Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагнах юм. Энэ үеэр орчуулгын киноны нэрт дуу оруулагч, жүжигчин О.Оюун, Ө.Наранбаатар, тайз, дэлгэцийн чадварлаг жүжигчин С.Ариунбямба нарыг МУГЖ цол тэмдгээр шагнахаар болсон билээ. Тэдний хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс эшлэн хүргэж байна.
Ардын жүжигчин А.Очирбатын охин дуу оруулагч, жүжигчин О.Оюун "...Миний аав өөрийгөө дөвийлгөх, магтах маш дургүй. Тийм хүмүүсийг ч үзэхгүй. "Чадалтай хүн аяндаа харагдана. Хийж буй ажлаас нь л хэн бэ гэдгийг нь хардаг. Хүнд зөвшөөрүүлэх гэж зүтгэх хэрэггүй" гэдэг байлаа..."
Дуу оруулагч Ө.Наранбаатар "...МУГЖ цол хүртэх гэж буйгаа дуулаад шуудхан хэлэхэд тэнгэрт байгаа аав, ээж минь л бодогдсон доо. Амьд байсан бол сайхан л байж гэж бодогддог юм байна лээ. Хоёрдугаарт, 34 жил дуу оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж байна даа гэж бодсон..."
Жүжигчин С.Ариунбямба "Монголын театр, кино урлаг нэг үеэ бодвол сайхан хөгжиж байна. Хүмүүс ч маш гоё хүлээж авдаг болж. Ер нь урлаг хөгжихөд хүмүүсийн уран сайхны боловсрол үнэлж баршгүй үүрэгтэй байдаг. Зарим хүн үүнийг буруугаар ойлгож “муусайн урлагийнхан” гэж ярьдагт уран бүтээлчийнхээ хувьд эмзэглэдэг. Хүний оюуны талхыг бэлдэж өгдөг хүмүүсийг уран бүтээлч гэдэг. Хүн гэдэг амьтан оюунаа цэнэглэж хооллох ёстой. Тэр хоол нь уран бүтээл..."
| УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |