Улс төрийн хямрал туйлдаа хүрч, улаан гэрлээ анивчуулж байна. Монголын улс төр сүүлдээ холимог хуурга боллоо. 2017 онд М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа санаа нэгдэж, цусан тангараг өргөснөөс ялгаагүй улс төрийн ах дүүс болсон хүмүүс хоёрхон сонгуулийн дараа л түнжин хагарч, эр бяраа үзэлцээд эрх мэдлийн төлөө их адаггүй тэмцэлдэх боллоо.
Нэгэн цагт ахынхаа сэлэмний эр болж, нөгөө нь улс төрийн бамбайгаа хийж явсан ах дүүсийн зодоон хууль тогтоох дээд байгууллагыг ганхуулах хэмжээнд хүрч, Үндсэн хуулийн зөрчил рүү хөтлөх хүртлээ томорч байна. Сүүлийн сар гаруй хугацаанд нам дотроо зодолдсон тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа зэрэг огцруулж, дараагийн шатны хэрүүл рүүгээ орлоо.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хуулийн зөрчил болсон уу гэдэг дээр хэдэн талаасаа, хэдэн янзын байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж байгаагаа мэдэгдлээ. Уг үндэслэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино. Үндсэн хуулийн 43.1-т "УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх, УИХ-ын гишүүдийн нийт олонх саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцно" хэмээн заасан.
Дээрх заалт ёсоор УИХ-ын гишүүдийн анх тавьсан санал буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих эсэхээр УИХ санал хурааж шийдвэрлэх ёстойг УИХ-ын дэгийн тухай хуульд салаа утгагүй тусгажээ. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хураан шийдвэрлэсэн байна. Энэ Үндсэн хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна. Үндсэн хуулийн 27.6-т "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Дэгийн тухай хуулийн 7.7-т гишүүдийн олонх ирснээр хүчинтэйд тооцно хэмээн заасан. Мөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд 6.2.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно" гэж заасан. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-нд хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар баасан гарагийн ирцийг шинээр бүрдүүлэлгүй, пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож, шийдвэр гаргажээ. Энэ нь Чуулганы дэгийн тухай хуулийн заалтыг зөрчсөн байна” хэмээн дурдсан байна.
Гэтэл эсрэг талд нь Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолын төсөлд хориг тавьж байгаа бол УИХ-ын даргыг чөлөөлсөн асуудалд ч хориг тавих ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж эхлэв. Улмаар Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа зөрчиж маргаан үүсгэсэн гэх тайлбарыг ч хийгээд амжлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулган хэлэлцээд явах байх. Энэ дээр хэд хэдэн ноцтой асуудал байна. Саналын томъёоллын асуудал байсан. Агуулга хэзээ ч өөрчлөөгүй.
Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн асуудал байна. Тухайн өдөр ирц хүрээгүй байхад үргэлжлүүлэн хэлэлцсэн гэх асуудлыг тавьсан байна. Хэрвээ тэгж үзэж байгаа Д.Амарбаясгалан даргын асуудал дээр хориг тавигдах ёстой. Мөн 2026 оны улсын төсвийн дээр бас үр дагавар үүсэж байгаа.
Үндсэн хуулийн цэц өөрөө төвийг сахих ёстой. Гэтэл төвийг сахиж байгаа нь эргэлзээтэй байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг 2025 оны аравдугаар сарын 17-нд шийдвэрлэсэн байтал 16-нд маргаан үүсгэсэн. Гараагүй шийдвэр дээр маргаан үүсгэсэн гэсэн үг. Байнгын хорооны шийдвэрийг Цэц хянахгүй. УИХ-ын чуулганы хуралдааны шийдвэр гараагүй байхад маргаан үүсгэсэн. Хоёрдугаарт, маргаан үүсгэсэн О.Мөнхсайхан цэцийн гишүүний санал дээр 16-нд буюу УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргааны бэлтгэл ажлыг хянан шийдвэрлэхээр хангаж байна гэсэн байна лээ. Тэгэхээр УИХ-ын шийдвэр гаргаагүй байхад Цэц маргаан үүсгэж явсан байна. Гуравдугаарт, ажлын гурав хоногт эцсийн шийдвэр гаргана гэсэн байна. Гэтэл яагаад дунд суудлаар хэлэлцэх ёстой асуудлыг Их суудал руу оруулж, Үндсэн хуулийн 66 дугаар зүйл заалтаа зөрчиж байгаа юм бэ. Цэцийн дээр хөх тэнгэр биш Үндсэн хууль байдаг юм. Маргаан үүсгээд байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан Г.Занданшатар даргатай УИХ-ын Тамгын газарт гэрээ хийж ажиллаж байсан” хэмээн хэвлэлд ярилаа.
Хөхөө өвөл хаяанд ирж, хүйтний эрч чангарсан өдрүүдэд багш, эмч нар нь ажил хаялт зарлаж, ирээдүй болсон хүүхдүүд нь цоожтой хаалганы цаана үлдэхээс аргагүйд хүрлээ. Тэгээд бүүр гэрээ ч дулаацуулах түлшгүй, хотоороо түлшний эрэлд гарч, шатахуун түгээх станцуудад уртаас урт дараалал үүсээд, улсаараа эрчим хүчний хязгаарлалтад орж байгаа ийм цаг үед намын зовлонг улсын зовлон болгосон эрх баригч намынханд хэн хариуцлага тооцох вэ.
| МОНГОЛ УЛС ТӨРИЙН УДИРДЛАГАА АЛДАЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |