Б.Лхагвасүрэн нь:
1965 онд Улаанбаатар хотод төрсөн
Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургууль төгссөн
1985-89 МУИС-ийг төлөвлөгч эдийн засагт мэргэжлээр төгссөн.
1989-1991 онд Колумбын их сургуульд мастер хамгаалсан
Н.Учрал: Монголбанкны ерөнхийлөгч тохитой томоотой, шуналгүй, төрийн албаны хар хүн байх ёстой гэж боддог. Лхагвасүрэнг ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа.
Х.Баделхан, Монгол Улсад зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. 30 жилийн хугацаанд Монголд банкны салбар хамгийн их баяжсан. Хот, хөдөөгүй хамгийн аятайхан барилга байшин банкных байдаг. Банкуудын зээлийн хүү өндөр байна. зээлгүй хүн гэж байхгүй болсон. Нэг аймагт хурал хийхэд зээлгүй хүн гараа өргө гэхэд гуравхан хүн гараа өргөсөн. Хөдөө орон нутагт малчдын мал, хөгшчүүлийн тэтгэврийн дэвтэр банкны барьцаанд байгаа. Зээлийн дундаж хүү 20-25 хувь байна. зээлийн хүүг бууруулах боломж байна уу? Ипотекийн зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?
Б.Лхагвасүрэн, Өнөөдрийн зээлийн дундаж хүү 16.9 хувь байна. Зээл олгож буй процессийн зардлыг бууруулах чиглэлээр Монголбанк томоохон ажлуудыг төлөвлөсөн учир ирэх жилүүдэд ахиц гарна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арилжааны банкиудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тал дээр ахиц гаргах тодорхой санал гаргана.
С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах зорилгоор арилжааны банкиудад байршуулдаг. Гэтэл Капитал банк дампуурснаас НДС-гийн 105 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яаралтай аваач гэж хүсмээр байна.
Ч.Хүрэлбаатар, Шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө олон ажил байгаа. Хамгийн гол ажил бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах тухай асуудал. ФАТФ-тай өдөр тутам харьцдаг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хоёр дахь гол ажил бол зээлийн хүүг бууруулах. Энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олон тоглогч санхүүгийн салбарт оруулж ирэхгүйгээр зээлийн хүү буурахгүй. Зээлийн хүүг бууруулахад банкны засаглалын асуудал их чухал шүү. Засаглалыг зөв болгох тал дээр маш сайн анхаарах шаардлагатай. Зөв бодлого хүн бүхэнд таалагддаггүй, нэлээд эсэргүүцэл дундуур ч хамаагүй эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр өөрөөс хамаарах бүх зүйлийг хийгээрэй гэв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжиж саналаа өглөө. Ингэснээр Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдлоо.
| ЧУУЛГАН: Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |