Дөрөвхөн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэзээнээс гурван мандаттай байсан баянхонгорчууд өнгө алаглуулж, сонголтоо хийсээр ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнгөрсөн сонгуульд өвдөг шороодуулж чадсан баянхонгорчууд энэ удаад цэнхэртэх үү, улаарах уу. Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд баянхонгорчууд АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн байдаг. 2016 оны сонгуулиар баянхонгорчууд АН-ынхнаас “урваж”, МАН-ын гурван гишүүнд итгэл үзүүлсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар юм. МАН энэ удаад ч Баянхонгор аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир М.Билэгт нарыг нэр дэвшүүлэх нь бараг л тодорхой болсон байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас УИХ-ын дарга болсон Г.Занданшатарын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан, парламентыг илүү сахилга баттай болгосон түүхэн гавьяатай гэж танхимын нөхөд нь үнэлдэг. Гэхдээ түүнийг нутаг ус ойр учраас Ерөнхийлөгч Х.Баттулгатай “ойр” гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Тиймээс УИХ-ын даргын хувьд, зарим хүнтэй “ойр” хүний хувьд нэр дэвших нь тодорхой хүний нэг. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд Ерөнхийлөгчтэй “харш” хүний нэг. MSC-ийн төлөөлөл гэдэг утгаар нь улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхийлөгчтэй “харш” гэж дүгнэдэг ч байж болох. Гэхдээ түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа, УИХ-ын даргын шинэчлэлийг дэмжиж, гар бие оролцсон гишүүдийн нэг учраас сайдын суудлын санал ч авч байсан гэдэг. Түүний хувьд намын даргатайгаа ойр, дэмждэгийн хувьд энэ удаад асуудалгүй нэр дэвших хүн гэж тодорхойлж болно. УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд намын дарга нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор хэлээгүй ч бие даагаад ч Баянхонгорт гараад ирэх боломжтой нэгэн. Тиймээс намын удирдлага нь рейтингийн судалгаа, эмэгтэйчүүдийн квотоо харсан ч түүнээс өөр МАН-аас Баянхонгорыг зорих хүн М.Билэгтээс өөр олдохгүй болов уу. Түүнээс гадна аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2020 оны сонгуульд өрсөлдөх сонирхол байгаа ч намын удирдлага ямар шийдвэр гаргахаас хувь заяа нь шийдэгдэнэ.
Харин Ардчилсан намын хувьд УИХ-ын гишүүн асан “бидон” Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Нүрзэд, “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нарын нэр яригдаж эхэлсэн. Тэдний хувьд ч баянгорчуудыг тойглож эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд 2012 оны сонгуульд ялалт байгуулж, байсан ч 2016 оны сонгуульд Ерөнхийлөгчтэйгөө хамт өвдөг шороодсон. Түүнийг Ерөнхийлөгчийн “хүн” гэх яриа улс төрийн хүрээнд байдаг учраас энэ удаад намаасаа квот авах эхний хүн гэгдэж буй. Харин АН-аас түүнтэй хамт хоёр шинэ, залуу улстөрчдийг сойхоор зэхэж байгаа. Н.Нүрзэдийн хувьд Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байснаас өөрөө тодорхойлох албан тушаал үгүй. Харин А.Адъяасүрэнгийн хувьд бизнесмен эмэгтэй. Эмэгтэйчүүдийн квотын хүрээнд түүнийг тус аймагт нэр дэвшүүлж буй.
БАЯНХОНГОР АЙМГААС СОНГОГДОЖ БАЙСАН УИХ-ЫН ГИШҮҮД:
| Баянхонгорчууд Ерөнхийлөгчийн "дэмжлэгтэй" МАН-ыг сонгох уу? |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |