МАН-ын улс төрийн зодоон албан ёсоор эхэлчихсэн. Бие биеээ сандал суудлаас нь унагаж, улс төрөөс бүр мөсөн явуулах гээд ил цагаан нүдэлцэж байна. Ер нь энэ намынхан эрх бариад сонгуульд ялаад эхлэхээрээ хоорондоо эв түнжин хагаралдаж, эрх мэдлийн төлөө фракц болоод үзэж тардаг зантай. Энэ нь бүр тогтсон соёл болчихсон гэмээр юм уу даа. Бүр Оросуудтай нийлж нэгнийгээ буудаж, хороож байсан гашуун түүхтэй болохоор тэд цаг ямагт нэг рүүгээ боргож, урах нь арга ч үгүй биз гэж улс төр судлаачид ярьдаг...
Энэ удаагийн зодоон Ерөнхий сайдын баруун гар, Хууль зүйн сайд асан, шинэ Хотын дарга Х.Нямбаатар, арав гаруй жил улс төрд босоо “аварга” явсан Д.Сумьяабазар нар нийлчихээд намынхаа генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай үзэж байна. Тэд Д.Амарбаясгаланг улс төрөөс нэг мөсөн зайлуулах гээд нүүрсчин гэх нэр хоч зүүлгээд өдөр, шөнөгүй үзээд байна. Одоогоор Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар Д.Амарбаясгаланд зай завсар, минутын амралт ч өгөхгүй балбалж, ялж байгаа харагдана.
Гэхдээ эхний үед хүч, тэнхээ, нөөцөө шавхаж, хамаг тактикаа эсрэг талынханд дэлгэчихсэн тамирчин дараагийн үед илүүрхэх үү, хэмх нүдүүлэх үү. Багтраа нь гарсан тамирчин баруун гарын цохилтоо явуулах уу, эс явуулах гэдэг нь цаг хугацааны асуудал.
.jpg)
Хуучин цагт Ардын намынхан өглөө нь хэрэлдээд, орой нь эвлэрдэг, хэрүүл, зодооноо тогоондоо “чанадаг”, шорвог “хоол”-оо бусдад өгдөггүй гэж өөрсдийгөө дөвийлгөж, Ардчилсан намынхнаар тохуурхдаг байлаа. Гэхдээ одоо цагт Ардын намынхны эрх мэдлийн төлөөх тэмцэл ил болж, “сав”-наасаа хальж байна. Боксын тамирчид шиг рингэн дээр гарчихаад нэгийгээ “алах”-аас наагуур болж байна. Тэдний гол хүсэл нь хоёр үеийн турш илүүрхэж, ямар ч хамаагүй аргаар өрсөлдөгчөө нам цохиж, цэвэр ялах. Ялагдсан тамирчнаа рингийн буланд дахиж харахгүй байхын тулд тэд өөд уруугүй хөл, тархиа ажиллуулж байна гэсэн үг л дээ.
МАН-ын одоогийн “гал тогоо”-г баригчид хэн нь илүү хүчтэйгээ үзэхийн тулд нэг нэг рүүгээ том “нүүрс” нүүлгэж өнгөрсөн өдрүүдэд хангалттай харлаа. МАН-ынхны хамгийн эмзэг сэдэв нь нүүрсний хулгайч болох. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн өмнө ЖДҮ-чин гэх нэр зүүхгүй гэсэндээ тэд рингэн дээр хамгийн чангаараа хашхирч, бусдыгаа зааж өгч байгаа мэт дүр үзүүлдэг байлаа. Харин одоо тэд нүүрсний хулгайч гэдэг нэр зүүх вий гэдгээс сүнсээ цайлтал айж байгаа. “Нүүрсний” гэх хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж ирсэн. Нэр нь нүүрстэй холбогдсон хэнийг ч үлдээхгүй, ард түмэнд тас татуулах рингийг бэлдчихсэн гэсэн үг. Нүүрсчин гэхэд л хэн ч унахад бэлэн ангал хүлээж байгаа юм. Ингэхээр Ардын намынхны нэгнээ унагах, ялах гол тактик нь нүүрсний хулгайч гэдгийг нь ард түмэнд итгүүлэх болжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч хэмээх нийтлэл гаднын сайтад нийтлэгдсэн. Үндсэндээ түүнийг ХБНГУ руу хэсэг гишүүнийн хамт явах хоёр хоногт ийм мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Yahoo Finance, News Direct гэх сайтад түүнийг “Админерал” компаниар дамжуулан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хэмээн нийтэлсэн. Ингэхдээ “Д.Амарбаясгалан Тавантолгойгоос 47 мянган тонн нүүрсийг “Админерал” компаниар дамжуулж, ашиг хонжоо олсон гэгдэж буй. Энэ хэргийг шалгах явц үргэлжилж байгаа. Тус мөрдөн байцаах явцад Д.Амарбаясгалан эрх мэдлээ ашиглан хөндлөнгөөс оролцох гэж оролдож байна” гэх агуулгыг гаргасан. Энэ асуудал түүнийг эзгүй хооронд сөхөгдсөн нь бас л хоржоонтой.
Гадны хэвлэлд мэдээлэл цацагдсаны дараахан Д.Амарбаясгаланд зориулсан тусгай сонин хүртэл дотооддоо гаргалаа. Тухайлбал, 12 нүүртэй сонины дөрөв, таван нүүрт нь Д.Амарбаясгалангийн тухай бичсэн пост, сэтгэгдэл, гадны хэвлэлд гарсан мэдээллийг орчуулаад тавьчихсан байна лээ. Ерөнхий утгаараа энэ шуудан МАН-ын генсек Д.Амарбаясгаланд зориулсан гэдэг нь илт.
.jpg)
Дараа нь, Д.Амарбаясгалангийн тухай мэдээлэл, баримтыг олон нийтэд цацаж, үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг Хотын дарга асан Д.Сумъяабазар БНХАУ руу авч явлаа гэх мессэжийг олон нийтэд өглөө. Ерөөсөө л МАН-ын зодоон эхэлчихсэн нь эндээс бэлхэн харагдаж байгаа юм.
Ингээд харахаар Д.Амарбаясгалан яалт ч үгүй “зодуулж” байна, эхний үед. Рингийн буланд шахуулсан Д.Амарбаясгалан хүнд цохилтоос гарч чадах уу гэдэг нь анхаарлын төвд байна. Хэрэв Д.Амарбаясгалан цохилтоос гарч чадахгүй бол бүр мөсөн улс төрийн тоглолтоо дуусгана дуусна. Хэрэв хүнд цохилтоос гарвал...
Д.Амарбаясгалан рингийн буланд шахуулчихаад, Хотын шинэ, хуучин дарга нарт зодуулж байгаа нь учиртай. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг ногоон автобусны дуулианыг дэгдээсэн гэх хардлага Хотын дарга асан Д.Сумъяабазарыг буух өдрөөс эхэлсэн. Өөрөөр хэлбэл, түүний МАН-ын нэр бүхий хүнд буцааж барьсан хариу нь өндрөө авч, Хотын сайд, Хотын дарга нарыг зэрэг суудлаасаа буухад хүргэсэн. Магадгүй одоо улаан автобусны хэрэг мандаж, Хотын хуучин удирдлагуудыг хууль хяналтын байгууллагын хаалга татахад хүргэж болзошгүй сэжүүр гараад ирсэн.

Хэрэвзээ, Хотын дарга Х.Нямбаатараар хамгаалуулж, Ерөнхий сайдаар төвийг бариулсан Д.Сумъяабазар энэ тулаанд ялахгүй бол улс төрөөс бүр мөсөн явна. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар, Д.Сумьяабазар нар эхлүүлсэн зодооноо ялалтаар дуусгахгүй бол улс төрөөс явна гэсэн үг. Тэдэнд Д.Амарбаясгалантай багаараа биш ганц, ганцаараа үзэх хөзөр үлдээгүй бол ялагдах магадлалтай. Амьсгаа нь задарчихсан тамирчин дараагийн үед тактикаа өөрчлөөд, нэг нэгээр нь бариад авч мэдэх. Хэрэв нэг нэгээр нь барьж аваад тулчихвал байдал өөрөөр эргэж мэднэ.
Товчхондоо, Хотын дарга асан Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороогоо алдчихвал тоглолтын цаг үндсэндээ дууслаа гэсэн үг. Угтаа Д.Сумъяабазар “Энэ бол миний байгуулсан намын хороо. 2020 оны орон нутгийн сонгуульд намаа өөрөө ганцаараа удирдаж орсон. Би УЗ-өөс нэг ч бодлогын, хүний оролцоотой дэмжлэг авч байгаагүй, Д.Амарбаясгалан даргаас ч авч байгаагүй” гэж байсан зодооны гол илрэл. МАН-ынхан нийслэлийн МАН-ын төлөөх өрсөлдөөнд хүч сорьцгоож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан одоогийн хотын мээр Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд өрнөж эхэлсэн нь тодорхой харагдаж байна.
| Х.НЯМБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР ХОЁР Д.АМАРБАЯСГАЛАНГ РИНГИЙН БУЛАНД ШАХЧИХААД БАРУУН СОЛГОЙГҮЙ БАЛБАЖ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |