Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Чингис хаан өнөө үед домогт баатар болж, түүний сүр хүч, дурсамж үеийн үед айх, бишрэхийг хослуулан мөнхөрсөөр байна.
XVIII зууны английн нэрт зохиолч, орчуулагч Пенелопе Оубин Чингис хааны тухай номыг орчуулж Уэлсийн хунтайжид өргөн барихдаа “Ариун явдалт, чигч шударга, төлөв төвшин тэрхүү хаан болбоос бас гайхамшигт хань, сайн эцэг, үнэнч анд, ээлт эзэн, ухаалаг жанжин байсан ажгуу” хэмээн айлтгаж байжээ.
АНУ-ын нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” бүтээлдээ “Чингис хаан бол орчин цагийн дэлхий ертөнцийн үзэл санаа, үндэс суурийг тавьсан их хаан“ хэмээн онцолжээ. Мөн “Чингис хааны мөрдүүлж байсан хуулийг XIII зууны үед монголд очиж байсан П.Карпини, В.Рубрук нар шагшин өгүүлж байсан бөгөөд Монголчууд эзэн Чингис хааны тогтоосон хууль дүрмийг хэрхэн хүндэлж дагаж мөрддөг байсныг тэд олонтоо бичиж байжээ” хэмээн тодотгожээ.
2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан. Тогтоолд “Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл, уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл, иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” гэжээ.
“Монголын их амар амгалан”-г цогцлоож байсныг үнэлэн Вашингтон пост сонин 1995 онд Чингис хааныг дэлхийн “Мянганы суут хүнээр” нэрлэж байлаа.
| Их эзэн Чингис хааны талаар дэлхийн алдартнууд юу хэлэв |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |