Багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмүүлэхээр ажил хаяад гурван долоо хонолоо. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлдээ явж чадалгүй цоожтой хаалганы цаана үлдэв. Араас нь эмч нар цалингаа нэмүүлэхээр Төв талбайд жагсаж эхлээд байна.
Багш, эмч нарын шаардлагыг улс төрийн дуулиан дунд юман чинээ тоож байгаа улстөрч алга үнэндээ. Улстөржиж гүйгээд ирээдүйгээ боддоггүй юм бол улсаараа цалингаа нэмүүлэхийг шаардъя. Өнөөдөр багш, эмч гэлтгүй галын шугаманд ажиллаж байгаа төрийн алба хаагчид, онцгой байдлын ажилчид, цагдаагийн алба хаагчид бүгд бүгдийнх нь цалинг нэмэх шаардлага хэрэгцээ хангалттай бүрдсэн. Чимээгүй хөдөлмөрлөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг хугацаанд авсан цалин нь амьдралынх нь хаана нь ч хүрэлцэхгүй бүлтэлцэж, яьаа бодит амьдрал олон бий, Монголд. Цаана нь ахмадын тэтгэврийг ялгаварлахгүй нэмэх нь ч зүйд нийцнэ. Насаараа хөдөлмөрлөж, улсдаа зүтгэсэн ч авч байгаа тэтгэвэр нь амьжиргааных нь хаа ч хүрэлцэхээргүй тэтгэвэртэй хөгшчүүл олон бий.
Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагад Засгийн газар хэчнээн эсэргүүцэж, шалтаг хайж байна. Багш, ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүрвэл улсын төсөвд 3.4 их наяд төгрөгийн ачаалал үүснэ гэж тайлбарлаж, шатлалтай нэмүүлэх санал тавьж хүртэл үзлээ. Улмаар 2.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хэлэлцээрийн ширээний ард Үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдөө ирэхгүй байна гэж бусдад бурууг тохох гэж ч оролдож үзэж байна. Үнэндээ боловсрол, эрүүл мэндийн салбараа сайжруулъя гэвэл цалинг нь нэмэх зайлшгүй шаардлагатай гэдгийг улстөрчид, Засгийн газар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд багш ажилчдын цалинг нэмэх шаардлагад улстөрчдийн хэн нь ч дуу хоолойгоо нэгтгэж хамгаалж, өмгөөлж, дуугарсангүй.
Өөрөөр хэлбэл, улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдийнх нь эрх ашиг, бүлэглэлийн төлөөх асуудалд ямар хүчтэй эсэргүүцэж, акцалж, төрийн түшээдийнхээ эрх үүргийг хэчнээн сүр дуулиантайгаар ашиглаж болдог вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харсан. Бүүр үүр шөнөөр, өдөр шөнөгүй УИХ-ын чуулганаа хуралдуулж, баахан хууль баталдаг өчнөөн олон жишээ бий. Гэтэл багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудал дээр УИХ суугаа 126 гишүүнээс хэн нь эрх баригчид эсвэл Засгийн газарт хүртэл нь дуугарч, ард түмнийг төлөөлж байгаа үүргээ гүйцэтгэсэнгүй. Уг нь бол УИХ-ын гишүүд ийм л цаг үед иргэдийн саналыг авахын төлөө Засгийн газарт ийм боломжоор багш ажилчдын цалинг нэмж, ийм хэрэгцээгүй зардлын танаж, эмч нар, цаашлаад онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэх бүрэн боломж байна гээд улсын төсвийг улаан эрээн болтол зураад, тооцоолоод ард түмнээс оноо аваад зогсож байх байлаа.
Гэвч түмнийг төлөөлөх үүргээсээ илүү улс төрийн дуулианд ач холбогдол өгч, улсын эрх ашгийг хойш тавьчихаад парламентын танхимыг намын дарга нарын хэрүүл болгочихсон суугаа бодит байдалтай нүүр тулж байна. Адаглаад ирэх оны төсвийн хэлэлцүүлгээ ч өмнөх жилүүдээсээ хангалтгүй хийж байна. Өнгөрсөн жил УИХ-д шинээр орж ирсэн гишүүд төсвийн алдагдлыг бууруулах асуудалд хэчнээн ач холбогдол өгч, сүр дуулиантай улс төрийн акц хийж, олон нийтээс дэмжлэг авч байлаа. Үнэндээ тухай үед бүлэглэлүүд, улс төрд оролцоотой бизнесийнхий оролцоо байсан учраас тэгж олон гишүүн хүч нэгтэж, нэмээд олны дэмжлэг авах хүртэл нь дуулиан болгосон гэсэн үг. Гэтэл өнөөдөрр 1.5 сая төгрөгийн цалинтай багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгохын төлөө бор зүрхээрээ тэмцэж байна.
Цаасан дээр бичээтэй хэрэгждэггүй төсөл хэчнээн их байгааг өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан. Тиймээс шаардлагагүй хөрөнгө оруулалттаа тэвчиж, төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулж, эдийн засгаа солонгоруулах бүрэн боломж байлаа манайд. Түүнийхээ үр ашгаар багш ажилчдын цалинг нэмж, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх бололцоо хангалттай байсан ч манайх өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгай, хөгжлийн банкны дээрэм ярьсаар өнөөдөр ард иргэдийн ахуй амьдралын өөд татах, эдийн засгаа сэргээх бодлогын тухай ярьж байгаа улстөрч үзье гэсэн ч алга даа.
Ийм л цаг үед иргэдэд өчнөөн гоё амлалт өгсөн эрх баригч намынхан, цаашлаад тойрог болон жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхмээр байна. Цаашлаад улс төрийн хэрүүл маргаанаа эцэслэж, эдийн засгаа сэргээх арга хэмжээ нэн даруй авч, эмч багш ажилчид гэлтгүй бүгдийнх нь цалинг нэмье, Ерөнхий сайд аа.
| БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |