Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол цар тахалгүй, эдийн засгийн хүнд дарамтгүй үед баяр наадмаа тэмдэглэж байгаа бөгөөд үндэсний баярыг маань сонирхож, гаднаас ирэх жуулчдын тоо ч мэдэгдэхүйц өсжээ. Тэр дундаа Монголд анх удаа ирж байгаа жуулчид эрс тэс уур амьсгал, үер, усны гамшиг нүүрлэсэн ч баяр наадмаа зохион байгуулж байгааг гайхан ярьж байна. Уншигч танд монгол наадам үзэж, сонирхохоор ирсэн жуулчдын сэтгэгдлийг хүргэе.
.jpg)
Монгол Улсад хоёр дахь удаагаа ирж байна. Анх ирэхдээ монгол наадмыг үзэх гэсэн ч хувийн шалтгааны улмаас үзэж чадаагүй. Тэгээд хоёр дахь удаагаа энэ улсад ирээд л анх удаагаа үндэсний баяр наадмыг нь үзэх завшаан тохиолоо. Чингис хаанаас эхэлдэг үүх түүх, үндэсний соёлоо баяр наадмаараа давхар харуулж, монголчууд, дэлхий дахинд сэргээн сануулдаг нь сайхан санагдлаа. Би анх Монголд ирэхээсээ ч өмнө бууз, хуушуур зэрэг үндэсний хоолыг нь интернэтээс харсан, мэддэг байсан. Харин ирээд монгол найзаасаа сонссоноор монгол наадам хуушуургүй болдог гэсэн. Тэгэхээр нь өөр өөр амттай хуушуур идэх гэж таарсан асар болгоноосоо хуушуур авч идэж үзсэн. Үнэхээр гайхалтай байсан шүү.
.jpg)
Монгол Улсад анх удаа ирж, үндэсний баяр наадамд нь оролцож үзэж байна. Үнэхээр зугаатай байгаа. Би гэр бүлийн хүнийхээ хамтаар дэлхийн олон улс, хотоор аялж байсан. Гэхдээ Монголд ирсэн нь үнэхээр гайхалтай, аялагч хүнд туршлага суулгасан явдал болсон. Хэдхэн өдрийн өмнө бороо ороод үерлэсний дараа гэнэт үер зогсоод монголчууд үндэсний баяраа тэмдэглэж эхэлсэн. Үнэхээр эрс тэс цаг агаартай ч иргэд үүндээ дассан, гаднын жуулчдыг баяртайгаар хүлээж авч байгаа нь сайхан санагдлаа. Мөн монгол хоол үнэхээр сайхан амттай байсныг хэлмээр байна.
.jpg)
Монголд анх өнгөрсөн жил ирж, наадамд үзэж байсан. Цар тахлын дараахан тэмдэглэсэн наадам гэхэд монголчууд их хичээж, үнэхээр сайхан зохион байгуулж байсан нь мэдрэгдсэн. Харин энэ удаагийн наадам миний бодлоор илүү тайван, амьсгаа авах, уужрах цаг завтай, чөлөөтэй болж байна. Би бөхийн спортод дуртай. Өнгөрсөн жил ирээд монгол бөхөд илүү дуртай болсон. Цэнгэлдэхийн гадаа гурван цаг гаруй зогсож, дэлгэцээр бөхөө үзэж байна. Бөхийн хувьд дөнгөж эхний өдөр болохоор тийм ч хүмүүсийн сонирхлыг татахгүй байх шиг. Харин миний хувьд үнэхээр гайхалтай хэвээрээ байгаа. Түүнчлэн манай Бельгид махтай хоол их байдаг. Энд ирээд мах ихтэй хоол идсэн. Үндэстний соёл, хоол, хүмүүс гээд л... Монголоос явмааргүй санагдаж байгаа (инээв).

Дэвид: Монголд хоёр өдрийн өмнө ирлээ. Бид хоёр Монгол руу явах аяллаа үндэсний баяраар нь тааруулахаар эртнээс төлөвлөж байгаад ирсэн. Яг л эртнээс бодож, төлөвлөж байсны адилаар баяр наадмынх нь сайхан цагаар ирсэнд баяртай байна. Төлөвлөгөөгөөр бид хоёр Монголд дахин хоёр долоо хоног болно. Тэр хугацаандаа ч мөн Монголын илүү олон газрыг үзэж, үндэсний соёл, уламжлалыг нь мэдэх хүсэлтэй байгаа. Монголд яг ирэхэд бороо орж, үерлэж таарсан. Бороо, үерийн асуудал тулбал Улаанбаатар тийм ч сайн хот биш юм болов уу гэж бодогдсон. Гэсэн ч монголчууд үер, усны аюултай байсан ч яаж ийгээд үндэсний баяраа зохион байгуулсанд их баярлаж байна.
Лиз: Анх удаа Монголд ирж үзлээ. Тэгэхдээ Монголын үндэсний баяраар нь ирсэндээ үнэхээр их баярлаж байна. Бид хоёр дэлхийн олон хотоор явж үзсэн л дээ. Гэхдээ Монгол шиг ийм оронтой таарч байгаагүй. Монгол наадмаас сур харвааг илүүтэй сонирхож байна. Харваж байгаа хүмүүс нь үнэхээр гайхалтай чадварлаг, туршлагатай, сэтгэл зүйгээ үнэхээр өндөр түвшинд бэлдсэн нь харагддаг юм байна. Мөн Монголд ирээд бууз гэдэг хоол идэж үзсэн. Гайхалтай байсан л даа. Гэхдээ хүмүүс “Хуушуур идээрэй” гэж их хэлсэн. Монголчууд наадмаар хуушуураа иддэг гэсэн. Тиймээс өнөөдөр хуушуур иднэ гэж бодож байгаа (инээв).
| ЖУУЛЧИД: Үер, усны гамшиг нүүрлэсэн ч үндэсний баяр наадмаа зохион байгуулж чадсан нь гайхалтай санагдлаа |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |