УИХ-ын гишүүн А.Ганбаатар анх Г.Батхүү агсны цэрэг байлаа. Тэр Г.Батхүү агсны “АПУ” ХК-ийн Маркетингийн газрын захирал, Г.Батхүү агсны “NTV” телевизийн Ерөнхий захирал, Г.Батхүү агсныг Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байх үед тус яамны Аялал жуулчлалын газрын даргаар нь томилогдож байв. Дараа нь, А.Ганбаатар Ц.Элбэгдоржийн цэрэг болсон. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн “PR”-ийг хариуцаж, улмаар Ерөнхийлөгчөөр сонгогдмогц нь Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр нь томилогдож, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг улираах бүх ажлыг гардан хариуцаж, нийт найман жил дэргэд нь суусан түүхтэй. Тиймдээ ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр АН-ын жагсаалтын 15-д бичигдэж, ногоон гэрлээр УИХ-д орж ирсэн. Тэгэхээр түүнийг Ц.Элбэгдоржийн төр дэх төлөөний хүн гэхэд гүтгэсэн болохгүй.

Гэхдээ УИХ-ын гишүүн А.Ганбаатарын төрд төлөөлөх ёстой хүн нь ганцхан Ц.Элбэгдорж биш. Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухын өмнөх жил буюу 2016 онд А.Ганбаатар “Астра рүүт” ХХК-ийг эртний дотнын найз, одоогийн Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр, үеэл Лхамжавын Энхбат, хүргэн Юрагийн Энхбат гуравтайгаа хамтран байгуулж байв. Ингээд “Астра рүүт” ХХК-аараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 750 га газар авч, хунчир тариалж эхэлсэн. Хурааж авсан хунчираа 7-8 төрлийн савлагаатайгаар зах зээлд нийлүүлж, бүх л том сүлжээ дэлгүүрээр худалдаж, Лу.Гантөмөрийн тухайн үеийн хэвлэлийн төлөөлөгч, өдгөө УИХ-ын гишүүн болсон Ч.Лодойсамбуу хунчирынх нь гол сурталчилгааг хариуцаж явсныг уншигчид санаж буй байх.
Тэгвэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хоёр сарын өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сард А.Ганбаатар “Астра рүүт” ХХК-аас нэрээ хасуулж, тус компанийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын ээж Дониддагвын Гантогтохын төрсөн дүү буюу нагац ах Дониддагвын Ганбат, нагац эгч Дониддагвын Гантөмөрийн хүү Лхамжавын Энхбат, охин Лхамжавын Энхтунгалагийн нөхөр Юрагийн Энхбат болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр нар хамтран эзэмшиж буй. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатар УИХ-ын болохдоо “Астра рүүт” ХХК-ийнхаа хувьцааг нагац ах Д.Ганбатдаа шилжүүлсэн гэсэн үг. Мөн А.Ганбаатарын төрсөн дүү А.Нандинцэцэг нь нагац ах Д.Ганбаттайгаа “Наран кредит” ББСБ-ыг хамтран эзэмшиж байсан. Товчхондоо, тэд нагац ах Д.Ганбаттайгаа тун дотно.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Ганбаатарын нагац ах Д.Ганбат нь стратегийн орд эзэмшдэг, бизнесийн салбарын толгой томчуудын нэг. Тодруулбал, Д.Ганбат нь Дугарын Жаргалсайхан гэгчтэй “Металл-Импэкс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Д.Ганбат. Хамтран эзэмшигч Д.Жаргалсайханых нь тухайд, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө “Майн-Инфо” ХХК-ийн нэр дээр Тавантолгойн бүлэг ордын лицензийг авч, улмаар Сү.Батболд, Ж.Оджаргал, Т.Бадамжунай, П.Очирбат агсан, Г.Батхүү агсан, Ж.Оюунгэрэл агсан тэргүүтэй тухайн үеийн томчуудтай хамтран “Энержи ресурс” ХХК-ийг байгуулалцаж явсан нэгэн. Мөн 1997-2023 он хүртэл улсын хэмжээнд 14 мянган лиценз олгогдсон байдгаас тэн хагас нь буюу 6000 гаруй нь Д.Жаргалсайханыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар долоон жил ажиллах хугацаанд олгогдсон гэх тоо бий. Товчхондоо, уул уурхайн салбарт зартай нэгэн.
Дээр дурдсан Д.Ганбат, Д.Жаргалсайхан хоёрын “Металл-Импэкс” ХХК нь БНХАУ-ын “NFC” компанитай “Цайрт минерал” ХХК-ийг эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Д.Ганбат. Тэгвэл “Цайрт минерал” ХХК нь Монгол Улсын стратегийн 16 ордын нэг, тэр дундаа цайрын ганц орд болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос 10 гаруйхан км-т орших Төмөртийн овооны цайрын ордыг эзэмшиж, олборлодог. Жилдээ 450 мянган тонн цайрын хүдэр олборлон боловсруулж, 100 гаруй мянган тонн цайрын баяжмал экспортод гаргадаг, 400 орчим уурхайчинтай нүсэр уурхай.
УИХ-ын гишүүн А.Ганбаатарын нагац ах Д.Ганбат уурхайгаас гадна барилгын салбарын том “тоглогч”-дын нэг. Жишээ нь, Д.Ганбат “Монголиа проперти девелопмент” ХХК-ийг эзэмшдэг, эцсийн өмчлөгч нь. “Монголиа проперти девелопмент” ХХК нь Сүхбаатар дүүргийн I хороо, Үндэсний төв номын сангийн зүүн урд, Баянгол зочид буудлын хойно 3269м2 газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Олон улсын банк санхүүгийн барилга” гэх 27 давхар барилгыг барьж байгаа. Энэ барилга ашиглалтад орчихвол Улаанбаатар хотын хоёр дахь өндөр барилга болно.
Мөн Д.Ганбатын “Рефайнерс” ХХК нь өнгөрөгч 2024 онд Сүхбаатар дүүргийн V хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд худалдаа үйлчилгээний цогцолбор барихаар “А” даалгавраа батлуулж авсан. Тэнд тун удахгүй тэнгэр баганадсан барилга сүндэрлэнэ гэсэн үг. Дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг бэнчин нь Удирдлагын академийн хажууд байрлах “Оргил” рашаан сувилал. Төрийн өмчид байсан “Оргил” рашаан сувиллыг 2017 онд 15 тэрбум төгрөгөөр хувьчлан авч, тухайн үедээ л сошиал, сонин хэвлэлийн “од” болж байлаа.
Нэгтгэвэл, УИХ-ын гишүүн А.Ганбаатар найман жил Ц.Элбэгдоржийн хэлэх үг, хийх үйлдлийг нь зааж чиглүүлсэн зөвлөх нь, АН-ын дарга Лу.Гантөмөрийн найз, халаас нэгтэй хамтрагч нь, хувьдаа стратегийн ордтой, хотын хамгийн өндөр барилгуудын нэгийг эзэмшигч Д.Ганбатын дүү гээд олон талын ашиг сонирхолтой, олон хүнийг төлөөлөх “үүрэгтэй” төрд орж ирсэн нэгэн болж таарч байна.
| Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |