• Өнөөдөр 2024-04-25

МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭ ЗЭРЭГ ХАМГААЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУДЫН ДИПЛОМЫГ ШАЛГАЯ

           Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарыг дод, дунд шатнаас нь цэвэрлэж, цэгцлэх ажилдаа оров уу. Түүний “Хуурамч дипломтой албан хаагчдыг ажилд авсан албан тушаалтан, дипломын системд бүртгэсэн ажилтнуудыг чөлөөлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх” тухай мэдэгдэл олон хүнийг сандаргаж байгаа гэнэ. Дипломтой болгон үнэт эдлэлийн газраар дипломынхоо үнэт цаасыг шалгуулах нь холгүй гүйлдэж, сандарч байгаа сураг дуулдлаа. Энгийн нэгэн сургуулийн багш, ажилтнаас эхэлсэн уг шалгалт үе шаттайгаар цааш үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Эс тэгвээс Л.Энх-Амгалан сайд муу муугаа дээрэлхэж, муна гадсандаа ноёрхсон хэлцийн жинхэнэ “эзэн” болох биз ээ.

Боловсролын салбарын хуурамч дипломын асуудал сөхөгдөж, Эрүүгийн хэрэг үүсэх шатанд очиж, олон хүн ажилгүй, амьдралгүй болох дээрээ тулсан юм чинь бусад салбарынхны дипломыг ч мөн шалгах нь зүйн хэрэг бус уу. Тэднийг хуурамч дипломыг үйлдвэрлэсэн, системд бүртгэсэн ажилтнуудыг ч мөн ялгаагүй шийтгэе. Энэ асуудлыг үндсээр нь, сууриар нь таслан зогсоож байж, хуурамч диплом үйлдвэрлэлт бүрэн зогсох учиртай гэдгийг албаныхан мэдэж байгаа биз.

             Боловсролын салбарын идээ бээр, хуурамч дипломын асуудал ил болж, хэдэн багш, ажилтныг ажлаас чөлөөлөхөөр болсон нь шалгалтын комиссын хүлээж байсан гол үр. Хүүхэд, багачуудад мэдлэг, боловсрол олгодог салбарыг цэвэр болгох нь зүйн хэрэг. Тэгвэл бусад яам, агентлагийг дарга, ажилтнуудын ч дипломыг шалгаж, өндөр боловсролыг нь үнэнээр нь дүгнэе. Боловсролын салбар хуурамч диплом, арын хаалганы боловсрол эзэмшигчээсээ салж байгаа юм чинь бусад яам, тамгын газрын ажилтан, дарга нарын үнэт цаасан дээр бичсэн өндөр боловсролыг шалгая гэсэн үг.

САЙДУУДЫН ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ, ТӨГССӨН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦ

           

       Шударга байхын тулд Ерөнхий сайдынхаа боловсролыг эхэлж шалгая. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдэгдлийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт нэг ангид сурч байсан ч хүн олдохгүй байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд дипломоо шалгуулж, түүчээ болъё. Л.Оюун-Эрдэнэ сайдтай хамт сургуульд сурч байсан ангийнхан нь хүүхдүүд, хичээл зааж байсан багш нар гэрчлэх л үлдэх шиг боллоо.

Түүний эзэмшсэн боловсролын тухайд:

-1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль

-2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр

-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

-2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан гэх боловсролын намтартай.

 

                Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдтай цуг дипломоо шалгуулах хүний нэгээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тодроод байна. Учир нь, түүнийг магистр, докторын зэргээ “зэрэг”  хамгаалж, сэхээтэн болсон гэх мэдээлэл цацагдаж, шуугиулаад байна. Тодруулбал, түүний эзэмшсэн боловсрол нь,

-2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн

-2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.

-2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,

-2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,

-2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан гэх. Үүнээс харвал, сайд Н.Учрал Монголд магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байх хугацаандаа ОХУ-д докторын сургуульд зэрэг сурч байсан болох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр магистр, докторын сургуульд зэрэг сурсан Монголын анхны хүн болж ч байж болзошгүй байгаа билээ. Тэгэхээр Н.Учрал сайдыг Ерөнхий сайдын дараа шалгаж, дипломыг нь эцэслэе.

        Асуудал дагуулж, “Хуурамч дипломтой, дипломгүй” хэмээн ард иргэдийгээ талцуулж байгаа сайд нарыг хамгийн түрүүнд шалгаж, түүний араас Засгийн газрын сайд нарын дипломыг ч ялгаагүй шалгалтад оруулах нь зүйтэй. Шалгалтад дөхөм байх үүднээс сайд нарын боловсролыг танилцуулъя.

ШАДАР САЙД С.Амарсайхан

Төгссөн сургууль

1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль

1996 онд АНУ, Калифорни муж, Пресно хотын институт

2000 онд АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол :

Эрх зүйн Магистр зэрэгтэй

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.Нямбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1996 онд 48 дугаар дунд сургууль

-2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/

-2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр

-2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр

-2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант

-2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

САНГИЙН САЙД Б.Жавхлан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль

1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч

2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль

2009 онд АНУ, Индианагийн их сургууль

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.Энх-Амгалан

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн

-СОЁЛЫН САЙД Ч.Номин

-Харвардын Бизнесийн Сургууль Удирдах Менежмент

Зүүн Англия Норвичийн Их Сургууль,

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

-Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг

-Кембриджийн Аббэй Коллеж, Их Британи, Умард Ирландын ТНэгдсэн Вант Улс

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.Батцэцэг

Төгссөн сургууль:

-1996 онд  МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль

-2000 онд   Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

-2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн

-Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй

ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.Амарбаясгалан

БОЛОВСРОЛ:

1998 онд Говь-Алтай аймгийн 1-р дунд сургууль

2002 онд Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер – Мэдээлэл хэмжлийн электроник – цахилгааны холбооны инженер

2012 онд Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар

БОЛОВСРОЛ:

1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль

1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч

2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН С.Бямбацогт

БОЛОВСРОЛ

1982-1992 Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль /Бүрэн дунд боловсрол/

1997-1999 Санхүү эдийн засгийн дээд сургууль /Эдийн засагч, бизнесийн удирдлагын бакалавр/

2002-2005 Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль /Эдийн засагч, бизнесийн удирдлагын магистр/

2009-2014 Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /Хуульч, эрх зүйч/

2014-2016 Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.Чойжилсүрэн

БОЛОВСРОЛ

-1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

-1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикж мэргэжлээр тус тус төгссөн

ХОТ ХАРИУЦСАН САЙД Ж.Сүхбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль

-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Төсвийн эрх зүй санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар болох нь” сэдвээр хууль зүйн ухааны магистр

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.Хүрэлбаатар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

-1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

-1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Д.Сарангэрэл

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль

-1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр

-1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.Болорчулуун

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль

-1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн.

СПОРТ ХАРИУЦСАН САЙД Б.Бат-Эрдэнэ

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

-1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль

-1990 онд Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн. Боловсролын ухааны доктор (Ph.d)

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.Энхболд

Төгссөн сургууль:

-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль

-2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

-2020 онд Анагаахын шинжлэх ухааны их сургууль

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.Сайханбаяр

Төгссөн сургууль, мэргэжил

-1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль

-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль

-1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт

-2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль

-2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн.

-Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Л.МӨНХБААТАР

Төгссөн сургууль, мэргэжил

-1992 онд Төв аймгийн хоёрдугаар дунд сургууль

-1996 онд Техникийн их сургууль

-2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет

-2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль

-2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй гэж бүртгүүлжээ.

         Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Мэргэжлийн хяналтын газартай хамтран  мэдээлэл хяналт мониторингийн багийнхан зургаан сар шалгалт хийсэн гэх. Энэ хугацаанд Ажлын хэсэгт байсан хүмүүсийг дарамтлах, сүрдүүлэх тохиолдол цөөнгүй гарсан талаар нь салбарын сайд нь мэдээлээд байгаа билээ. Мөн “Яамны тусгайлсан өрөөнд ажиллаж байсан шалгалтын компьютерын хард хоёр удаа хулгайд алдагдсан Түүнээс гадна  цаасаар баталгаажсан 400 гаруй хуурам байж магадгүй гэсэн дипломын зөрчлийн цаасан хайрцаг алдагдсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн юм. Бүхэл бүтэн Төрийн тусгай албаны албан хаагчид 24 цаг манадаг тусгай объектод гаднын хүн нэвтэрч, шалгалтын материалыг зориудаар хулгайлсан учир сайдуудыг шалгахдаа ил тод, нээлттэйгээр шалгая.


МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭ ЗЭРЭГ ХАМГААЛСАН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙДУУДЫН ДИПЛОМЫГ ШАЛГАЯ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 10:55:17
    Зочин: Бат-Эрдэнэ цагдаагийн дээд сургууль биш,цагдаагийн дунд гэж байхад сурсан нэртэй төгссөн хүн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-07 10:32:00
    Ddavaa: Diplomiig shalgah shaardlagagui dee Dissertatsiin uzesgeleng niited neelttei gargaad l boloo Dissertsats hamgaalaagui bol diplomgui gesen Ug Tegeed uzegchig "komissin gishuun"-Wes iluu shalgana shuune
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188