• Өнөөдөр 2026-10-13

Эрүүгийн 978 хэрэг мөрдөн шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газар хахууль авсан гэх гаалийн хоёр байцаагч, улсын бүртгэгч зэрэг албан тушаалтны хэргийн мөрдөн шалгалтыг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Хяналт хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч асан Б.Н, Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч асан С.Б нар албан үүргээ гүйцэтгэсний хариуд хахууль авсан гэж сэжиглэгдэж байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч асан Д.А нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд 13 удаагийн үйлдлээр иргэдээс их хэмжээний хахууль авч, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгагдсан.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 14-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14-т нь нээхээс татгалзах, 2-ыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн бол 73 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мөн эрүүгийн 997 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор нийт 978 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.

Түүнчлэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэг хийжээ.


Эрүүгийн 978 хэрэг мөрдөн шалгагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188