"Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж, П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томиллоо.
Д.Хаянхярваа нь:
- 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч
- 1989 – 1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
- 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
- 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
- 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
- 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
- 2008 – 2012 онд УИХ-ын гишүүн
- 2010 – 2012 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2012 оноос УИХ-ын гишүүн
- 2016 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Д.Хаянхярвааг томиллоо |
|