• Өнөөдөр 2026-10-13

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Хур тунадас: 12-13-нд шилжих шөнө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 13-ны өдөр нутгийн баруун хагаст үүлшинэ, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи: 12-13-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 13-ны өдөр баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +13...+18 хэм, бусад нутгаар +8…+13 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 хэм, бусад хэсгээр -4...-6 хэм хүйтэн, өдөртөө +9...+11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 хэм хүйтэн, өдөртөө +9...+11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -10...-12 хэм хүйтэн, өдөртөө +6...+8 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188