Япон Улсын парламентын танхим өнөөдөр хуралдаж, танхимын 465 гишүүний 237-гийн буюу олонхын саналаар өдгөө 64 настай Такаичи Санаэг дараагийн Ерөнхий сайдаар томиллоо. Тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдож буй тэрбээр Японы эрх баригч Либерал ардчилсан намыг удирдаж буй бөгөөд Инновацын намтай хамтарсан шинэ Засгийн газар байгуулахаа мэдэгдээд байгаа аж. Японы эзэн хаан түүнийг албан ёсоор томилосноор Такаичи Санаэ Ерөнхий сайдын үүрэг ажилдаа орно. Харин түүний шинээр байгуулах Засгийн газарт Ерөнхий сайдын өрсөлдөөнд орсон Хаяши Ёшимаса Дотоод хэргийн сайд, тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Мотэги Тошимицү Гадаад хэргийн сайд, парламентын эмэгтэй гишүүн Катаяма Сацүки Сангийн сайдаар томилогдох төлөвтэй байгаа аж. Тэгвэл Зүүн Азийн томоохон эдийн засаг болох Япон Улс шинэ Засгийн газрын тэргүүнээ сонгосонтой холбогдуулан тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ гэж хэн болох тухай мэдээллийг хүргэе.

Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэ нь 1961 оны гуравдугаар сарын 7-нд Нара мужийн Яматокоррияма гэх жижиг хотод төржээ. Тэрбээр төрсөн хотдоо ахлах сургуулиа дүүргэсэн бөгөөд өсвөр насандаа хүнд металл хөгжим сонирхдог, бөмбөр тоглодог байсан гэнэ. Харин Кобегийн их сургууль, Мацушитагийн их сургуульд засаг захиргаа, удирдлагын ухаанаар суралцаж, мэргэжлээ дээшлүүлснийхээ дараа хөгжмийн сонирхлоо орхиж улс төрд хөл тавих болжээ.
Такаичи Санаэ ажлын гараагаа 1987 онд АНУ-ын Конгрессийн гишүүн Пэт Шрөдерийн туслахаар эхэлсэн бөгөөд 1989 онд эх орондоо эргэн очиж, “Asahi” телевизэд хөтлөгч, найруулагчаар ажилласан байна. Хөтлөгч, найруулагчаар ажиллаж байхдаа АНУ-д амьдарч байсан болон Конгрессийн гишүүний туслахаар ажиллаж байсан түүхийнхээ тухай ном гаргасан нь япончуудын дунд түгсэн бөгөөд Такаичи Санаэ ч 1993 онд Японы парламентын сонгуульд бие даан өрсөлдөж, ялалт байгуулжээ. Бие даан сонгогдсоноосоо хойш Шинэ хилийн намд орсон ч хожим намаа сольж, Либерал ардчилсан намд орсон түүхтэй. Түүнчлэн Такаичи Санаэ нь парламентын гишүүнээр олон жил ажилласнаас гадна Шинзо Абэ, Кишида Фүмио нарын Засгийн газарт томоохон албан тушаал хашиж байсан нэгэн бөгөөд 2019-2020 онд Абэгийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар ажиллаж байснаараа олон нийтэд танигдсан.

Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийгөө хуучинсаг, үндсэрхэг үзэлтэй гэдгээ илэрхийлдэг. Тэр ч утгаараа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж, гэрлэсний дараа хосууд ижил овогтой болохыг шаардсан үзлийг дэмждэг. Түүнчлэн Такаичи Санаэ шууд утгаараа Монгол Улстай холбоотой ажил гүйцэтгэж байгаагүй ч сонгуулийн кампанит ажилдаа ӨМӨЗО-ы тухай дурдаж, ардчиллыг ярьж байсан түүхтэй. Өдгөө улсынхаа түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон түүний Засгийн газар эдийн засгаа сэргээж, инфляцын дарамтыг буруулах, батлан хамгаалахын чадамжийг бэхжүүлэх гэсэн гурван гол бодлогыг баримтлах гэнэ.
| Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи Санаэ гэж хэн бэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |