Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” тусламж үзүүлэх арга хэмжээний хүрээнд хандивлаж буй нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Холбооны Онцгой байдлын алба (FEMA)-ны Бүс нутгийн 10-р төвийн дарга М.О Хэйр-д 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгөв. Тусламжийг хүлээлгэн өгөхөд Холбооны Онцгой байдлын алба, Сиаттл хотын нисэх онгоцны буудал болон Монгол Улсын ЭСЯ, Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл тус тус байлцав. Элчин сайд Ё.Отгонбаяр тусламжийг хүлээлгэн өгөхдөө Америкийн ард түмэн, Засгийн газрууд Монгол Улсад шилжилтийн болон байгалийн гамшиг тохиож байсан хүнд, хэцүү үед тууштай дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд коронавирусын халдвартай тэмцэхэд нь дэм болох үүднээс Монголын ард түмэн, Засгийн газраас эдгээр өмсгөлийг хандивлаж байгааг тэмдэглэв. Тэрбээр Америкийн ард түмэн коронавирусын халдварыг даван туулж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв. Эдгээр өмсгөлийг Холбооны Онцгой байдлын албанаас Аризона, Невада зэрэг муж руу хүргүүлэхээр хуваарилаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар 2019 онд хамтран зарласан Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд талууд эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар 2018 онд хамтран зарласан Монгол, Америкийн Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалд талууд тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорихоор тус тус тохиролцсон байдаг.

Боинг компани үйлдвэрлэгдсэн Б-767 “Чингис Хаан” хөлөг онгоц Монгол Улс, АНУ-ын хооронд анхны шууд нислэгийг үйлдэж, түүгээрээ эдгээр өмсгөлийг тээвэрлэж, мөн АНУ-д гацсан монгол иргэдээ Монгол руу авч явахын зэрэгцээ үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэх бөгөөд ийнхүү Монгол, Америкийн агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаанд төдийгүй хоёр талын харилцаанд шинэ хуудас нээгдэж байна.Монгол, Америкийн хооронд энэхүү түүхэн нислэг үйлдэх, тусламжийг тээврлэх, АНУ-д гацсан монгол иргэдийг Монгол руу авч явах, үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Төрийн департамент (Department of State), Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), Тээврийн яам (DOT), Холбооны Онцгой байдлын алба (FEMA), Холбооны нислэгийн удирдах алба (FAA), Тээврийн аюулгүй байдлын алба (TSA), Хил, гаалийн алба (CBP), Холбооны Хүнс, эмийн бүтээгдэхүүний алба (FDA) болон Сиаттл хотын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагад Монгол Улсын Засгийн газар, Вашингтон дахь Элчин сайдын яамны зүгээс гүн талархал илэрхийлж байна. Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ
| МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ҮЗҮҮЛСЭН ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ |
|
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |