Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ. Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.
Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосныг 2023 оны 12-р сард болсон нүүрсний сонсголын үеэр баримтаар ил болгож байсан юм. Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж.
Дашрамд дурдахад уг хэрэгт холбогдуулж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий даваа гарагт мэдээлсэн юм.
| Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ |
|
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |