БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” гэх ХХК-ийн Төрийн банкнаас 20 тэрбумын зээл авсан асуудалд хуулийн байгууллага тус банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Шинжиан шинфа” компанид олгогдсон 20 тэрбум төгрөгийг улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэж тухайн үед зарим хэвлэлүүдээр мэдээлж байв. Мөн “Шинжиан шинфа” ХХК нь 20 тэрбум төгрөгийн зээл авахдаа ямар нэг барьцаа тавиагүйгээр үл барам зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй чанаргүй зээлийн ангилалд шилжүүлэн мөнгө угаасан үйл явдал болж таарч байгаа юм.
Ямартаа ч энэхүү мэдээлэл хоёр жил гаруй хугацааны турш хэвлэл мэдээлийн “бай” болсоор ирсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудаснаа “2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй "Шинжиан Шинфа" ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ” хэмээн жиргэснээс тус асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн байдаг. “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбумын зээл өгөх зөвшөөрлийг Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа Д.Баярсайханд өгсөн гэдэг мэдээллийг зарим хэвлэлүүд онцолж байв. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн баримтыг дэлгэсэн байдаг.
Энэ мөнгийг гаргахдаа Сангийн сайд 2016 оны арваннэгдүгээр сарын 3-нд Төрийн банкны ТУЗ-ийн дарга Б.Нямаагийн нэр дээр Чиглэл өгөх тухай албан бичиг явуулж дээрх 20 тэрбумыг “5.0 тэрбумаас дээш санхүүжилтийг Төрийн банкнаас гаргахгүй байхыг нөхцөлд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөгийг гаргахыг зөвшөөрсөн” гэсэн үг болж таарч байгаа юм.
Хятадын нэг худалдааны компани Монголын Төрийн банкинд 300 сая төгрөгийн байр барьцаанд тавьж 20 тэрбум төгрөг аваад алга болсон үйл явдал, ингэж л хөвөрсөн. Эцэст нь Төрийн банкны захирал Д.Баярсайхан хоёр жилийн хорих ял сонслоо. 20 тэрбум төгрөгийг Монголын Төрийн банкнаас хулгайлсан гэмт хэргийг үүгээр хаах бололтой. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход 20 тэрбум төгрөгийг хулгайлсан жинхэнэ эзэд хэн бэ гэдгийг олж тогтоох ёстой. Д.Баярсайхан, Шинжиан шинфа ХХК бол зөвхөн мөнгийг дамжуулсан гүйцэтгэгчид. Тэд багахан хувь авсан биз. Бараг албан тушаалд очсон төлбөрөө ийнхүү төлсөн ч байж мэднэ. Тэгэхээр энэ мөнгө Шинжиан шинфа ХХК-ийн данснаас цааш хэрхэн зарцуулагдсаныг олж тогтоох ёстой. Асуудлын учгийг тайлах гэж оролдох тусам Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд руу мөнгөний мөр чиглээд байх шиг.
| Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг хятадуудад өгсөн ялыг Б.Чойжилсүрэн, М.Энхболд нараас нэхъе |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |