УИХ-д хамгийн олон суудалтай эрх баригч МАН дотор улс төр жинхэнэ буцалж байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тэхий дундуураа хуваагдчихаад байгаа УИХ дахь бүлэг, намын даргын дотоод сонгууль, 11-р сарын 15-нд болох Их хурлынхаа бэлтгэл ажил гээд олон галтай сэдвээр шийдэл гаргахаар төлөвлөжээ. Хавь ойрд хуралдаагүй болохоор ширүүн хурал болох нь дамжиггүй. Нөгөө талаас эрх баригч нам гэдэг учраас талцал хуваагдалдаа цэг тавьж, төрийн ажлыг саадгүй явуулах улс төрийн суурь нөхцөлийг бий болгох учиртай.
УИХ дахь МАН-ын бүлэг эргэн нэгдэж, УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга гэсэн гурван албан тушаалд нэр дэвшигчээ энэ удаад тодруулахаар байна. Д.Амарбаясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдсөн, Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон гэх мэт үйл явдлууд ар араасаа өрнөсөн. Орон гарсан суудалд хэнийг нэр дэвшүүлэхээс УИХ дахь бүлэг нь эргэж нэгдэх нь шалтгаална. Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг Цэц их суудлын хуралдаанаараа тогтоосон учраас Засгийн газартай холбоотой асуудал МАН-ын Удирдах зөвлөлөөр хөндөгдөхгүй.
Харин ирэх арваннэгдүгээр сарын 15-нд товлосон МАН-ын Их хурлаар Д.Амарбаясгаланг даргаар батламжлахгүй, сонгууль шинээр явуулна гэж тус намын генсек Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр “МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа. Бага хурлыг даргаласан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана” гэжээ. Бага хурлаас хойш Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдчихсан. Тийм учраас Их хурал дээрээ МАН-ын даргад нэр дэвших боломжгүй болжээ.
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН
| МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ? |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |