“Өчигдөр би, өнөөдөр нөхөр минь хүүхдээ хараад ажилдаа явж чадсангүй. Нөгөөдөр эмээ дээр нь хүргэж өгнө” гэдэг яриа, хүүхэд харах хуваарь айл бүрд гарч байна. Шалтгаан нь улс даяар багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад буйтай холбоотой. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн багш нар цалингаа 3.5 сая болгон нэмэгдүүлэхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учраас аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаялт зарласан бөгөөд улс даяар сургууль, цэцэрлэгүүд нэгдсээр өнөөдрийн байдлаар 23000 багш нэгдээд байна. Харин ажил хаялтын улмаас гэртээ үлдэх хүүхдүүдийг хэн харж, анхаарах вэ гэдэг асуудал хөндөгдөөд буй.
Багш нарын ажил хаялттай холбоотойгоор өнөөдөр гэртээ үлдэх хүүхдийг хэн харж, анхаарах вэ гэдэг асуудал үүснэ. Хэдхэн насны зөрүүтэй ах, эгчээр нь цэцэрлэгийн насны хүүхдийг харуулах, харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр бага насны хүүхдийг гэрт нь цоожлох нь тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чөлөөнд нь халдаж байгаагаас ялгаагүй. Орон сууцанд амьдардаг хүүхдүүд ядахад дулаан гэрт эцэг эхээ хүлээнэ. Харин гэр хороололд амьдардаг багачуудын хувьд эцэг, эхээ хүлээж өвлийн хүйтэнд хүйт даасан гэртээ гал ч түлж чадахгүй сууцгааж байна. Иймд багш нарын цалинг нэмэх асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй ч хэрэгтэй төсөв, шийдвэрийг нь гаргах УИХ, Засгийн газрын албан тушаалын хэрүүл үргэлжилсээр байна.
Угтаа ажил хаялт зарлах гэж буйгаа мэдэгдсэний дараа Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын цалинг 20 хувиар нэмэх боломжтой. Энэ салбарын 90 гаруй мянган хүний цалин нэмэгдэнэ гэсэн үг. Бид байгаа боломждоо тулгуурлаж ийм шийдвэр гаргаж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүсээд байгаа шиг шууд 3.5 сая төгрөг бойлгох боломжгүй. Хэрэв ингэж нэмнэ гэвэл 3.3 их наяд төгрөг дахин нэмэх шаардлагатай болно. Одоогийн нөхцөл байдалд ямар ч боломжгүй шаардлага. Иймд гурван жилийн төлөвлөгөө гаргаад үе шаттайгаар цалинг нэмэхээс өөр аргагүй” хэмээн мэдэгдсэн. Харин багш нарын хувьд өнөөдөр, маргаашийн аргацаасан 15-20 хувиар нэмэх шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлж, цалинг 3.5 сая болгохыг шаардаад байгаа.

Зургаа дахь өдрөө үргэлжилж буй ажил хаялт хэрхэн өрнөж байгаа талаар сонирхлоо. Нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн хувьд аравдугаар сарын 20-ноос ажил хаялтад нэгджээ. Тус сургуулийн хувьд бүх багш, ажилчид ажилдаа ирсэн бөгөөд хоёр цаг тутамд цаг бүртгэл хийж байгаа аж. Тус сургуулийн үйлдвэрчний эвлэлийн гишүүн “Шийдэлд хүрэх хүртэл хугацаагүй ажил хаялтад нэгдсэн. Бидний хувьд 15-20 хувиар нэмэгдүүлнэ гэсэн хариуг хүлээж авахгүй. Бид 1.4 сая төгрөгийн цалинтай байгаа энэ нь бидний хийдэг ажилтай харьцуулахад бага мөнгө. Бидний цалинг зөвхөн хүүхэдтэй ажиллаж байгаа цагаар тооцдог. Гэтэл бид сургалтын материал, бичиг баримт бэлдэх гээд өчнөөн цагаар илүү ажилладаг. Банкны үйлчлэгч хүртэл биднээс өндөр цалинтай байна. Зээлгүй багш гэж байхгүй, өнөө маргаашаа аргацаасан цалингаа нэмүүлмээр байна. Эцэг эхчүүдийн хувьд үр дүнд заавал хүрээрэй, бид хүүхдээ харж чадна гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

69 дүгээр цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийн дарга З.Однар "Манайх ажил хаялтад өчигдрөөс нэгдсэн. Эцэг эхчүүдээс санал авч, бүгд дэмжсэн учраас манайх ажил хаялтаа эхлүүлсэн. Бүгд хүүхдээ бүрэн хариуцаж, харна, аюулгүй байдлыг нь хангана гэдэг хариулт өгч, зөвшөөрсөн. Бидний цалингийн хэмжээг сонсоод "Үнэхээр амьдралд хүрэлцэхгүй юм байна. Үр дүн гарах хүртэл нь ажил хаялтаа тууштай хийгээрэй" гэсэн. Бид хэдийгээр хүүхдүүддээ санаа зовж байгаа ч гэсэн багш бүр ардаа амьдралтай, бидний цалин хүрэхгүй байгаа учраас өөрсдийнхөө төлөө ажил хаялтдаа нэгдсэн. Тиймээс багш нарын хувьд биднийг удаан хүлээлгэлгүй, холбогдох хүмүүс маань хурдан, зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Ажил хаялт зарласан байгаа үедээ цэцэрлэг дээрээ ирээд дараа нь хүүхдүүдээ хүлээж авахдаа заах хичээл, анги танхимаа бэлдэж байгаа. Хүүхдүүдээ бодож, тэдний төлөө л байдаг даа" гэв.
Ажил хаялтад улс даяар нийт 23000 багш нэгдсэн нэгдээд байгаа гэдгийг дээр дурдсан. Тэгвэл багш нарын төлөөлөл 15 дугаар сургуулийн багш Б.Анхцэцэг “Манай сургуулийн хувьд энэхүү орон даяр өрнөж буй багш нарын ажил хаялтад 2025 оны аравдугаар сарын 16-ны өглөөнөөс албан ёсоор нэгдсэн. Удирдлагууд маань бидний эрх ашгийг хамгаалах тэмцлийн зорилго, шалтгааныг ойлгож, ажил хаялтыг эсэргүүцэх бус харин ойлголцлын замаар шийдэхийг зорьсон нь дэмжлэгийн нэг хэлбэр гэж харж байгаа. Би залуу багшийн хувьд ажил хаялтын гол зорилго нь зөвхөн цалин нэмэх бус харин нь багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нийгэмд зөвөөр ойлгуулах гэж харж байна. Манай төрийн дээд удирдлагаас гаргасан эхний ээлжийн 15–20 хувийн нэмэгдүүлнэ гэдэг нь бодит амьдралтай огт уялдахгүй шийдвэр гэж бодож байгаа. Энэ нэмэгдэл инфляц, амьжиргааны өртөгтэй харьцуулахад төдийлөн мэдэгдэхүйц дэм болохгүй. Манай ангийн эцэг эхчүүдийн хувьд маш сайхан дэмжиж хүлээж авсан. Ажил хаялт бол бухимдал бус, харин салбарынхаа төлөө дуугарч, өөрчлөлт гаргахыг хүссэн бүхий л цэцэрлэг, сургуулийн ухамсартай алхам. Тэгээд ч дөнгөж төгссөн залуу багшийн гар дээрээ авч буй цалин амьдралд, хаанаа ч хүрэлцдэггүй. Муугаар хэлэхэд эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн ганц оройны хоолны мөнгө л төдий шүү дээ. Боловсролын салбар хэтэрхий үнэгүйдэж байна” гэсэн юм.

Зарим сургууль, цэцэрлэг ажил хаялтад оролцохгүй байгаа билээ. Тэгвэл ажил хаялтад оролцохгүй байгаа ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн хувьд бие даалтын долоо хоног нь эхэлсэн учраас сурагчид урлагийн үзлэг, тэмцээндээ бэлдээд завгүй байлаа. Ажил хаялтын талаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа "Багш нарын хувьд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажил хаялтад оролцмоор байна гэсэн саналыг хэлж байгаа. Гэхдээ ажил хаяж байгаа үйлдвэрчний эвлэлээс өөр эвлэлд бүртгэлтэй байдаг учраас одоогоор ажил хаялтад нэгдэж чадахгүй байна. Нийт багш нарын дийлэнх нь ажил хаялтад нэгдэж, дуу хоолойгоо хүргэмээр байна гэсэн саналыг хэлж байгаа. Гэхдээ өөр үйлдвэрчний эвлэлд байгаа учраас одоогийн байдлаар байдлыг харж байна" гэв.

Багш нарын ажил хаялт эцэг эх, сурагчдын амьдрал хэрхэн нөлөөлж байгаа талаар 69 дүгээр цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл н.Баяржаргалаас тодрууллаа. Тэрбээр "Миний хувьд өнөөдөр ажлаасаа чөлөө аваад охиноо харсан. Маргааш нөхөр эсвэл эмээ, өвөөд нь харуулна. Шийдвэр гарахгүй ажил хаялт урт хугацаанд үргэлжилбэл өөр хүнд харуулах арга хэмжээ авах байх. Одоогийн байдлаар удаахгүйгээр багш нарын талд сайн шийдвэр гараасай гэж бодож байна. Үнэхээр ачаалалтай ажил хийдэг хүмүүсийн цалин гэхэд дэндүү бага цалинтай юм билээ. Тиймээс эцэг эхчүүд бид чадахаараа хүүхдүүдээ харах учраас, багш нарыг үр дүнд хүрээсэй гэж хүсэж байгаа" гэсэн юм.
Багш нар ажил хаялт зарлаад ердөө зургаа хонож байхад "Маргааш хүүхдээ хэн нь харах вэ" гэдэг асуудал эцэг, эхчүүдийн хувьд толгой гашилгах асуудал болж байна. Энэ талаар цахим сүлжээнд "Маргааш цэцэрлэг, сургууль орно гэж байна уу. Хүүхэд харах хүнгүй хэцүү байна. Хоёр хоног ажлаасаа чөлөө авлаа" гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байна.
Үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор Боловсролын яамны мэргэжилтэнтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр "Бидний хувьд багш нарыг битгий ажил хаяасай гэж хүсэхээс өөр арга байхгүй байна. Боловсролын яамны зүгээр хамгийн дээд талд нь 15-20 хувиар нэмэх боломжтой гэдгээ хэлсэн. Багш нарын хүсэж байгаа шиг 3.5 сая болгож нэмэх боломж одоогоор байхгүй. Гэхдээ ярилцаж байгаа, эцсийн шийдвэр гараагүй' гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар багш нарын ажил хаялт ийм нөхцөл байдалтай байна. Хэдийгээр эцэг эхчүүд нь хүүхдүүдэд нь хичээл заадаг багш, ажилчдыг цалингаа нэмүүлээсэй гэж хүсэж байгаа ч өнөөдөр, маргааш хүүхдээ хэнд даатгаж үлдээх вэ гэдэг хамгийн хэцүү асуудалтай нүүр тулгарч байна. Иймд багш болоод эцэг, эхчүүдийн туйлын хүсэл нь төрийн дээд албан тушаалтнууд тэдний асуудлыг анхааралдаа авч, зөв шийдвэр гаргаасай хэмээн хүлээж байна.
| ӨЧИГДӨР БИ, ӨНӨӨДӨР НӨХӨР МИНЬ ХҮҮХДЭЭ ХАРААД АЖИЛДАА ЯВЖ ЧАДСАНГҮЙ |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |