Монголын үндэсний дууриудын нэг “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд Япон бүсгүй дуулсан билээ. Түүний дуулах нь монгол хүнээс ялгагдах зүйл алга байлаа. Тайзны бэлтгэлийн завсарлагын үеэр нь япон бүсгүйтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний нэрийг Окуяма Юми гэдэг. Төрсөн газар Ямаката гэдэг их цастай нутаг. Монголтой адилхан сэрүүн цаг агаартай хүйтэн газар л даа. Харин би Токиогийн төвд амьдардаг байлаа.
.jpg)
-Та багаасаа хөгжим, дууны урлагийг сонирхдог байв уу?
-Тийм, тийм. Багадаа “High school” сургуульд хөгжим дууны ангид сурч байсан. Бага байхдаа төгөлдөр хуур хөгжим тоглож сурсан л даа. Манай сургууль Монголын Хөгжим бүжгийн коллеж шиг сургууль байдаг юм. Тэнд сураад дараа нь Токиогийн хөгжмийн их сургуулийг төгсөөд аав, ээжийнхээ нутаг Ямаката хотдоо очсон юм. Телевиз надад сонирхолтой санагдаад Ямаката хотын телевиз, радиогийн төвд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилд орсон. Тэнд нэг хэсэг ажиллаж байгаад гарсан. Телевиз миний ажиллах газар биш юм байна гэдгийг мэдэрсэн л дээ. Телевизийн урлаг гэдэг хөгжмийн урлагаас тэс өөр болохоор тэр байх.
-Та тэгээд хэзээ дуучин болсон юм бэ?
-Би телевизээс гараад Франц Улс руу хэлний сургуульд явсан. Парист очоод Францын романс, германы руманс зэрэг янз бүрийн төрлийн ари романсыг дуулж сурсан. Гэхдээ яагаад ч юм. Миний сонирхлыг татах өөр зүйл байгаа гэж бодоод л байлаа. Тэр үед миний таньдаг хүн Бээжинд ирж концертод оролцооч гэж дуудсан. Бээжинд очоод дуулсан. Түүний дараа хятадын нэг дуу сураад дуулж үзлээ. Тэр үед надад Азийн сонгодог үндэсний дуурийн романс байдаг болов уу гэсэн бодол төрсөн. Хэрэв байдаг бол сурмаар санагдаад байв. Миний сонирхоод байгаа үндэсний дуурь Монголд байдаг гэдгийг дуулаад маш их гайхсан.

-Тэгээд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд Монголд ирсэн юм уу?
-Тийм ээ. Монголд 1997 онд анх хөл тавьсан. Онгоцноос буутал их гоё цэлмэг хөх тэнгэр, уудам тал цэлийгээд цээж уужраад л явчихсан. Монголын тал нутаг ямар уудам юм бэ гэж, өөрийн эрхгүй дуу алдсан шүү. Тэгээд Монголын үндэсний дууриудыг үзлээ. Гайхах бишрэх сэтгэл төрсөн. Эрж хайгаад олохгүй байсан зүйл маань энд л байлаа. Монголчуудыг сонгодог дуурийн асар их мэдлэгтэй хүмүүс байдаг гэж бодоогүй. Монгол хүмүүс бүгдээрэй “Ижил хоёр хун шиг ижилсэж явъя хоёулаа” гээд дуулж мэддэг нь үнэхээр гайхалтай байсан. Энд ирээд монгол хэл, монгол дууг шамдан сурч эхэлсэн. Дуурийн театрт бэлтгэл хийж, ардын жүжигчин Уртнасан багш, концерт мейстер, Солонго багш нараар монгол дуу заалгасан.
Тэгээд 1999 онд “Учиртай гурван толгой” дуурийн нэгдүгээр үзэгдэлд Нансалмаад дуулсан юм. Надад бага зэрэг айдас байсан. Би Монголын энэ алдартай дуурьт дуулж чадах болов уу. Хүмүүс намайг хүлээж авахгүй бол яана аа гэж бодож байв. Гэтэл монголчууд сайхан халуун дотно хүлээн авсан л даа. Түүний дараа 2001 онд тус дуурийн Нансалмаад бүтэн дуулсан. “Учиртай гурван толгой дуурь”-ийн 21 дэх Нансалмаад тоглосон анхны гадаад дуучнаар сонгогдон хүмүүст хүргэсэн. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан туурвисан “Чингис хаан” дуурийн Хадааны дүрд тоглосон. Монголд үндэсний сайхан дууриуд олон байна. Одоо дахин дуулах юмсан гэж боддог. Тийм боломж гарах болов уу гэж хааяа мөрөөдөг шүү.
.jpg)
-“Монголын тал нутаг” дууны үгийг та зохиосон юм уу?
-Монголд анх онгоцноос буухад миний сэтгэл рүү урсаад орж ирсэн мөрүүд байгаа юм. Тэр анхны сэтгэгдлээ баталж, нотдлохын тулд хоёр дахь удаагаа Монголд ирэхдээ Бээжингээс Улаанбаатар хүртэл галт тэргээр явсан. Хязгааргүй уудам Монголын тал нутгийг нүдээр үзэж, туулна гэдэг үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Нүүдэлчин Монголчууд зах хязгааргүй тал нутагтаа, ямар нэгэн зүйлд баригдаж, хүлэгдэхгүй эрх чөлөөтэй амьдардаг нь сонирхол татсан. Тийм болохоор нүүдэлчид, уудам тал шигээ талбиун сэтгэж, өвөрмөц, эрх чөлөөтэй амьдарч чадаж байна. Тэр бүх өөрт төрсөн Монголын талаарх сэтгэдлээ дуунд шингээхийг хүссэн. Тэгээд хөгжмийн зохиолч Б.Шарав ахад өөрийн санааг хэлсэн чинь дуу болох боломжтой гэсэн. Хөгжмийн зохиолч Б.Шарав ах, өөрийн найз З.Түмэнжаргал яруу найрагчид миний гол санааг хэлж шүлэг бичүүлэн, аяыг нь өөрөө хийсэн юм. Ингэж л “Монголын тал нутаг” дуу бүтсэн түүхтэй.
-Та “Монголын тал нутаг” дууг япон хэл дээр дуулсан уу?
-Үгүй ээ, Японд тоглохдоо “Монголын тал нутаг”-ийг дандаа монгол хэл дээр дуулдаг. Япончууд Монголоор дуулахад л ойлгодог. Япон хүмүүс цэлгэр хөх тэнгэр, цэвэр агаар, уудам тал нутаг, монгол хүний уужим сэтгэлийг харах шиг боллоо гэдэг. Энэ дууны аялгуу, хөгжим нь Монголыг тал нутгийг бүрэн илэрхийлж чаддаг. Уудам тал нутаг, уужим хөх тэнгэрийн харах шиг тийм гоё мэдрэмжийг Япончуудад төрүүлдэг юм билээ. Японд Монголынх шиг хөх тэнгэр байхгүй. Энэ дууны ая нь их гоё л доо. Яг Монголын сайхан нутаг, цэнгэг ус, цэлмэг хөх тэнгэрийг бодогдуулна. Тийм болохоор би Монголоор дуулах дуртай байдаг.
.jpg)
-Монголын дуучдын дуулах ур чадвар ямар түвшинд байна вэ?
-Монголд сайн хүчтэй хоолойтой, авьяастай олон дуучин байна. Монголчууд мах их иддэг. Уудам хээр талдаа дур зоргоороо эрх чөлөөтэй дуулах боломжтой. Байгаль цаг уур, газар зүйн орчин нөхцөл, ахуй амьдралтай нь холбоотой байх. Монголчууд хоолойны цар хүрээ сайтай, хүчтэй юм шиг санагддаг. Харин Япончууд загас иддэг тул хоолойны цар хүрээ бага, хүч сул, нарийн шингэн дуутай.
-Японд монгол дуугаар бие даасан тоглолт хийж байв уу?
-Концертод дандаа л орж дуулдаг. Монголын хөгжмийн зохиолчдын романсаар төгөлдөр хууртай концертыг 1997 онд Токиод тоглосон.
-Монгол дуугаар цомог гаргасан уу?
-“Монголын тал нутаг” гэсэн бие даасан цомог гаргасан. Цомогт долоон дуу байгаа. “Аав ээж хоёр минь”, “Дөрвөн цагийн тал”, “Би чамд хайртай” зэрэг дуу орсон. Мөн “Монголын тал нутаг” дуугаар клип хийсэн. Тал нутагт Японы кимонотой зогсоод дуулж байгаа клип хийлгэсэн.
-Та монгол хэлийг сайн сурсан байна шүү.
-Би онгоцонд суугаад явж байсан чинь Япончууд намайг Монгол хүн гэж андуурсан. Тэд “Та Япон хэлийг ямар сайн сурсан юм бэ” гэсэн. Би тэгэхээр нь тийм ээ, тийм шүү гэсэн. Одоо бол би өөрийгөө Монгол хүн гэж боддог.
| ОКУЯМА ЮМИ: МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЯМАР УУДАМ ЮМ БЭ ГЭЖ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДУУ АЛДСАН ШҮҮ |
|
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |