Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн өдөр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлагийн салбарт болж, өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч өдөр хуралдаж, бүлгийн даргаа сонгов. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас бусад 41 гишүүн бүрэн оролцсон бөгөөд Б.Түвшин 24 санал, Х.Тэмүүжин 17 санал авснаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдсон юм.
.jpg)
Б.Түвшин нь 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс нэр дэвшиж, 69,829 хүний саналаар парламентын гишүүнд сонгогдсон байдаг. Тэрбээр бүлгийн даргаар сонгогдсоныхоо дараа “Би эрх баригч нам болон Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй. Улс төрд яваа учир янз бүрийн хов жив явах байх. Гэхдээ тайлбар өгөөд байх шаардлагагүй гэж бодож байна. Ардчилсан нам бол хүчтэй сөрөг хүчин. Тиймээс улс төр болон эдийн засагт явуулж буй бодлогуудын алдааг засах чиглэл ажиллана” гэж мэдэгдсэн.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Б.Түвшин ХОМ-тээ9.8 тэрбум төгрөгийн орлоготой, 10.4 тэрбумын орон сууцтай, 880 сая төгрөгийн гурван жийптэй, 13 тэрбумын авлагатай гэж мэдүүлж байсан аж.
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтыг “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байгаа аж.

Чуулга уулзалтад 20 гаруй орны парламентын төлөөлөгчид оролцож, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, шийдлийг хамтдаа хэлэлцэж буй. Түүнчлэн хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцах юм.
НИЙГЭМ
Хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгджээ.
Тухайлбал, Завхан аймгийн есөн суманд 46 тохиолдол бүртгэгдэж,. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гурван тохиолдолд баавгайг аюулгүй болгосон байна.

Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй.
Улсын тусгай хамгаалалттай газруудад зургаан дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж буй. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн өнгөрсөн өдөр Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 2500 мод тарьжээ.

Энэ тухай Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улс болон Европын Холбоо нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ойн санг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа. Модыг зөвхөн тарихаас гадна усалгаа, арчилгаа, хамгаалалтад нь онцгой анхаарах шаардлагатай. Мөн Налайх дүүргээр хязгаарлахгүйгээр Монгол Улсын 21 аймагт мод тарих ажлыг өргөжүүлэх нь чухал” гэсэн байна.
.jpg)
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн ногоон хөгжлийн томоохон санаачилга тул төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцолсон аж.
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлч Т.Шинэбаярыг “Нэр бүхий фэйсбүүкийн хуудаснаас нийтийн албан тушаалтнуудын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн эрхэлж буй ажил, албан тушаал, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулж болзошгүй агуулгатай мэдээ тараасан” хэмээн мэдэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын газрын дарга Ц.Ганзориг болон сэтгүүлч Т.Шинэбаяр нар дараалан мэдээлэл хийж байсан. Харин цагдаагийн байгууллагаас энэ сарын 9-10-нд шилжих шөнө сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байдаг.

МСНЭ-ээс сэтгүүлчийг хорьсныг эрс эсэргүүцэж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдлээ яаралтай тайлбарлахыг хуулийн байгууллагаас шаардсан. Харин шүүх байгууллагаас сэтгүүлч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсныг хүчинтэйд тооцсоноо мэдэгдээд байсан бөгөөд өнгөрөгч өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр мэдэгдэл хийж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын борлуулж буй бүтээгдэхүүний үлдэгдэл хэмжээ, гадаах дараалал зэргийг бодит цагийн горимоор харуулдаг болохоор ажиллаж байгаа тухай мэдээлэв. Тэрбээр “Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхэн гэхэд Улаанбаатар хотол үйл ажиллагаа явуулж байгаа 264 шатахуун түгээх станцын шатахууны үлдэгдлийн мэдээллийг харуулдаг болно. Мөн benzin.mn сайт нь Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн камеруудтай холбогдсон байгаа тул дараалал үүссэн эсэхийг харах боломжтой болно” хэмээн мэдэгдсэн байна.
(34).jpg)
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч монгол аж ахуйн нэгжүүд энэ сард 78,000 тонн АИ-92 болон АИ-95 шатахуун авахаар гэрээлэн, татан авч байгаа талаар мэдээлсэн бөгөөд Монгол Улс АИ-92 шатахууны 14 хоногийн, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа гэв.
“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэгийн засварын ажлыг шалгалаа. Тэрээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.

Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцолжээ.
Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу тав, долоо, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 2026 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хаалтын ханшаар оны эхнээс 23 хувиар өсөж, 17.08 их наяд төгрөгт хүрснээр түүхэн дээд амжилт тогтоосон талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

Зах зээлийн үнэлгээний өсөлтөд "Хаан банк" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.87 их наяд төгрөг, "Тавантолгой" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 3.14 их наяд төгрөгт хүрсэн нь гол нөлөө үзүүлсэн бөгөөд эдгээр үзүүлэлт нь нийт үнэлгээний 41 орчим хувийг бүрдүүлж байгаа аж.
“Ковид-19” цар тахал анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотын дарга асан Жоу Шяньванд авлигын хэргээр 14 жилийн хорих ял ногдуулсан талаар “South China Morning Post” мэдээлэв. Хэнань мужийн Шанцю хотын дунд шатны ардын шүүхийн мэдээлснээр Жоу Шяньван нь 2003-2025 оны хооронд Хуанши хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Ухань хотын дарга, Хубэй мужийн дэд захирагч зэрэг албан тушаалуудыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зарим компани, хувь хүнд төсөл авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, захиргааны зөвшөөрөл авахад нь туслалцаа үзүүлж байсан аж. Үүний хариуд тэрбээр 60.5 сая юань буюу ес гаруй сая ам.доллар авсан гэв.

Ташрамд дурдахад, цар тахлын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр илэрсэн ч Ухань хотын зүгээс зарлахаа хойшлуулсаар 2020 оны эхний улиралд коронавирус дэлхий дахинд тархсан байдаг. Үүнтэй холбогдуулан тус хотын дарга асан Жоу Шяньван олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.
| ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ |
|
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |