Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар мэдээлэл хийхдээ “Төв банкны Ерөнхийлөгчийг улаан цээжээрээ хамгаалж байгаа нь үнэн. Ажлаа хийж байгаа хүмүүсийг хамгаалахаас ч өөр гарцгүй. Ганц, хоёрхон алдаан дээр бүдэрдэг Төв банкны Ерөнхийлөгчтэй байж болохгүй” гэх өөриймсөг өмөөрлийн хэдэн үгийг нүүрнийхээ өнгийг өөрчилж байгаад цухалзуулаад амжсан. Тэгвэл Ерөнхий сайдын улаан цээжээрээ хамгаалах хүний тоо нэг биш бололтой. Тэр эхлээд танхимынхаа сайд нарыг, дараа нь төв банкныхаа Ерөнхийлөгчийг хамгаалж, цухалдлаа. Маргааш аймгийн Засаг дарга нараа өмөөрч, уурсаж, байж ядахдаа бачуурлын хэдэн үгсийг биеэ барин байж хэлэх бололтой. Өмөөрөх нь, тогтвортой Засаг барих бодлого нь зөв. Гэхдээ муйхар аргааг бус, улаан цайм алдаатай нөхдийг улаан цээжээрээ хамгаалаад хол явахгүй гэдгийг сануулж хэлэх нь зүйтэй болов уу.
Ерөнхий сайдын чихийг халууцуулж, “Тэр чинь болохгүй байна. Энэ сайд чинь ингээд байна” гэх хов сайдын суудлаас буугаад, аймгийн Засаг дарга нар руу шилжих нь ээ. “Даам” гарчихсан, том толгойтой, дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа нэгэн Засаг даргын тухай таагүй мэдээлэл хоймор нутгаар нэг “нисэж” байна. Бүр тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн зүй бус үйлдэл, хууль бус ажиллагааны талаар аймгийнх нь иргэд, түүний дор ажиллаж байгаа албатууд нь ам уралдан ярих болжээ. “Засаг дарга Ш.Идэрбаясгалан ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлж, хууль бусаар ажлаас нь чөлөөлж, дургүй хүмүүстээ удаа дараа сахилгын шийтгэл ногдуулж, ялгаварлан гадуурхахдаа гаарсан нэгэн” хэмээн эх сурвалж мэдээллээ.
Ш.Идэрбаясгалан нь 1977 онд төрсөн, 45 настай, эрэгтэй. Тэрбээр 1989-1991 онд Мөрөн сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1991-1994 онд Математик байгалийн ухааны дунд сургууль, 1994-1998 МУИС-ийн харьяа Математик компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байдаг.
Мөн 2013-2016 онд Удирдлагын академийн харьяа Удирдахуйн ухааны сургуульд төрийн захиргааны менежментийн магистр зэрэг хамгаалж байжээ. Ш.Идэрбаясгалан нь 1998-2000 МУИС-ийн МКС-ийн программ хангамжийн тэнхимд багш, 1998-2000 онд "Хөвсгөл барнууд" ХХК-ийг үүсгэн байгуулж менежерээр ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 2004 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2004-2007 онд Барилга хот байгуулалтын яамны төрийн захиргааны удирдлагын газарт мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэгэн юм. Харин 2020 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрбээр цар тахлын хүнд үед аймгийнхаа төсвийг батлахдаа 10 сая төгрөгөөр наадам хийхээр төлөвлөж, хэл ам болж байсан түүхтэй. Мөн хэд хэдэн удаагийн тендер зарлаж, цар тахлын үед төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн хүчтэй шүүмжлүүлж байсан юм. Үүнээс цухас дурдвал, 194 сая төгрөгөөр албан хэрэгцээндээ унах автомашин, тансаг зэрэглэлийн тавилга, наадмын талбайн засвар зэрэгт төсвийн 300 орчим сая төгрөгийг зарцуулчихсан байдаг. Түүгээр ч зогсохгүй шинэ автомашин худалдаж авах мөнгөөр автомашины сэлбэг буюу мотор, хроп худалдаж авсан нь шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Ш.Идэрбаясгалантай холбоотой хэд хэдэн ноцтой гомдол, мэдээлэл хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Түүнийг ажилтнуудаа удаа дараа сахилгын шийтгэл хууль бусаар ногдуулж, өнгө үзэмжээр харьцдаг гэх гомдол дийлэнхийг нь эзэлж байгаа гэнэ.
Энэ талаар эх сурвалж “Ш.Идэрбаясгалан дарга хурал хийх бүрдээ хүмүүсийн өмссөн, зүүснээр ялган харилцаж, “Энэ яадаг юм” гэсэн өнгө аясаар ажилтнуудтайгаа харилцдаг. Ажлын байрны дарамт байнга үзүүлж, тарах ёстой цагт нь тарааж, ажиллах ёстой цагт нь ажиллуулдаггүй. Чиг үүргийн бус баахан ажил ногдуулаад, хугацаа өгдөг. Хугацаанд нь багтахгүй болон цалингаас хасаж, амьдрах боломжоос минь хумсалдаг. Гэхдээ хүн бүрд их ажил ногдуулж, хавчин боогдуулахгүй. Өөрт нь таалагдахгүй байгаа нэгнийг хаширтал нь зовоож байгаа юм. Бид арга ядаад хандах ёстой байгууллагад нь түүний хууль бус үйлдлүүдийг баримтжуулж, илгээсэн” гэв.
Төрийн байгууллагад үр бүтээлтэй, санаачилга, идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчид улирал, хагас жил тутамд ур чадварын, үр дүнгийн урамшуулал гэж үндсэн цалингийнх нь 15-40 хүртэл хувьтай тэнцэх урамшуулал олгодог. Гэтэл Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан бусдыг ялгаварлан гадуурхаж, өнгө үзэмжээр урамшуулал, цалинг нь олгодог баримтыг ажилтнууд нь мэдээлж байна.
Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан “Хүний гадаад өнгө үзэмжид ихээхэн анхаардаг. Аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын олонх нь Засаг даргаасаа айж, “Хэзээ халчих бол, ямар үндэслэл бичээд явуулчих бол” гээд сандарч байна. Ковидын үед өөрийнхөө дургүй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, их ажил даалгаж, өөрөө өргөдлөө өгөх хүртэл нь дарамталж байлаа. Түүнд хаягласан хууль, төрийн байгууллагын олон удаагийн шаардлага ирж байсан ч тэгсхийгээд өнгөрөөдөг. Ерөнхий сайдад нь хүртэл шаардах бичиг явуулахад хэл чимээгүй, хамгаалаад дуугүй байгаа. Үр дүнгийн урамшууллыг өөрийнхөө хүмүүст л удаа дараалан олгодог. Тэд нь ажлаа мэддэггүй, зарим нь ажилдаа байнга хоцорч, алдаа дутагдал гаргадаг” гэсэн юм.
Ш.Идэрбаясгалангийн жилийн орлого нь 1.4 тэрбум гэнэ. Тэрбээр аймгийн Засаг даргаар томилогдох үедээ хөрөнгө орлогын мэдүүлгээ дараах байдлаар мэдүүлжээ.
Нийт орлого: 1.387.251.000 төгрөг
Гэр бүлийн орлого: 109.600.000 төгрөг
Нийтийн орон сууц: Нэг
Үйлдвэрлэлийн зориулалттай оффис: Нэг
Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 244.108.000 төгрөг
Тээврийн хэрэгсэл: Суудлын жижиг машин,Toyota, Crown- нэг, жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 80- нэг, жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200-нэг
Тээврийн хэрэгсэл нийт дүн: 225.000.000 төгрөг
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 24.000.000 төгрөг
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 49.250.000 төгрөг
Авлага нийт дүн: 10.000.000 төгрөг
Хөрөнгө оруулалт: АЙ БИ ДИ ТИ ХХК ХХК, Галт шагай ХХК ХХК (0ш)
Хөрөнгө оруулалт нийт дүн: 2.000 төгрөг
| ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ИДЭРБАЯСГАЛАН АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТЛАГЧ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ ГЭВ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |