МАН-ынхан цагаан байрандаа багтаж шингэхээ байгаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, МАН-ын дараачийн дарга хэн байх вэ гэдэг өрсөлдөөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд өрнөж, цагаан байрны хэрүүл даймжирч, Төрийн ордныг түйвээж, Үндсэн хуулийн цэцийн байрыг ан цав гартал нь “зодолдсон”. Сүүлдээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа зэрэг огцруулж, УИХ дахь намын бүлгээ хоёр хувааж, хоёр даргатай болох хүртлээ хагарлаа. Ийн намын зовлонг төрийн болтол нь туйлдлуулсан эрх баригчид хууччуулаа дуудаж, эвлэрэх ажлын хэсэг байгуулснаа зарлав.
Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хоёр талцсан намын гишүүдээ эвлэрүүлэх УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсэгт МАН-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Ж.Эрдэнэбат, З.Мэндсайхан, Н.Учрал, М.Энхболд, С.Баяр, Н.Энхбаяр, Б.Даш-Ёндон, Ч.Хүрэлбаатар, С.Баяр, Б.Даш-Ёндон, Н.Энхбаатар, Ж.Батжаргал нар багтсан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ынхан хоёр хуваагдаж, талцаад нэлээн хугацаа өнгөрсөн учир хоорондоо ойлголцож, уулзах боломжийг нээх үүднээс хуралдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллана. Түүнд С.Баяр, М.Энхболд Ц.Нямдорж, Н.Энхбаяр гээд төр, нийгмийн зүтгэлтнүүд орж, МАН-д үүсээд байгаа асуудлыг ярьж байгаа. МАН арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдөр намынхаа 31 дүгээр хурлыг хийх ёстой. МАН дөрвөн жилд нэг удаа ээлжит хурлаа хийдэг. Энэ хурлын дараа намын даргын асуудал болон бага хурлын даргын асуудлыг, намынхаа хяналтын байгууллагын асуудлыг хэлэлцэх ёстой. МАН энэ дүрмийн хүрээнд МАН-ын даргын асуудал яригдана” хэмээн мэдэгдсэн.
Ажлын хэсгийн дарга Сангийн сайд аасан Ч.Хүрэлбаатар- Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын хувьд өнгөрсөн хугацаанд Сангийн сайд, Шадар сайдын албанд “давхар дээл”-тэй суужирсэн. Үндсэндээ албан тушаалын өрмийг нь хүртэж ирсэн Увсын фракцын хамгийн том төлөөлөл. Харин хоёр талцсан МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдгээрээ Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг төлөөлөлнө.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг муудах цэгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар эхлүүлсэн гэхэд буруудахгүй. Түүний хувь Нүүрсний хулгай-2 гарлаа. Чайна Энержи ХХК-тай хийсэн гэрээг нэн яаралтай цуцлах шаардлагатай хэмээн гарч ирсэн нь Ерөнхий сайд Г.Занданшатарын УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглүүлсэн анхны сум байсан гэж болно. Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд уг ажлыг хэсэгт Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг төлөөлөх нэгэн гэж болно.
Ерөнхий сайд асан С.Баяр- МАН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэгт Ерөнхий сайд асан С.Баяр багтсан. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг зөвтгөсөн асуудлыг цахим орчинд нэлээд явуулсан. Тиймээс ажлын хэсэгт УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талыг баримтлах дүр зурагтай байна. Тэрбээр өчигдөр намын Удирдах зөвлөлийн хуралд оролцохдоо “Хоёр талыг эвлэрүүлэх гээд нэг л бүтэж өгөхгүй байна” хэмээн мэдэгдсэн.
УИХ-ын дарга асан М.Энхболд- Сүүлийн хоёр сонгууль дараалан чимээгүй явж ирсэн УИХ-ын дарга асан М.Энхболд улс төрд эргэж ирсэн. Улмаар МАН-ыг эвлэрлүүлэх ажлын хэсэгт багтсан байна. УИХ-ын дарга асан М.Энхболдын хувьд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй ойлголцолд хүрсэн гэх мэдээлэл сүүлийн үед МАН-ын байраар нисэх болсон. Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг төлөөлөх бололтой.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат- УИХ-ын дарга асан М.Энхболдыг амь орохтой зэрэгцэн гарч ирсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “МАН-ын Их хурал удахгүй болно. Намын шийдвэрийг хэн нэгний хүслээр биш олонхын шийдвэрээр гаргадаг. Намайг Ерөнхий сайдаас огцрох үед Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байсан. Ер нь Монгол Улсын Засгийн газрын насжилт 1.2 жил болоод байсан. Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан, манай Засгийн газрыг огцруулснаас өөр. Би ч бас цагтаа хэлмэгдэж явсан. Хэвлэл, сошиалаар баахан дайрч давшилж, харлуулж байгаад дараа нь хуулийн байгууллагыг татан оролцуулдаг. Өнөөдөр надтай холбогдох хулгай, луйвар, ЖДҮ, нүүрс, банк гээд ямар нэгэн зүйл байхгүй. Тэгэхээр Ж.Эрдэнэбат гэдэг хүн төрийн ажил хийж байхдаа огт хулгай хийгээгүй гэдэг нь тодорхой байгаа биз? Улс төрийн зорилго, захиалгатайгаар хүнийг хэлмэгдүүлэх үйлдлүүд гардаг. Би өөрөө хэлмэгдэж явсан хүний хувьд хэлэхэд хууль шүүх эцэслээгүй л бол үүнд итгэж болохгүй” хэмээн мэдэгдсэн. Түүний хувьд мөн л Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг төлөөлөх аж.
Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж- УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, улс төрд 20 гаруй жил өөрийн байр суурийг тогтоосон Ц.Нямдорж МАН-ыг эвлэрүүлэх ажлын хэсэгт багтсан. Түүний хувьд өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байлаа. Өдгөө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн фракцыг төлөөлж буй бололтой.
УИХ-ын гишүүн асан, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал Д.Тогтохсүрэн: Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Ерөнхий сайд асан Г.Занданшатартай нэг тойрогт дэвшиж унасан. Тэднийх унагаах ажлыг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хийсэн гэх асуудал өнгөрсөн хугацаанд МАН-ын талцал дунд нэлээд хурцаар яригдсан. УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнгийн хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарын талыг төлөөлж, ажлын хэсэгт багтсан. Сануулахад, тэрбээр УИХ-ын сонгуулийн дараа “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилдон ажиллаж буй.
Шадар сайд Н.Учрал: Түүний хувьд Г.Занданшатарын Засгийн газрын танхимын гишүүнээр ажиллаж буй. Тиймээс Г.Занданшатарын талыг төлөөлж, ажлын хэсэгт багтжээ.
Шадар сайд С.Амарсайхан: Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад танхимаасаа ганцаараа гарын үсэг зурсан нь Шадар сайд С.Амарсайхан. Тиймээс уг ажлын хэсэгт УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талыг төлөөлж багтсан гэсэн үг.
Хотын дарга Х.Нямбаатар: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үеэл хотын дарга Х.Нямбаатар МАН-ыг эвлрүүлэх ажлын хэсэгт УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талыг төлөөлнө. Түүний хувьд Д.Амарбаясгаланг намын даргаар сонгогдож чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талаас намын даргад өрсөлдөх дараагийн хувилбараар яригдаж буй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын улс төрийн “зодоон”-ы эх үүсвэр Бүлгийн даргаас эхлэлтэй гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар бүрдэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатарыг томилж, УИХ дахь МАН-ын бүлэг шинэ даргатай болох шаардлага үүссэн.
Ингээд Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг томилуулах саналаа өгсөн ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн үгнээс зөрж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Бүлгийн даргаар томилсон юм байна.
Ингэж “ах” нарынхаа үгнээс зөрсөн УИХ-ын асан Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгч “Намын даргаа ч, Их хурлын даргаа ч өг” хэмээн бухимдсан нь одоогийн Монголын төрд үүсээд байгаа улс төрийн талцалыг гол шалтгаан болсныг цагаан байрныхан жиг жуг гэх болсон. Өдгөө УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлсөн гэж 35-ын бүлэглэлийнхэн мэдэгдэж буй. Харин УИХ-ын Ж.Бат-Эрдэнийн хувьд уг Бүлэг албан ёсных биш, тиймээс шийдвэр нь ч албан бус хэмээн мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: УИХ дахь МАН-ын 35-ын бүлэглэлийн гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан тэрбээр баруун бүсээс сонгогдсож, УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг төлөөлж буй.
| МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |