МАН-ын зодооны хайнаа хагарч, хоёр тийш гарах тал руугаа хандаж байна. Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг хууль зөрчиж, огцруулсан гэдэг дүгнэлт гаргасан. Улмаар Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсныг энэ долоо хоногт УИХ хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн хоригийг УИх хүлээж авах нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн улс төрийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.
Тэгэхээр Г.Занданшатарын Засгийн газар үлдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө огцорсноороо УИХ-д дан дээлтэй гишүүн болж суух нь тодорхой боллоо. Харин сар гаруй хугацаанд МАН-ынхан 33, 35-ын бүлэг болж хуваагдснаар гишүүдийн хэн нь хэний хүн болох нь ус тосоороо ялгарч, Засгийн газрын сайд нар ч зангаа таниулсан. 100 хоноод унахдаа тулсан Г.Занданшатарын ангийхан нэг танхимын үзэл санаагаар биш нэлээд хэдэн фракцын төлөөлөл багтсан нь улс төрийн зодооны хөлд нь үрэгдэх дөхөв.
Тиймээс Г.Занданшатар танхимаа дахин бүрдүүлэх, бүтцээ задлах том сорилтын өмнө ирчихсэн байна. ХҮН, ИЗНН-ын төлөөллийг багтаасан холимог хуурга болгосон Засгийн газрын бүтцийг дахин задалж, Ерөнхийлөгчийн хүмүүсээр танхимаа бүрдүүлнэ. Мэдээж энэ улс төрийн зодоон дунд хөлөө чилж, булчирхайгаа цочтол гарын үсэг цуглуулж гүйсэн гишүүд дараагийн Г.Занданшатарын Засгийн газарт багтах ээлжээ хүлээгээд сууж байгаа нь гарцаагүй. Улс төрд өрнөсөн үйл явцаас харахад Ерөнхий сайд Г.Занданшатарын баг гэхээс илүүтэй Ерөнхийлөгчийн талынхан хүч нэмснээр улс төрийн “зодоон” нэг талдаа гарч эхэллээ. Тэгэхээр дараагийн Засгийн газрын бүтэцэд Ерөнхийлөгчийн талынхан багтах зураглал гарчихсан гэх нь бий.
Намрын улс төр ерөнхийдөө шувтрах шатандаа орж, өвлийн улс төр сайд нарын томилгоогоор үргэлжлэх өдрүүд эхэлж байна. Эхний ээлжинд танхимаа авч үлдсэн Ерөнхий сайдын хувьд УИХ дээр 2026 оны төсвөө батлуулах ажилдаа шамдан орно. Тэр хүртэл Засга тогтвортой байх ч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог гэнэтхэн оруулж ирсэн шиг дараагийн сайд нараа танхимаасаа гаргахаар бэлдэж эхэлсэн гэх.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХАД ЗАНГАА ТАНИУЛСАН САЙД НАР
Г.Занданшатарын Засгийн газар танхимаараа “унахад” сайд нарынх нь урвалт, шарвалт томоохон нөлөө үзүүлсэн. Тухайлбал, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэгт Шадар сайд С.Амарсайхан гарын үсэг зурсан. Саяхныг хүртэл гурван Засгийн газарт тогтвортойгоор үлдэж, Шадар сайдын суудлаас буугаагүй ч түүнийг Ерөнхий сайдын эсрэг гарын үсэг зурсан гэдгээр нь Засгаас гаргах хангалттай шалтгаан бүрдсэн.
Нэмээд УИХ-д дөрвөн хүний суудалтай болж, хамтарсан Засгийн газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар суусан Б.Батбаатар Засгийн газраас хөөгдөх сайд нарын нэгт багтсан гэх.
Нэгэнт ил болсон нэрст Ерөнхий сайд Г.Занданшатар ач холбогдол өгөөгүй. Гэвч танхимынхаа эсрэг ажилласан сайд нар ганц нэгээр тогтоогүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байна. Тухайлбал, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын даргыг унагаах 35-ын бүлэгт багтсан ч начир дээрээ амиа бодож, Ерөнхий сайдыг “дөнгөсөн” гэх бор шувуу МАН-ын байраар нисэх болжээ. Баганын ард таллаж зогссон Б.Чойжилсүрэн сайдын цахим орчинд өрнөсөн хошигнол үнэний ортой гэсэн үг.
Тиймээс Ерөнхий сайд УИХ-аар 2026 оны төсвөө хэлэлцүүлж батлуулсны дараагаар танхимаа шинээр бүрдүүлэх нь нэгэнт тодорхой болж, олон жил сайдын суудлаас буугаагүй сайд нарыг чөлөөлөх нь бололтой. Тэгэхээр Засгийн газарт Г.Занданшатар танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь МАН-ын зодоон дуусахтай зэрэгцээд улс төрийн гол сэдэв болох нь.
ХҮН НАМ, ИЗНН-ЫНХАН ЗАСГААС ГАРЧ АН ХАМТАРСАН ЗАСАГТ ОРОХ УУ
Нэгэнт хамтарсан Засгийн газраас ХҮН нам болон ИЗНН-аас багтсан төлөөллийг гаргах нь тодорхой бол МАН дангаараа Засгийн газар бүрдүүлэхийг ч үгүйсгэхгүй юм. Харин Ардчилсан намын хувьд Засгийн газар, УИХ-ын даргыг аль алийг нь огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тиймээс МАН-ын зодоон дундаас цэвэрхэн сугарч гарсан. Тиймээс дараагийн Засгийн газарт орох магадлалтай гэсэн үг. Ийн Ерөнхий сайд Г.Занданшатар "урагчид"-аасаа салж, танхимаа бүрдүүлэх томилгоот ажилдаа тун урдахгүй ханцуй шамлан орох нь тодорхой боллоо.
| ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |