• Өнөөдөр 2024-05-15

Б.ГАНХУЯГИЙН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н БҮРЭН БАРИМТ

          Засгийн газар өнгөрөгч оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчилснаар нийгэмд “Нүүрсний хулгай”-н дуулиан албан ёсоор эхэлсэн. Улмаар АТГ-аас Б.Ганхуягийн хамаарал бүхий этгээдүүд, авлигын сүлжээнийхнийг нь баривчлан цагдан хорьж, авлигын мөнгөөр санхүүжүүлсэн, худалдаж авсан хаус хотхон, орон сууц, оффисуудыг нь битүүмжилж, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Мөн Б.Ганхуягтай нүүрсээр холбогдсон нэр бүхий гишүүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Товчхондоо, өнгөрөгч намар, өвлийн турш Б.Ганхуяг “гол дүр” болж тодорсон. Тэгвэл “Эргэлт” сэтгүүл “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг эрэн сурвалжилж, түүний авлигын сүлжээ болон хууль бусаар хураасан хөрөнгүүдийнх нь талаарх бүрэн баримтыг дэлгэж байна. 
 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ХИШИГДОРЖИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ, 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГСӨН

 
         Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай асар өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулжээ.
    Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК 2019 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 796 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарчээ. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Хишиг арвин индустриал” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд 799 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ зурагдсан байна. Тус гэрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, дэд захирал Г.Дэлгэрбаяр,  “Хишиг арвин индустриал” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Х.Батхишиг, ерөнхий менежер М.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ. 
 
       Мөн “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажлын 715 тэрбум төгрөгийн тендерт шалгарч, Б.Ганхуягтай гэрээ байгуулсан. Зөвхөн энэ хоёр гэрээгээр л гэхэд Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.5 их наяд төгрөгийг “Хишиг арвин индустриал” ХХК-д өгсөн байгаа юм. Энэхүү 1.5 их наяд төгрөгийн цаана олон тэрбум төгрөгийн авлигын асуудал яригдаж буй учраас “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, ерөнхий менежер М.Хүрэлбаатар нарыг Б.Ганхуяг, С.Энхтөр нартай хамт баривчилсан байдаг. 
 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ ТӨРСӨН ЭГЧ Б.НАРАНТУЯА, ХҮРГЭН АХ Д.ПҮРЭВДОРЖ ХОЁРООРОО ДАМЖУУЛАН ЖАРГАЛАНТЫН АМАНД 22 ХАУС БАРЬЖ, 17 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСАН

 
         “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерүүдэд “Хишиг арвин индустриал” ХХК шалгарч, гэрээ байгуулж байхтай зэрэгцээд буюу 2019 онд Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяагийн нөхөр Доржсүрэнгийн Пүрэвдорж “Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулсан. Улмаар 2019-2020 онд Б.Ганхуягийн хүргэн Д.Пүрэвдорж өөрийн “Бест хаус констракшн” ХХК-аараа Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” хотхоныг барьж, борлуулсан. Борлуулалтын менежерээр нь Д.Пүрэвдоржийн хүү П.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Тухайн 22 хаус нь 211-256 ам метр  талбайтай, нэг бүр нь 800 орчим сая төгрөгийн үнэтэй байсан. 22 хаусыг 800 сая төгрөгөөр тооцвол 17 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн үг юм. 
 
     Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах П.Пүрэвдорж нарын хувьд 2019 он хүртэл хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 онд ийнхүү Дархан цаазат Богдхан уулын аманд асар том газар авч, 17 орчим тэрбум төгрөгийн хаус хороолол босгосон нь хууль хяналтынхны хараанд өртсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 1.5 их наяд төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсныхаа хариуд тус компаниас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараараа Жаргалантын аманд 22 хаус бариулж, 17 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй хэргээр шалгагдаж буй. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГТАЙ 69.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН “НУУЦ ГЭРЭЭ” БАЙГУУЛЖ, АВЛИГА ӨГСӨН ХЭРГЭЭР “ЭЛГЭН” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ЦОГТБАЯРЫГ ЦАГДАН ХОРЬСОН

      АТГ-ынхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай авлига, хээл хахуулийн сүлжээгээр холбогдсон хамсаатнуудыг нь илрүүлэн баривчилсаар байгаа. Энэ хүрээнд, Б.Ганхуягийн бас нэгэн хамсаатан болох “Элгэн” ХХК-ийн захирал Чойжилванчигийн Цогтбаярыг цагдан хорьсон. Тодруулбал, Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь хувьдаа хэд хэдэн компани эзэмшдэг. Тухайлбал, “Титэмт саян трейд” ХХК-тай хамтран “Ханбогд рийл истэйт” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Титэмт саян трейд” ХХК-ийг Ч. Цогтбаяр эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, С.Энхтөр, Ч.Цогтбаяр нар “Хандбогд рийл истэйт” ХХК-ийг хамтран эзэмшдэг, бизнесийн түншүүд гэсэн үг. Эндээс, С.Энхтөр нь Ч.Цогтбаяр,  Б.Ганхуяг нарын зуучлагч байсан нь ойлгомжтой харагдана. Ингэж Б.Ганхуягтай холбогдсон Ч.Цогтбаяр өөрийн эзэмшдэг “Элгэн” ХХК-аараа эхлээд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өрөмдлөг, хайгуулын бүхий л тендерүүдийг сорчлон түүж байсан байгаа юм. 
 
Дурдвал, 
 
     2018 оны зургадугаар сарын 11-нд Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 1.6 тэрбум төгрөгийн тендер
2018 оны зургадугаар сарын 11-нд Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 9.3 тэрбум төгрөгийн тендер
2019 оны тавдугаар сарын 8-нд  Тавантолгойн ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх 8.0 тэрбум төгрөгийн тендер тус тус авч, гэрээ байгуулсан байдаг. 
 
       Ийнхүү Б.Ганхуягаас 1-9 тэрбум төгрөгийн тендерүүдийг төвөггүй авч байсан Ч.Цогтбаяр 2022 онд илүү том хөдлөхөөр шийдэж, Б.Ганхуягаас буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 69.7 тэрбум төгрөгийн тендер авч, нууц гэрээ байгуулсан нь асуудал дагуулсан. Тодруулбал, Ч.Цогтбаяр нь 2022 онд өөрийн “Элгэн” ХХК болон “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийг нэгтгэн “Хамтарсан түншлэл” байгуулсан. Улмаар 2022 оны аравдугаар сарын 25-нд “Хамтарсан түншлэл”-ээ төлөөлүүлж “Элгэн” ХХК-аараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 69.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байгаа юм. Ингэхдээ тус гэрээгээ нууцын зэрэглэлд байгуулсан байдаг. Тус гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Б.Ганхуяг, “Элгэн” ХК-ийг төлөөлөгч, тухайн үеийн гүйцэтгэх захирал У.Хүрэлбаатар нар гарын үсэг зурсан. 
 
      Гэвч энэ гэрээ байгуулагдсаны маргааш нь том хэрэг мандсан. Тодруулбал, Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн гэрээг 2022 оны аравдугаар сарын 25-нд байгуулсан. Гэтэл маргааш нь буюу аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газраас төлөөлөгч томилогдчихсон тул Б.Ганхуяг дур мэдэн “Элгэн” ХХК-д мөнгийг нь шилжүүлэх эрхгүй болсон. Улмаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад гэрээгээ танилцуулж, “Элгэн” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл Ж.Ганбат гэрээтэй нь танилцаад, “Хууль бус байна” гэж дүгнэсэн. Ингэж Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр хоёрын 69.7 тэрбум төгрөгийн “нууц гэрээ” илчлэгдсэн байдаг.
 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ХОТЫН “А” ЗЭРЭГЛЭЛИЙН БҮСЭД БАЙРЛАЛТАЙ “PARK PLACE” БАРИЛГААС 5.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОФФИС ХУДАЛДАЖ АВСАН

        Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа сайн найз Содномцэрэнгийн Энхтөрийгөө зөвлөхөөрөө ажилд авсан. Улмаар Б.Ганхуяг, С.Энхтөр нар “нүүрсний хулгай”-н хэргийг хамт үйлдэж, хулгайн мөнгөө хамт “угааж”, өдгөө хамтдаа хоригдож буй. 
 
 
       Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөр нь “Лаки дэйс” ХХК-ийг эзэмшдэг. “Лаки дэйс” ХХК-аараа дамжуулан “Сонгдо монголиа” ХХК-ийг эзэмшдэг.  Харин “Сонгдо монголиа” ХХК нь СБД-ийн I хороо, Хүүхдийн паркийн баруун талд “Park place” гэх 13 давхар оффисын барилгыг барьж, өдгөө эзэмшиж байгаа. Тэгвэл Б.Ганхуяг “Парк плэйс” гэх 13 давхар оффисын барилгын хоёр давхрыг бүхэлд нь буюу 495 ам метр талбайг 2.5 тэрбум төгрөгөөр, 530 ам метр талбайг 2.9 тэрбум төгрөгөөр тус тус худалдаж авсан. Тус талбайнуудаа түрээсэлж, жил хагасын дотор 1.0 тэрбум төгрөгийн ашиг олсон нь хууль хяналтынхны шалгалтаар тогтоогдсон. Одоогоор Б.Ганхуягийн “Парк плэйс” барилга дахь оффисын талбайнуудыг битүүмжлээд байгаа. Б.Ганхуягийн ингэж “нүүрсний хулгай”-н мөнгөөр оффисын талбай худалдан авч, цааш нь бусдад түрээсэлж байсан нь мөнгө угаах шалгарсан аргуудын нэг. Тухайлбал, “Парк плэйс” оффисын 1 ам метр талбайн түрээсийн төлбөр нь 65 мянган төгрөг байдаг. Б.Ганхуяг 495 ам метр болон 530 ам метр талбайгаа нэг сар түрээслүүлэхэд 66.6 сая төгрөг, нэг жил түрээслүүлэхэд 799 сая төгрөгийн цэвэр ашиг олно гэсэн үг. 
 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭР П.БАДАМХАНД НЬ “REGIS PLACE” БАРИЛГЫН 2, 3, 4 ДАВХРЫН ОФФИСУУД, 13, 17, 19 ДАВХРЫН ОРОН СУУЦУУДЫГ ХУДАЛДСАН

 
       “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн зөвлөх С.Энхтөрийн төрсөн ах С.Энхтүвшин нь “Саксесс райдер” ХХК-ийг эзэмшдэг. “Саксесс райдер” ХХК-аараа ХУД-ийн 15 дугаар хороо, Тэмээтэй хөшөөний зүүн талд “Regis place” гэх 20 давхар худалдаа, үйлчилгээ, оффис, орон сууц хосолсон барилга барьж, өдгөө эзэмшиж байгаа. Тус барилгыг Б.Ганхуяг, С.Энхтөр нар “нүүрсний хулгай”-н хууль бус мөнгөөр санхүүжүүлж, хариуд нь ашиглалтад орсных нь дараа олон тооны орон сууц, оффисын талбай авч, дамлан худалдах замаар мөнгө угаасан байж болзошгүй. 
Тодруулбал, Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь 2021 оны зургадугаар сарын 4-нд “Пеарл пропертиз” ХХК гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан. Улмаар П.Бадамханд “Пеарл пропертиз” ХХК-аараа “Regis place” цогцолборын хоёр давхрын рестораны зориулалттай 240 ам метр үйлчилгээний талбай, гурван давхрын худалдаа, үйлчилгээний зориулалттай 123 ам метр, 236 ам метр үйлчилгээний талбай, дөрвөн давхрын спорт, фитнес, бялдаржуулах төвийн зориулалттай болон оффисын зориулалттай талбайнуудыг түрээслэх, 13, 17, 19 давхарт байрлах орон сууцуудыг худалдах заруудыг сошиал сүлжээнд байршуулж байсан. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг “нүүрсний хулгай”-н мөнгөөр худалдаж авсан оффисуудаа түрээслэх, дамлан худалдан зорилгоор эхнэр П.Бадамхандынхаа нэр дээр “Пеарл пропертиз” гэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгуулсан нь илэрхий харагдаж байгаа юм. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭР П.БАДАМХАНД НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТЫН ХАМААРАЛТАЙ “ЖАРГАЛАНТ” ХОТХОН БОЛОН Т.АЮУРСАЙХАНЫ ХАМААРАЛТАЙ “АР ГҮНТ ВИЛЛА” ХОТХОНООС ТУС БҮР НЭГ ХАУС ХУДАЛДСАН

 
        “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн “нүүрсний хулгай”-н хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар нэр холбогдож буй. Тэгвэл Б.Ганхуяг, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын “нүүрсний хэрэг”-ийн холбоо хамаарлын хардлагыг илүү ойртуулах нэг баримт байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат багын найз Б.Чойжилжалбуугаараа дамжуулж, Богдхан уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 46 хаус бүхий “Жаргалант” гэх хотхоныг барьсан. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы туслах И.Даваадоржоороо дамжуулж Ар гүнтийн аманд тансаг зэрэглэлийн 69 хаус бүхий “Ар гүнт вилла” гэх хотхоныг барьсан. Гэтэл Б.Ганхуягийн эхнэр П.Бадамханд нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-аараа “Жаргалант” хотхонд 211.6 ам метр талбайтай хаус худалдана, “Ар гүнт вилла” хотхонд 75.1 ам метр талбайтай хаус худалдана гэх заруудыг олон удаагийн давтамжтайгаар сошиал сүлжээнд байршуулж байжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын хамааралтай дээрх хотхонуудаас хаус “бэлгэнд” авч, улмаар эхнэр П.Бадамханд нь “Пеарл пропертиз” ХХК-аараа цааш нь худалдсан байж болзошгүй байгаа юм. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГ, “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ХИШИГДОРЖ НАР НҮХТИЙН АМАНД СПОРТ ЦОГЦОЛБОР, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИХААР 7.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭЭД БАЙСАН

 
        “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг авлигын мөнгөөрөө “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржтой хамтран Нүхтийн аманд орон сууц, спорт цогцолбор бүхий хорооллын барилга санхүүжүүлж байхдаа баривчлагдсан. Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн талаас түүний бэр Б.Мандчирмаа, Б.Ганхуягийн талаас Д.Болормаа, О.Дагвадорж нар хамтран “МД трейвэл” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар “МД трейвэл” ХХК-ийнхаа нэр дээр ХУД-ийн 23 дугаар хороо буюу Нүхтийн аманд 4.6 га газар авсан. Тус газар дээрээ 2021 оноос Спортын цогцолбор, орон сууцны хотхон барьж эхэлсэн. Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар “МД трейвэл” ХХК-аар тус цогцолбор хотхоныг бариулж эхэлснээсээ хойш нийт 7.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ мөнгөний 5.0 тэрбум орчим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мөнгө буюу “нүүрсний хулгай”-н мөнгө байсныг хууль хяналтынхан тогтоосон. 
       Одоогоор АТГ-ынхан Б.Ганхуяг, Б.Хишигдорж нарын хамаарал бүхий этгээдүүдийнхээ “МД трейвэл” ХХК-ийн нэр дээр бариулж байсан Спорт цогцолбор, орон сууцны хотхоны барилгын ажлыг битүүмжлээд байна. Мөн Б.Ганхуягийн авлигын мөнгийг спорт цогцолбор, орон сууцны хотхон болгож угаах ажилд хамтрагчаар оролцсон “МД трейвэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Дагвадоржийг сарын хугацаатай цагдан хориод байгаа юм. 

Б.ГАНХУЯГИЙН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н БҮРЭН БАРИМТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 49
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 19:16:49
    Зочин: Үгүй энэ мэргэжлийн. УУРХАЙЧИД хаачсан болоод , СОЦ үеийнхээр. бол УЛАНД байхаар нөхдүүд Төрд гарч, шалгарсан уул уурхайн менежрүүд хийдэг Том төслүүдийг Удирдаж байна гэж ингэж Хулгайлдаг байнааа.Ганхуяг, Аюурсайхан, , тэр зөвлөх гэж чацга Юу зөвлөдөг байнаа?,яаж хулгай хийхийг л зөвлөдөг байх даа , уул уурхайн талаар Түй ч байхгүй 2 амьтан, чааваас, Хишиг арвин индустрал , Зика вирусынх гэдгийг шоронгоос гарсан хулгайч нар хэлдэг л юм бна лээ ш дээ, Та нар тийшээ зүтгээд нэмэргүйэ, З.Энхболдынх гэж аль эрт л хэлж байсан. Зика ч их олон жил нүүрсний хулгай хийж байгаа байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-14 10:34:31
    Zochin: Энэ шүүх хурлын дараа хэн хамгийн их мэдээ цацах. Тэд нар нь бүгд хамгийн их мөнгө авсан шүү гэсэн. Танайх юм байна шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-12 18:33:17
    zochin: Hurelbaatar.SU.Javhlan. gd ymar aimaar hulgaichuud nudnee ilt bhd ygaad MU iin EK.ES nar huuli.shuuhed shahalt uzuulehgui bn.Bugd hamsaatanguud bga bizde.Asralt zugeer ajlaa egeed gadagshaa yvsan.Ene henii daalgavar baiv.Ahduu.ueeluud bugd turiin tolgoid bn.Ahduuseer ajillaj bolohgui huuli gargana gd Zandanshatar soliorood bsan.Yasan henii erh ashig hundeh bolood.huulia heregjuulehgui zogsoov.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-12 10:44:45
    Баатар: Онц хүнд гэмт хэрэг байна УИХ, Засгийн газар, аудитын хяналт хаагуур нь явсан байх нь Давхар шалгамаар л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-12 10:34:04
    Зочин: Пээх бараг насаараа хоригдох этгээдүүд байх шиг бн хууль шүүх прокурорууд яаж шийдхийн байгаан ийм аймаар хулгайчуудыг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 10:34:29
    гарваа: энэ шинэ гээд бгаа баримт чинь бусад мэдээлэлийн хэрэгсэлүүдээр аль эрт тавигдсан хуучирсан мэдээ бна. харин одоо эцсийн хуулийн шийдвэрийг нь хүлээж бна. мөн ажнай хэмээх батэрдэнэтэй яаж холбогдсон нь сонин бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-18 08:19:26
    монголд төр байна уу гэлтээ: Одоо шүүхийн шүүгч гэх айхтар хүмүүс байгаа. Авлигачин баярцогтыг дээд шүүхийн шүүгч нар гэмт хэрэг алга хэмээн ялаас мулталсан. ИЙМ авлига үнэртүүлсэн шүүгч нараа эхлээд зайлуулахгүй бол энэ замбараагүй хулгай, дээрэм арилах боломжгүй. МӨНГӨ өгөөд асуудлаа шийдүүлдэгийг болиулах цаг ирлээ. ҮАБЗ ийн гурав дорвитой арга хэмжээ авч хуулийнханы авлигачдыг зайлуулах хэрэгтэй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-17 18:04:38
    Зочин: Боловсролын яаманд байсан Б.Батсайхан гэгчийг бас сайн шалгах хэрэгтэй!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-17 07:26:57
    Хаусд хямд авна шүү: 1 хаус нь 4-8 тэрбумын үнэтэй бсан шүү 800 сая гэдэг худ үнэ шүү АТГ хан минь.Шал өөр мөнгөн дүн гаран шүү хэдэн 100 их наяад гаран шүү тооцоог нь бодуулаад өгч болно шүү!!!!!!!! Иргэд хаус авсан мөнгөн дүнгийг нь хуйвалдаад багаар хэлээд бгаа шүү !!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-17 01:39:39
    Зочин: Аюурсайхан л ард нь байгаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-16 07:20:27
    Зочин: Энд хишиг индустриал ххк гэж олон дурдагдлаа.УИХ дарга асан Энхболдын хамаарал энд байгаа байлгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-14 10:11:45
    Эгч: Эгч нь гэж шуналын тип авгай дүүгээ ийм том ялд унагааж бнашд эгч нар чинь болох юмуу сайн бодсон уу хэрэгт орчих вий гэхчлэн загнах ёстой байтал хам хэрэгтэн болчдог арай арай шуналаасаа болж дүүгийнхээ мууг үзчлээшд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 22:11:56
    Зочин: Энэ арайл байна.ганц 2 жил иим их мөнгө идээгүй.урт хугацаанд хуулиихан яагад таслан зогсоосонгүй вэ.төриин хяналт хаана ба.дампуурсан юмч их болж байнадаа.монгол ингээл хөгжихгүй 30 жил болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 14:43:15
    Иргэн: Энэ хүнээ суллаад явуулчихсан гэсэн үү хуулиа гэж мөнгөтэй хүнд үйлчилэхий юмаа ялын өгөөчээ хөрөнгиын хураагаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 12:51:36
    Үзэн ядагч: Хэлэх муу үг алга.Шуналын бузартай новшнуудыг гэр бүл ах дүү найз нөхөдтөй нь бүгдийнх нь хөрөнгийг хураагаад байх ёстой төрийн хаусанд насаар амьдруул.Яасан цадаж ханадагүй төрөхийн өлөн новшнууд бэ? Ийм новшийг анх хэн гэгч төрийн эрх мэдэлтэн томилсон болохоороо ингэж олон түмний мөнгө байгалын баялагаар гэр бүлээрээ гараа угаадаг байна.Энэ бол зөвхөн мэдэгдээ байгаа нь байх.Хүмүүсийндам яриагаар бол маш олон зуслан хаус хороолол машин тэрэг байдаг гэж яригддаг. Өлөн новшид төрийн хууль зөөлдөх вий дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:56:13
    Эрдэнэ : Хүрэлсүх шиг хулгай хийдэг сэтгэцийн өвчтөн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:54:07
    Зочин: Бүх салбарт эрх мэдэл бүхий хүмүүс нь яг ийм байгаа гэдэгт 200% итгэлтэй бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-13 08:43:29
    Зочин : Замаа алджээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:56:21
    Boobo: Нэг хүнийг өүхний өмнө буруутгахаа больсон нь дээр. Мэдээ мэдээлэлийн сувгууд худлаа сэвхээ болиочээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:38:48
    Баавар: Ганхуяг шиг лалрууд эх оронч дүр исгэж, идэж уухаа хүлээн жагсаал цуглаанаар талбай горойлон, өнгөлөн далдлан, шударгын дүрд тоглож яваа шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:38:03
    нотлогдоогүй баримт: муу л бол хойт хар овоохой гэдэг шиг, том хулгайчууд нь энэ хүнд бүх хэргийг тохоод туг тахих нь дээ, өмнө нь зөндөө сэвсэн мэдээллээ дахин дахин цацаад байх юм, өөр зөндөө олон хүний нэр холбогдсон байсан, тэр УИХ-ын гишүүдээ түдгэлзүүлээч ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:23:46
    Avikgachi hulgaich naraa zailuul : Shvvgch nar unshij bgaa bailgvi dee shvvh shardlaga baihgvi yum bna shdee bvh nasaar ni horih yal uguud Hurungiin bvgdiin huraaj zaraad ulsaa hohirolgvi bolgo Shvvgch nar ni sullah geed yavaad bgaa ni yamar uchirtai yum shuud yaliin uguud yavuulaach Bas mongold ene nuhur shig mungu ugaaj bgaa alban tushaaltangud zunduu l bna shat daraatai barij horih heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 22:20:22
    Avikgachi hulgaich naraa zailuul : Shvvgch nar unshij bgaa bailgvi dee shvvh shardoga baihgvi uum bna shdee bvh nasaar ni horih yal uguud Hurungiin bvgdiin huraaj zaraad ulsaa hohirolgvi bolgo Shvvgch nar ni sulkh geed yavaad bgaa ni yamar uchirtai yum shuud yaliin uguud yavuulaach Bas mongold ene nuhur mungu ugaaj bgaa alban tushaaltangud zunduu l bna shat daraatai barij horih heregtei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 21:25:31
    ӨМНӨГОВИЙХОН: ГАНХУЯГ, АЮУР, МӨНХБАТ НАР ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ БАТСАЙХАН ЗЭРЭГ НӨХДҮҮДЭЭР БАГАА БҮРДҮҮЛЖ МАФИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН БИЧЛЭГ ХЭДХЭН ХОНОГ ЯВААД УСТСАН ЭДИЙН ЗАСГИЙН МАФИ БАЙСАН ЮМ БИШҮҮ ӨМНӨГОВИЙН ОЛОН ХҮНИЙГ ХАЛЖ ХАРААУ БАЙСАН НӨХДҮҮД ГЖР БҮЛЭЭРЭЭ ШОРОНД ЖАНГАА ИДЭЭД 20ЖИЛ СУУЖДЭЭ БАЯЛГЫН УУЛ УС, АРД ИРГЭДИЙН ХАРААЛЫГ ИДЭЭД ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛДЭЭ ККК
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 21:08:17
    Tu: Iim baihad ard irged Ulniih bolhoos araggui shuu dee..uneheer durgui hurch bn..bugdiig huraah ystoi...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 19:48:19
    Зочин: Мэдэхгүй, тоогоо алдчлаа. Би өөрийгөө уг нь тоондоо гайгүй гэж боддог. За ямар ч байсан энэ жагсаал цуглаан хийгээд байгаа төрийн албаны угжны хурганууд, хүүхэд, тэтгэврийн хэдийнхний хүсээд байгаа цалин, тэтгэмж, тэтгэврийн нэмэгдэлд хангалттай хүрэлцэхээр мөнгө байх шиг байна. Тийм их хэмжээний мөнгийг Ганц гахай голлон дээр дурьдсан хэдхэн Хүнсүгнүүдтэйгээ нийлээд хусцан байнашдээ. Ямрав дээ? Энэ нь төрийнхний хувьд зөвхөн зах сэжүүр төдий гээд байгаа шүү. Цаана нь нүүрсний хулгай байна. Эрдэнэт, ДЦСууд, Төрийн өмчийн газар гээд төрийн сэтэртэй болгонд үүрлэсэн хулгайг ухвал ч... Бас газрын наймаа М.Энхболдын үеэс эхлээд шалгаагүй хунзаараа байж байна. Мөн ийм хэмжээний мөнгө сонсогдоно доо. Хулгайг гарсан даруйд нь шийдэхгүй дараад байхаар хүчрэгдэхээ байж системээ дампууруулж дуусдаг, золигийн эд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 15:00:25
    Зочин: Далай нэдэг шиг аймаар их идэж уусан бна. арай л аймаар уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 14:51:01
    Ganaa: Special Mining Molekul Batbayariin Huuhed Battulga. Amarbayasgalan Gankhuyagtai tokhirood Teselgeenii ajil avaad 7 jil bolj bn. Yagaad gadna tald n uldeed bnaa. eniig tailbarlaach ukhaantai ulsuudaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 14:39:07
    Зочин: Ард түмэнд ногдол ашиг өгч чадахгүй төмөр зам барина гээд хуцаад бсн энэ ганхуяг хулгайч нүгэл чинь нүдээрээ гарч бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 14:16:44
    Хулгайч нар: Бүгдийг нь шоронд хатаах хэрэгтэй. Эргэлт.мн браво. Өшөө илүү ухаад өгөөрэй. Сөүл, Тайландад наад нүүрснийхний байр, хаус хүртэл бдаг гэж ярьдаг юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 13:56:15
    Иргэн: Иргэдэд ашиг гэж ирэх мөнгө энэ задарсан хулгайч нарын гараар ороод алга болдог юм байна үүнийг исэргүйцээд байгаа эрхэмүүд ч бас шавхаруу долоогч нар юм байна ийм нөхдийг бүх насаар нь хорьмоор юм авилгач шүүгч нар цагаатгаад гаргана биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 13:43:02
    Д: Нотдогдоогүй байхад худлаа хүний нэр төр унагааж доромжилж гүтгэхээ больцгоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 13:41:39
    B: Энэ одоо болимоор бна аа. Урьд нь худлаа үнэн нь мэдэгдэхгүй явж байман мэдээллийг нэгтгээд бичиж тандалт авахаа болимоор байна. Хүний нэр төр бас явж баыгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 12:30:58
    Би: Өмнө бичиж бсан худал үнэн нь мэдэгдэхгүй таамаг төдий, эрээвэр хураавар баахан хүмүүсийг нэр устай нь энд ингэж дахин дахин бичих ямар шаардлагатай юм бэ ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 12:08:34
    Насаа: Судлаж тогтоож эцсийн дүгнэлт гараагүй бхд хүмүүсийн нэр зааж сошиалаар ингэх нь буруу шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 11:27:22
    Zochin: ATГ гэдэг газар хэдэн сайт-тай хамтарч ажилдаг нотлогдоогүй таамаг төдий мэдээллүүдээ өгөөд л бичүүлээд тэр сайтууд руу нь гомдол өгөөд ямар ч нэмэргүй. Олон нийтэд нөлөөлөөд дараа нь шүүх рүү явах үед шүүгч нарт нөлөөлөх гээд ахин давалгаалж сайтуудаар бичүүлдэг гэсэн одоо яг тэрэн дээрээ явж байх шиг байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 10:16:09
    Зочин: Өмнө нь үлжг болтлоо явцанбайсан бүх мэдээллийг цуглуулж байгаад шал худлаа эрээвэр хураавар юм хэлээд л цацаад байх юм.Жаахан баримжаатаа шаалдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 10:10:45
    Sodnom: Дандаа худлаа юм холбоод яллах гэж оролджээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:58:12
    захиалгат нийтлэл: Худал мэдээлэл цацахаа болиоч ээ, хэний захиалга вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:55:18
    Зочин: Хулхи хулгайч шудрагаийн дүрүүд бүгдийг нь тултал нь шоронд хий уг нь цаазын ял байсан бол ч нэг нэг л сум эднүүст тохироно азтай авилгалчид насаараа ард түмэнээр тэжээлгэнэ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:53:40
    Эргэлт: Бусдыг нь мэлэхгүй ч Аюурсайханы хамаарал бүхиы Ар гүнтийн хауснууд бол хувь хүнийх шүү энэнд чинь огт хамаагүй Голомт банкны зээлээр босч бгааг АТГ нь хүртэл шалгаад тогтоочихсон бхад ингэж худал мэдээлэл цацахгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:48:08
    Иргэн: Сү хотгор шанага нямдорж нямбаатар чойжоо цэрэнпунцаг та их наядын нүүрсний хулгайчууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:45:45
    Р: Мөнх-Эрдэнэ өвөл талбай дээр очиж жинхэнэ нүүрсний хулгайчуудыг баримттай зураг хөрөгтэй зарласан тэгээд л удалгүй барьж хорьж шоронд хийсэн дээ. Цадаж хандаггүй бузрын МАН.АНын төрд гарсан цагаандаа гарсан цагдаа шүүхээр хамгаалуулсан худалдаад авчихсан авилгач урвагч хулгайчууд удахгүй шорондоо орноо та нар удахгүй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:29:33
    Зочин: Хулгайч дээрэмчдийг төр засаг цаазлах уу эсвэл хулгайч луйварчид дээрэмчид монгол улсыг цаазлах уу гэдэг сонголтыг хийх болждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:29:33
    Зочин: Хулгайч дээрэмчдийг төр засаг цаазлах уу эсвэл хулгайч луйварчид дээрэмчид монгол улсыг цаазлах уу гэдэг сонголтыг хийх болждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:17:38
    З: Хотын төвийн сүүлийн үеийн том барилгууд ихэнх нь нүүрсний хулгайн мөнгөөр барьжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 09:10:47
    зочин: ЭТТ олон нийтэд хувьцааны ашиг хүртээх боломжгүй гээд байсан, тэр ашгийн мөнгө энэ нөхдийн хотхон, хаус барьж, хармаагаа түнтийлгэхэд зориулагджээ. Наад олон хотхоноо улсын өмч болгож, улсыг хохиролгүй болго. Чононд хонь хадгалуулна гэгчээр хэн энэ Ганхуягийг олж ЭТТ н захирал болгов, тэр хүн хамтрагч шүү. Ганхуягийн туслах, зөвлөх, найзууд гээд хамт 461 т шалгагдаж байсан этгээдүүд гарчихсан томроод явна гэсэн. Гэмгүй хүмүүс гардаг юм байна, дахин барилга барина гээд л ярзайтал инээд алдаад идэж уугаад явж байгаа сургатай, ядарсан иргэдээ доромжилж ханахгүй шуламсууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 08:36:56
    Зочин : Псдануудыг цаазын ялаар шийтгэдэг болохгүй бол монгол улсыг тонон дээрэмдэж сүйрүүлж дууслаа. Жирийн иргэд ядуурч сөхөрч хэцүү байна. Элбэгдорж псдагийн байхгүй болгосон цаазын ялыг сэргээж улс орныг минь тонон дээрэмдэж байгаа Хулгайч, авлигчин, луйварчдыг толгой дараалан цаазлан хороох хэрэгтэй. Хятад улс хулгайч, авлигчид нараа хуулийн дээд хэмжээгээр шийтгэж ядуурал байхгүй болж дэлхийн өндөр хөгжилтэй орон боллоо. Гэтэл манайх ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-12 07:29:25
    Иргэн: Хулгайлсан болгоныг нь хурааж, хохирлоо төлүүлэх хэрэгтэй. Пээдийсэн яравгар юм энд тэнд хоолонд ороод л явдаг бсан,хулгайч бсан бна лээ. Эхэлсэн цэг дээр нь эргүүтээд тавь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188