Хотын дарга асан Д.Сумъяабазар “хөг”-өө чирж байна. Бүхэл бүтэн улсын нийслэлийн захирагч байсан хүн зогсож байгаад хоёр үг хэлж чадахгүй, бууж өгч байгаа олзлогдсон цэрэг шиг хоёр гараа өргөөд ордны хонгилоор хурдаараа зугтаахыг харлаа. Улсаараа гайхлаа, элэглэлээ, инээлээ. Эцэст нь, “Энэ маань ямар албан тушаал горьдож явдаг юм бол доо” гэж өрөвдлөө.
Д.Сумъяабазарын улс төрд эргэн ирэх төлөвлөгөө бүтэлгүйтсэн. Ингээд арга ядаад, намынхаа ах нарын өрөөгөөр “хэсүүчилж”, албан тушаал “горьдож” яваад, сэтгүүлчидтэй халз тулгарчихсан бололтой. Төрийн ордны хонгилоор хоёр гараа өргөөд “Ах нь мэдэхгүй” гээд эргэж харахгүй зугтаачихлаа. Авахаас гэвэл, аварга хүн гүйсэндээ аахилсан ч үгүй, Хотын дарга байсан үеийнх шигээ хэрэлдсэн ч үгүй, хаалт нээгээд хаасан ч үгүй, хачин сонин тээнэгэлзээ үлдээлээ, тэр. Одоо бүгдээрээ Д.Сумъяабазарыг Төрийн ордонд хэний өрөөгөөр хэсүүлчилж, хэнтэй уулзсан, ямар тохироо хийхийг оролдсон бэ гэдэг эрэлд гарлаа.
Байнгын хаяг нь Төрийн ордны баруун залгаа Хангарди ордон байсан Д.Сумъяабазар бараа сураггүй болоод хоёр жил болсон. Нийслэлийн намын даргын ажлаа хийнэ гэж нэрэлхсэн амлалт өгөөд алга болсон. Байж, байж гарч ирэхэд Төрийн ордноос “илэрсэн” нь гайхал төрүүлээд байгаа хэрэг л дээ. Тэгээд хулгай хийчихсэн аятай хурдаараа зугтаасан нь бүүр ч эргэлзээ төрүүлээд байгаа юм. Улс төрөөс “арчигдаж”, унтаа байдалд байсан түүнийг МАН-ын генсекийн суудал сэрээжээ. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гээд зүтгэж, зүүдэлж байсан юм, сүүлийн өдрүүдэд. Тодруулбал, МАН-ын даргаар Д.Амарбаясгалан томилогдвол генсекээр нь Д.Сумъяабазар болох тохироо, төлөвлөгөө өнгөрсөн намраас эрчимжсэн. МАН-ын Бага хурлын өмнө Д.Сумъяабазар бараг суудалдаа суучихсан байсан. Баяраа ил, далд тэмдэглэж яваад, бүтэлгүйтсэн. Ингээд цочирдохдоо ордонд өөр “олз” хайж явсан бололтой.
МАН-ын Бага хурлын дараа Монгол төрийн зовлон эхэлсэн.
Зах замбараагүйгээр нэг нэгийгээ “намнах” ажиллагаа эцэс төгсгөлгүй эрчимжсэн. Намрын налгар өдрүүд дуусч, өвлийн хахир өдрүүд хаалга тогшиж байхад ч тэд зодолдсоор байгаа. Нэгийгээ яллагдагчаар татлаа, УИХ-ын даргын суудлаас нь буулгалаа, Засгийн газраа огцрууллаа, хориг тавьлаа, Үндсэн хуулийн цэцээр шийдүүллээ, шийдвэрээ буцаалаа. Энэ хооронд нь ард түмэн нь балга шатахуунаа авах гэж хэдэн цагаар дугаарлаж, хоорондоо зодолдож, Эрүүгийн хэрэгт татагдах нь холгүй тарчилгааж байна. Гэр хорооллын иргэд нь гал алдаж, нүүрс нь олдохгүй тэмтчиж байна. Цахилгаан нь байсхийгээд л тасарчихдаг, цалин цавруугаа нэмүүлэх гээд эмч, багш нар хугацаагүйгээр ачил хаялт зарлачихсан. Балчир хүүхдүүд нь гэрийн хорионд, харгалзах хүнгүй, хачин өдрүүд үргэлжилж байна. Эрх мэдлийн төлөө эрээ цээргүй, ичих нүүргүйгээр тэмцэгсэдтэй эзэнгүй улс шиг байлаа. Энэ бүхэн хэзээ дуусаж, хэзээ хэвийн амьдралдаа хөл нийлүүлэхийг мэдэх эрх мэдэлтэн нэгээхэн ч алга. Мэдэхийг ч хүсэхгүй байна, тэд. Одоо ингээд утаа эхэлнэ, улсаараа угаартана. Эрүүл мэндийн салбар нь “дампуурчихсан”, даатгалын санд нь санхүүжилт байхгүй. Хэчнээн хүн хагалгаа хүлээж, энэ хорвоог орхиж байна гэж санана. Эмнэлгийн хонгилд нь ханиадандаа дийлдсэн хүүхэд, хөгшчүүл багтахаа болино. Яаж энэ өвлийг давах юм, ямар арга байгаа юм, мэдэх хүн алга.
Ийм хүнд өдрүүдэд Хотын дарга асан Д.Сумъяабазар суга үсэрч гарч ирээд, зугтаачихсанд монголчууд эгдүүцэж байна. Сандал, суудлын төлөө улайран зүтгэгсэдээс айж байна, үнэндээ.
Өмнө нь Ардын намынхан хэчнээн хэрүүл, зодоонтой байсан ч түүнийгээ гадагш нь гаргахгүй, асуудлыг хүндрүүлэлгүй дарж чаддаг хэмээн өөрсдийгөө дөвийлгөж, Ардчилсан намынхныг тохуурхдаг байлаа. "Олон хавар нэгэндээ" гэж өнөөдөр Ардын намынхны эрх мэдлийн төлөөх зодоон “хайрцаг”-наасаа хальж, багтаж, шингэх аргагүй болчихоод хаа сайгүй хальж, асгарч байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар суудлаасаа буухаасаа өмнө төлбөртэй нэвтрүүлэгт орж, тэр хэрээрээ одоогийн МАН-ын даргад нэр дэвшиж, Бага хурлаараа батламжлагдсан улстөрчийг “намнаж” явсан түүхтэй нэгэн. Гэхдээ увайгүй улс төр нь дуусаж, урд хождын явдлуудаа мартаж, эвлэрсэн ч тэр буруу талдаа эргэн иржээ.
Хотын дарга асан Д.Сумъяабазарын ордонд улайран зугтааж, ундуйцан гүйсний учир ердөө л сандал, суудал байжээ. Бага хурлаас өмнө ярьсан яриа, тохирсон тохироо нь бүтэлгүйтсэн учир тэр өөр сум тавьж явсан бололтой.
| ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР... |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |