• Өнөөдөр 2026-10-13

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байх хугацаанд төрөлх нутгийнхаа эрчим хүч, хог хаягдлын тулгамдсан асуудлыг нэг дор шийдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох тус төслийг санаачлан эхлүүлсэн нь өнөөдөр бодит ажил хэрэг болж эхлэв.
 
БНХАУ-ын Хөүп групп, Повер чайна компанийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, 18 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын цахилгаан станц барих төслийг эхлүүлж, өнөөдөр Арвайхээр хотноо шав тавих ёслол боллоо.
Жилд 142 сая Кв цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц ашиглалтад орсноор Арвайхээр хотоос гадна аймгийн 18 сум, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор аймгуудын 60 орчим мянган өрхийг эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
Энэхүү төсөл нь зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бүтээн байгуулалт бус, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт.
Олон улсын туршлагаас харахад хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх технологийн үр өгөөж нь хог ангилан ялгах, тогтвортой нийлүүлэх тогтолцоо, утааны хийн цэвэрлэгээ, үнс болон үлдэгдэл хаягдлын аюулгүй менежментээс шууд хамаардаг. Иймд төслийг байгаль орчны стандарт, хяналтын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нь онцгой чухал юм.
Энэхүү бүтээн байгуулалт Өвөрхангай аймгийн төдийгүй Хангайн бүсийн тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээнэ гэж харж байна. Бүтээн байгуулалтын бүх үйл явцад санаачлагчийн хувьд хамтран ажиллаж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах, үйл ажиллагааг үр дүнтэй байхад хамтран ажиллах болно.

 


ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188