“Анх удаа социализм, коммунизм, төлөвлөгөөт эдийн засгаа шүүмжилсэн, тухайн үеийн нийгмийн тогтолцоо, анги бүлэглэлүүдийн хоорондын ялгааг гаргах гэж оролдсоноороо анхдугаар хурлын ач холбогдол оршиж байсан. Хамгийн түүхэн үйл явдал нь Монголд улс төрийн олон намын тогтолцоо бүрдэх нөхцөл бүрдсэнийг, Монголын Ардчилсан нам байгуулах болсныг албан ёсоор зарласан. Энэ үйл явц л тус хурлын оргил үе байсан даа”. Энэ бол Ардчилсан намын дарга С.Эрдэнийн 30 жилийн өмнөх “өнөөдрийг” дүрсэлсэн дурсамж ярианы нэгээхэн хэсэг. Одоо тэр үеийг, орос ахдаа “зодуулж” явснаа олонх нь мартжээ.
1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал Монголын үйлдвэрчний СТО-ны их танхимд болж, аймгийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочин оролцсон төдийгүй хурлыг гадаадын 30 орчим сэтгүүлч сурвалжилжээ. МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгосон байдаг. Одоо бол МоАХ-ны дарга нь Ерөнхийлөгч Х.Баттулга.
Хонхны дуу Монгол даяар цангинаж, нойрноосоо сэрсэн монголчууд МоАХ-ын анхдугаар их хурлыг сонирхохоор МҮСТО-ыг тойроод сууж байснаа дурсан ярих амьд түүх олон. Ердөө л гучин жилийн өмнөх үйл явдал шүү дээ. Харамсалтай нь, уг түүхийг үгүйсгэж, үзэл суртлын үеийг өнөөдөр магтан дуулах болсон. Уран сайхны кино хүртэл хийгээд "амьд түүх"-ийг, ардчиллыг үгүйсгээд эхэлчихэж, аймаар.
Хурлын төлөөлөгчид “Монголд хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэг намын бус олон намын тогтолцоонд шилжин, олон талт гадаад бодлого хэрэгжүүлсэн томоохон өөрчлөлт болж чадсан” гэж тухайн үйл явдлыг дүгнэсэн байдаг.
Гэвч МоАХ-ын Анхдугаар их хурал Монголын нийгэмд өөрчлөлт авчраад зогсохгүй, Монгол Улсын тусгаар тогтнолыг жинхнээсээ тунхаглан зарласан юм. Давснаас өөр юмгүй дэлгүүрийн лангуу импортын бүтээгдэхүүнээр дүүргэж, өндөр, шилэн барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж, өөрсдийн хүч, хөдөлмөрөөр бүтээн байгуулалт өрнүүлж, алдаа оноотой ч “Ардчиллын баян бүрд” гэж цоллуулж яваа нь МоАХ-ны анхдагчдын гавъяа.
Энэ тухай одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга арван жилийн өмнө баярын хуралдаа үг хэлэхдээ “Та бүхнийг “ардчилагчид” хэмээн онцгойлон дуудахын учир нь өнөөдөр “ардчилал”, “ардчилагч” хэмээх хаягийг дуртай бүхэн нь зүүж, тэр ч бүү хэл ардчиллын төлөөх тэмцлийг боомилон саатуулж, гажуудуулан завхруулж байсан улс төрийн хүчнүүд ч зоргоороо хэрэглэхийг хичээх болжээ. Тэд эдгээр ариун үгсийг өөрсөддөө хаяглахдаа дуу нь сулран, тайлбар зүүлт дагалдуулж байдаг. “Ардчиллыг хэн нэгэн, хэсэг хүмүүс өмчлөх ёсгүй” гэх мэтээр. Харин би хэнээс ч ичиж, эмээхгүйгээр нүүр бардам “Монголын ардчилагчид” гэж дуудаж чадна. Энэ улсад ардчиллын салхийг сэвэлзүүлж, өөрчлөлтийг эхлүүлэгчид, ардчиллыг дангааршин өмчилдөггүй, нийт ард түмэнтэйгээ тэгш эзэмшдэг яс махны ардчилагчид. Та нар “Монголын ардчилагчид” гэж бахархалтайгаар дуудуулах гэгээн үйлстнүүд, энэ цагийн баатрууд” гэж байв.
Харамсалтай нь, өнөөдөр Монголын ардчиллыг боомилон саатуулах сонирхолтой хүмүүс Монголын улс төрийн нэн шинэ үзэгдэл болсон байна.
“Ерэн оноос өмнөх аймшигт нийгмийг мэдэхгүй, төсөөлөхгүй өсөж байгаа шинэ үе маань энэ өдрийн утга учрыг мэдддэг, ойлгодог байх ёстой. Монгол Улс өнө үүрд эрх чөлөө, тусгаар тогтнолоор амьсгалж байсан юм шиг бодож яваа балчирхан үрсийн минь тархийг үзэл суртлаар бөмбөгдөж, урьдын адил түүхийг өөрсөддөө тохируулан гуйвуулж, үзэл сурталжуулахыг хичээж байгаа улс төрийн хүчин толгойгоо өндийлгөж байгааг мартаж болохгүй. Бид ахин гуйвуулсан түүхээр хойч үеэ хүмүүжүүлэхийг тэвчиж болохгүй ээ”. 2010 онд Монголын ардчилсан холбооны дарга Х.Баттулгын хэлж асан энэ үгийг өнөөдөр, МоАХ-ын 30 жилийн ойн өдрөөр түүнд сануулахыг хүснэ. Тэр өнөөдөр хундаганы үг, баярын илгээлтгүй өнгөрөөж байна, МоАХ-ны даргын хувиар. Ерөнхийлөгч болсон ч гэлээ МоАХ-ны даргын албан тушаалаа албан ёсоор өгөөгүй байгаа билээ.
Урьдын адил түүхийг өөрсдөдөө тохируулан гуйвуулж, өөрөөсөө өөр үзэл бодолтой бүхнийг хууль шүүхээр айлгаж ичээж, мөрдөн шалгаж, гүтгэн доромжилдог болсон нь Монголын 30 настай ардчилалд тулгарч буй томоос том аюул болжээ. Монголын ардчилал залуу бас эмзэг байна. Иймээс АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчиллаа хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаалж буйтай агаар нэг” гэсэн нь анхааруулга ч байж болно.
| Гучин настай ардчиллын ХУНДАГАНЫ ҮГ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |