“Шатахуун түгээх станцуудад хэд хоногийн өмнөөс АИ-92 шатахуун тасалдаад, зарим газарт бүр тав, зургаан цаг дараалалд зогсож байж арай гэж шатахуунтай золгож байсан. Гэтэл уржигдар оройноос хойш бүр олдохоо байлаа. Машины шар ассан. Арга мухардаад автобусаар ажилдаа ирлээ” гэж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн буудал дээр автобус хүлээж зогссон 40 орчим насны иргэн ярьж байна.
Шатахууны хомстол үүсээд үндсэндээ хэдийнэ арав гаруй хонож буй бол “Шатахуун олдохгүй байна” гэх яриа өчигдөр өглөөнөөс сошиал орчинд эрчимтэй тархаж эхэллээ. Тэгвэл бид 100 айл, Сансар орчмын Шатахуун түгээх станцуудаар орж нөхцөл байдалтай танилцан, зарим иргэдийн байр суурийг сонслоо.

Эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах “Петровис”-оор орлоо. Шатахуун түгээгч нь “Манайх өчигдрөөс хойш шатахуунгүй байгаа. Иргэд их асууж ирж байна. Хэзээ шатахуун ирнэ тэр үед л түгээнэ дээ. Сайн мэдэхгүй байна” гэж байв. Биднийг ийн зогсох зуурт приус маркийн машинтай хоёр ч жолооч ирээд явлаа. Эхнийх нь цонхоо нээгээд “Шатахуун өгч байгаа юу” гэж асуугаад, түгээгч эмэгтэйг толгой сэгсрэх төдийд л явж өнгөрөв.
Харин удаах нь “Шатахуун хэзээ ирнэ гэсэн бэ. Энэ хавийн Шатахуун түгээх станцуудаар орлоо, алинд ч байдаггүй. Энэ юу болов” гэж шатахуун түгээгч эмэгтэйгээс асуухад нь, бид “Та хаанахын колонкуудаар оров, бүр ямар ч шатахуун өгөхгүй байна уу” гэж асуув. 30 орчим насны бололтой туранхай бор залуу “Хорооллоос ирлээ. Замд тааралдсан колонкуудад лав байсангүй. Ийшээ хотоос гарах гээд байдаг. Одоо яах вэ, байз” гэв.

Бид үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү оров. Ажаад байхад эмнэлгийн гаднах зогсоолд машин бага байна. Цаг 14:30 орчим болж байсан болохоор харьцангуй хүн бага, үүдний танхимд цаг авсан бололтой хэдэн хүн л сууж байв. Тав, зургаа насны болов уу гэмээр хүүгээ дагуулсан эмэгтэйгээс “Шатахуун олдохгүй, хүмүүс машинаа унах аргагүй болж байна гэнэ. Та юугаар эмнэлэгт ирэв” гэхэд “Таксигаар ирлээ. Хүү маань ханиад хүрчихээд, өнөөдөр бүр хичээл дээрээ халуураад, эмнэлэгт үзүүлэх санаатай. Том хүү маань өчигдөр шатахуун олдохгүй байна гэж гэртээ орж ирсэн. Сая таксины жолооч хүртэл бензин авч чадсангүй гэж байна лээ. Зарим газар бүр талоноор өгнө гэж байна гэсэн. Аягүй бол ингэж байгаад дахиад үнийг нь нэмэх гэж байгаа биз” гэлээ.

Эмнэлгээс гарч ирээд автобусны буудал хүрэхэд, өдрийн цагаар хүн их байгаа нь анзаарагдаж байлаа. Ихэвчлэн орой ажил тарах үеэр юм уу өглөө л үзэгддэг хүн ихтэй автобусны буудлын дүр зураг өдрийн цагаар содон байв. Энэ бол иргэд шатахуун олдохгүйн улмаас автобусаар зорчих нь ихсэж, чиглэлийн автобуснууд ч хүн ихтэй явж харагдана. Цааш бид Сансрын Шатахуун түгээх станц хүрэхэд иргэдийн хувьд мөн л шатахуун олдохгүйн улмаас машинаа унаад ажилдаа явах, яаралтай тохиолдолд эмнэлэг ч орох нөхцөлгүй, замын голд машин нь шатахуун дуусаад зогссон байдалтай байгаа талаар ярьж байлаа.

Орон нутагт мөн шатахуун тасалдаж, олдохгүй байгаа талаар нутаг нутгийн иргэд сошиал орчинд бичиж буй. Тухайлбал, Орхон аймагт амьдардаг иргэн шатахууны хомстол үүсээд удаж байгаа, иргэд хоёр, гурван цаг дараалалд зогсож шатахуун авах хүнд байгаа талаар бичсэн байна лээ. Энэ мэтчлэн зүүн, баруун, говийн аймгууд гээд бүх л газар шатахуун тасалдаж, хүндрэлтэй байгаа талаар иргэд мэдээлсээр байна. Бодит нөхцөл байдал ийм байхад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Шатахууны нийлүүлэлт нөөц хэвийн. ОХУ манайхыг шатахуунаар байнга хангана, тасалдуулахүй” гэж хээв нэг гэгч нь мэдээлээд зогсож байсан нь саяхан.
Харин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Манай улсад шатахуун нийлүүлдэг ОХУ-ын Ангарскийн үйлдвэр сарын хугацаанд засвартай байгаад нэлээд бэрхшээлтэй байлаа. Бид энэ хугацаанд өөр үйлдвэрээс шатахуун татах, Хятадаас оруулж ирэх гээд янз бүрийн арга хэмжээ авч байгаад ямар ч байсан тасалчихгүйгээр асуудлыг шийдсэн. Одоо бүх зүйл хэвийн болсон. Манай улсын шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Одоо бол 2000 тонноос илүү гарч байгаа. Тэр дундаа сүүлийн дөрвөн хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Шатахуун түгээх станцуудад амралтын өдрөөр шатахуун дуусах гээд байдаг тал бий. Учир нь ихэнх нь агуулах хагас, бүтэнсайнд амардаг. Одоогийн байдлаар Толгойд өртөөн дээр 65 вагон АИ-92 ирсэн байна. Саяны амралтын өдрийн тасалдал цаг зуурын асуудал” гэсэн юм.

| ИРГЭД: МАШИН ШАТАХУУНГҮЙ БОЛСОН, АВТОБУСААР АЖИЛДАА ИРЛЭЭ |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |