Бид уран бүтээлчдийг ид хийж, бүтээж буй цаг хугацаанд нь алдаршуулж, тэдний амжилт бүтээлийн талаар хуваалцах бус ихэнхдээ он цаг улирч, эндээс хэдийнэ одсон хойно нь түүхийг нь сөхөн өгүүлэх гээд байдаг талтай.
Яагаад ч юм надад дуурь болон драмын театрын урдуур алхах бүрд дээрх бодол харван орж ирж, эгэл жирийн мэт боловч энгүй авьяастнуудын өлгий болсон энэ байшинд үндэсний болон сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэх гэж бэлтгэлээ хийж буй мэргэжилтнүүд хөлсөө дуслуулан, хөлөө цэврүүтүүлэн, амаа чилтэл үгээ давтан байгаа даа гэж бодогддог юм. Магадгүй “Мэргэжлийнхээ ажлыг л хийж буй хүмүүс шүү дээ, юу нь сонин байгаа юм” гэх нь бий байх. Гэхдээ би тэр тухай биш, тэдний амжилт бүтээлийг бага ч болов цаг хугацаанд нь хуваалцаж, тодруулах сан гэх хүслээ л илэрхийлэхдээ л энэ шүү дээ.

/П.И Чайковскийн "Хунт нуур" балетын хэсэг/
Энэ ч үүднээс өдгөө Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа үндэсний болон дэлхийн балетын гоцлоочоор орь залуухан насандаа гялалзан тоглож буй уран бүтээлчдийн талаар танилцуулахаар зорьж байна. Бид өмнө нь Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол балетчин О.Анужинг онцолж, “Үзэсгэлэнт Одетта” нийтлэлийг хүргэсэн билээ. Харин энэ удаад бидний хэдийнэ танил, дотны найз П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, хайр дурлал, эмэгтэй хүний төгс төгөлдрийн тухай тольдуулах А.Аданы “Жизель”-ийн Миртаг бүтээсэн ДБЭТ-ын балетын гоцлооч Б.Маралын тухай бичвэрийг дэлгэж байна.
Дээрхээс гадна тэр арванхоёрдугаар сард аз жаргал, ид шид бэлэглэгч “Цөмөөхэй” балетын шүүдрийн дусал, цас, Францын нэрт балетмейстер Жан Добервальд улсынхаа ардын аялгуун дээр зохиомжлон туурвисан хошин, хөөрхөн балет болох “Дэггүй лиз” болон Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын найзууд, И.Морозовын “Амттаны доктор” хүүхдийн балетын Хэрээ зэрэг дүрийг бүтээжээ. Мөн Б.Асафьевын “Бахчисрайн ориглолт булаг”, Л.Минкусийн “Пахет”, “Дон Кихот” зэрэг балетад ч тоглосон байна. Энд зөвхөн дэлхийн сонгодог балетуудыг дурдсан бол үндэсний томчуудад ч гол болон туслах дүр бүтээн бүжиглэснийг балет сонирхогч, шимтэн үзэгчид андахгүй байх аа. Тухайлан дурдвал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаа, их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн эх зохиолыг үндэслэн бүтээсэн “Үйлийн гурван толгой” үндэсний балетын Нансалмаа, Э.Чойдогийн “Чойжид дагина” балет зэргийг нэрлэж болох юм. Саяхан тэр “Хунт нуур “ балетын Одеттадаа гарчихаад, одоо харин “Жизель”, “Үйлийн гурван толгой” балетуудад тоглохоор бэлтгэлээ базааж буй юм.

/А.Аданы "Жизель" балетын хэсэг/

/Л.Минкусийн "Дон Кихот" балетын хэсгээс/
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа анх удаа 32 хунтайгаар П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг тоглосон. Тайзнаа жил бүр амилуулдаг энэхүү сонгодгийн ээлжит тавилтаар анх удаа тайзнаа 32 хун амилсан. Цагаан хунгийн дүрийг балетын гоцлооч Б.Марал бүтээсэн. Тоглолт болохын хэдхэн хоногийн өмнө бэлтгэлийнх нь дундуур түүнтэй уулзаж, цөөн асуултад хариулт авч байсан. Балетчид цаанаа нэг эрхэмсэг, гоо, цэх байдаг. Тэдний тоглолтыг үзэхэд үзэсгэлэнт хунгууд нэг дор чуулах шиг санагдаж, тэднээс хором ч хараа салгамгүйгээр автдаг. Түүнчлэн яриаг нь намуухан, ихэд ухаалаг. Б.Марал анх балетаар хичээллэж эхэлсэн талаараа “Арван настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид балетаар хичээллэж эхэлсэн. Түүнээс өмнө найман настайдаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэгээд л Хүүхдийн ордны багш, мэргэжлийн сургуульд нь очиж шалгуулахыг зөвлөсөн юм. Багшийнхаа зөвлөснөөр бүжгийн ангид нь шалгуулахаар очиход, сонгодог бүжигт шалгалт авч байхтай таарч, тэнцэн орж байлаа. Намайг бүжгээр мэргэжлийн сургуульд нь шалгуулахыг зөвлөсөн багшдаа талархаж явдаг” гэж байв.

/Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" балет/
ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИД СУРАЛЦСАН ОН ЖИЛҮҮД
Ингээд тэр Хөгжим бүжгийн коллежид зургаан жил суралцжээ. “Сургуульдаа ороод хоёр дахь жилээсээ балетаар бүжиглэж эхэлсэн. Анх балетаар хичээллээд шантрах үе олон байсан. Дугуйланд явж байгаад мэргэжлийн ангид орохоор хөдөлгөөний гүйцэтгэл цэвэр байх ёстой гээд бэлтгэлээр шахаад ирэхээр өөрийн эрхгүй шантардаг юм билээ. Мундаг багш нарынхаа хүчээр л шантраагүйдээ баярладаг” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьсан байдаг. Харин манай сайтад өгсөн яриандаа "Анх балетаар хичээллэхэд “Би юунд ороод ирэв ээ” гэж бодож байлаа. Хөл, гар өвдөхөөс эхлээд шатрам зүйл олон. Гэхдээ сураад, энэ урлагийн сайханд дурлах тусам шантрахаа больж, улам хичээх хүсэл нэмэгддэг” гэхдээ бахархал дүүрэн байв.

/Ж.Чулууны "Уран хас" балет/
МӨРӨӨДЛИЙН “ТЕАТР”-ТАА БАЛЕТЫН ГОЦЛООЧ БОЛСОН НЬ
Мөрөөдлөө биелүүлж, түүгээрээ амьдарч яваа хүмүүс үргэлж л “нисэж” байдаг байх. Тэдний далавч харагдахгүй ч өдөр бүр хамгийн гоёмсгоор дэлгэгдэж, тэд дотроо бол тэнгэрийн хязгааргүйд өдөржин дүүлэн нисэж, бүхнээс ангид оршдог болов уу. Хүний мөрөөдөл ийм шидтэй. Б.Марал “Балетчнаар сурч байхдаа театрт орохыг мөрөөддөг байлаа. Мөрөөдсөн газартаа ажлаад явж байгаадаа баяртай байдаг” гэсэн. Энэ талархлын үгийг хэлэхийн тулд тэр хэчнээн өдөр өөрийгөө бэлдэж, өөртэйгээ тулсан бол. Өдгөө бол театрын тэргүүн балетчны нэг болчихоод жаргалтайгаар бэлтгэлээ хийж, жилээс жилд сайжирч, улам гоо сайхнаар дүрээибүтээж байна. Мэдээж хэрэг хөдөлмөр, хичээл зүтгэл, амжилтын ард шагнал гэж том урам бий. Энэ ч үүднээс түүний амжилттай оролцсон тэмцээн, уралдааныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Олон өдрийн уйгагүй бэлтгэл, өвдсөн ч өвдөөгүй мэт байх тэсвэр тэвчээр, зоригийн үр дүнгээр ирсэн алдар.
Б.Марал МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит Монголын балетын анхдугаар уралдааны дэд байрыг хоёр удаа, 2018 онд Монгол Улсад анх удаа болсон олон улсын балетын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт юм. Мөн 2019 онд Япон Улсад зохион байгуулагдсан Ази номхон далайн орнуудын балетын тэмцээнд гуравдугаар байр, ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон “Орос-Япон-Евро ази”-ийн балетын тэмцээний тэргүүн байрыг ч хүртсэн билээ. Түүнчлэн Залуучуудын холбооны дээд шагнал “Алтан од” тэмдэгтэн уран бүтээлч юм.
| БАЛЕТЧИН Б.МАРАЛЫН БҮТЭЭСЭН ОДЕТТА, ОДИЛ, МИРТА, ХАНДАРМАА, НАНСАЛМАА... |
|
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |