Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн Ч.Баттулгын гэрт энэ сарын 2-нд ахуйн түймэр гарч,17 настай Б.Сүхбат, 11 настай Б.Амин-Эрдэнэ нар галд өртсөн тухай мэдээлэл гарсан. Галын улмаас 17 настай Б.Сүхбат дүүгээ галаас аварч байхдаа өөрөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 11 настай охины биеийн байдал ямар байгаа талаар эмээгээс нь тодрууллаа.
-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүүгийнх нь буяны ажил дууссан уу. Охиных нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Бидний хувьд санаанд багтамгүй аймшигтай явдал тохиолдлоо. Нөхөж баршгүй уй гашуу гэж үүнийг хэлэх байх. Бид жаахан хүүгээ өнөөдөр /өчигдөр/ хөдөөлүүлчихээд ирлээ. Ээж нь ГССҮТ-д охиноо сахиж байгаа. Ээж нь охиноо аваад хот руу явахдаа хүүтэйгээ эцсийн удаа салах ёс гүйцэтгээд явсан. Харин аав нь охин дээрээ очиж чадахгүй хүүгээ хөдөөлүүлж, буяны ажлыг нь дуусгачихаад сууж байна. Энэ хоёрт минь ямар хэцүү байгаа бол гэж бодохоор өр зүрх шимшрэх юм. Охины биеийн байдал хэвэндээ, унтуулгатай байгаа гэсэн.
-Охинд нь ГССҮТ-ийн эмч нарын зүгээс ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Охины шагайнаас дээших бүх бие нь түлэгдэлтэй байгаа. Эмч нар 90 хувийн түлэгдэлтэй гэж оношилсон байна лээ. Охины түлэгдээгүй үлдсэн шагайных нь арьснаас авч шуунд нь нөхсөн гэсэн. Одоо охинд минь бусад биеийг нь нөхөх эрүүл арьс үлдээгүй. Арьс нөхнө гэдэг чинь нэг удаа хийгээд эрүүл болчихдог юм биш гэнэ. Олон удаагийн давтавжтай нөхөж байж түлэгдсэн хэсэг нь нөхөн төлждөг гэсэн. Охины минь түлэгсдэн бусад биеийг нь нөхөх шаардлага гарвал хаанаас ямар арьс авч нөхөхийг нь мэдэхгүй байна. Одоогийн байдлаар өдөрт дөрвөн сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа. Хүчтэй эм, тарианы ачаар л тэсэж байгаа байх. Мөн уушги нь цоорч, толгой, нуруу, нүүр, нүд нь битүү боолттой аймгийн эмнэлгээс явсан. Одоо ч боолттой хэвээрээ байгаа. Би өөрөө охиноо сахиж, нүдээрээ хараагүй болохоор нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна.

-Цаашид гадаадад эмчлүүлэх эсэх нь тодорхой болсон уу?
-Цаашид хаана ямар эмчилгээ хийлгэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Уг нь, Солонгос Улсад эмчлүүлэх яриа гарсан ч бүрэн шийдэгдээгүй байгаа. Биеийнх нь байдлыг харзнах байх. Бид буяны ажлаа бүрэн дуусгахчихаад охин руугаа явна.
-Охины эмчилгээнд зориулж хандивын данс нээсэн байсан. Монголчууд сэтгэлийн дэм, тус хүргэж байгаа болов уу?
-Охины дараагийн эмчилгээ тодорхойгүй байгаа учир бид хандивын дансаа түр хаасан. Монголчууд бидэн сэтгэлээрээ хандсан учир тэдний сайхан сэтгэлийг хүндэтгээд дансаа түр хаасан. Бидэнд тусалсан бүх хүнд баярлалаа гэдгээ онцолж хэлмээр байна.
-Тухайн үед гал юунаас болж гарсан юм бэ. Та энэ тухай мэдсэн үү?
-Гал гардаг өдөр би тэдэнтэй хамт байгаагүй болохоор юу болсныг хэлж мэдэхгүй байна. Түүнийг хууль, шүүх, онцгой байдлын байгууллагаас тодорхойлох байх. Би үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.
-“17 настай хүүгээ алдаад, 11 настай охиноо эмнэлэгт сахиад сууж байгаа эгчид нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Ганц охиноо тахир дутуу ч хамаагүй амьд авч үлдмээр байна. Охиноо чадлаараа эмчлүүлж байгаа ч гэсэн цаашид эрсдэл маш их гарна гэсэн. Хбидэнд охин минь ямар ч байсан хамаагүй амьд үлдвэл болох нь тэр. Тийм учраас миний охинд хандивын гараа сунгаж, амьд үлдэхэд нь туслаач ээ гэж нийт монголчуудаасаа хүсэж, гуйж байна. Би Хэнтий аймгийн “Хүннү” зоогийн газарт тогоочоор ажилладаг. Гал гардаг өглөө 07:20 цаг гэхэд би гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад таван минут бололгүй эргээд иртэл хоёр хүүхэд минь байшинтайгаа хамт галд өртчихсөн байсан. Тийм богино хугацаанд яагаад тийм их гал гарсныг би гайхаад олохгүй байгаа. Гал түймэр унтраах хүмүүс дуудаж, цонхоо хагалаад ортол миний хүү дүүгээ гаргаад өөрөө гарч ирж чадалгүй алтан амиа алдсан. Хүүдээ маш их харамсаж байна. Миний хүү тэнгэрийн орноос ээж, аавыгаа харж байгаа бол уучлаарай гэж гуйж байна. Хүү минь дүүгээ аврахдаа “Миний дүү хурдан гараарай. Ах нь араас нь гарна” гэж хэлсэн байсан. Дүү нь гарч ирчихээд ах дотор байгаа шүү, авраарай гээд л орилоод байсан. Миний охин цонхоор гарч ирэхдээ үс, толгой нь шатчихсан, хамаг бие нь галтай гарч ирсэн. Тэгээд би охиноо тэвэрч аваад цасан дээр бөмбөрүүлж, гадуур хувцсаараа ороогоод эмнэлэг дээр ирэхэд охины минь арьс зумарч, хувцасанд наалдчихсан ямар аймар байсан гэж санана. Миний охиныг авраарай гээд би орилоод байсан. Охиноо цонхоор гарч ирээгүй байсан бол би өөрөө шатаж байгаа байшин руу орох гээд байсан. Тэгээд миний охин эмнэлэг дээр ирээд унтуулгад орсон. Одоохондоо эм, тарианы хүчинд байгаа. Миний охины амь нас цаг хугацагаар хэмжигдэж байгаа” хэмээн ярьсан байдаг.

Харин ахуйн түймэр юунаас болж гарсан талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга Ж.Эрдэнэбатаас тодрууллаа. Тэрбээр “Гал түймэр юунаас болж гарсныг манай албаныхан тодорхойлж байгаа. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй мөрдөн шалгалтын ажиллагаа бүрэн дууссаны дараа галын дүгнэлтийг тайлбарлана. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байхад манайхаас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
| ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ |
|
2026-01-23 20:11:54
Дүнжингаравын дэлбэрэлтэнд өртсөн иргэд хохирлоо барагдуулахыг шаардаж байна
2026-01-23 17:43:27
Б.ГАНТУЛГА: Аав минь насаараа ажиллаж, хөдөлмөрлөөд ганцхан жилийн дараа тэтгэвэртээ гарах гэж байсан
2026-01-23 12:45:49
ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТӨЖ АМИА АЛДСАН ИРГЭНИЙ ЭХНЭР: Улс биднээс уучлалт ч гуйсангүй, хүлээн авч уулзаж, анхаарал ч хандуулсангүй
2026-01-23 12:27:39
32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ
2026-01-23 11:59:22
ЗӨВЛӨГӨӨ: ХҮЙТЭНД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ
2026-01-23 11:23:07
Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна
2026-01-23 10:49:08
Нийт нутгийн 87 хувьд цастай байна
2026-01-23 10:33:14
16 настай охины шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2026-01-23 10:28:16
Г.ЦЭДЭНБАЛЖИР: БИ МАЛЧИН Ч ГЭЛЭЭ ӨӨРИЙНХӨӨ АВЬЯАС, СОНИРХЛООРОО ЯТГА, ГИТАР ТОГЛОЖ, ХӨӨМИЙЛӨХ ДУРТАЙ
2026-01-23 08:53:34
ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ЭНХРИЙ ОХИДОО “АРААТНУУД”-ААС АВРАН ХАМГААЛЪЯ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ
2026-01-23 08:06:13
Жүдо бөхийн улсын аварга өнөөдөр эхэлнэ
2026-01-23 07:40:00
Тэргэнцэртэй сэлэмний улсын аваргууд тодорлоо
2026-01-23 07:40:00
2026-01-23 07:30:00
Хүндийн өргөлтийн улсын аваргын эхний өдрийн аваргууд тодров
2026-01-23 07:20:00
Таеквондо-гийн залуучуудын ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо
2026-01-23 07:10:00
2026-01-23 07:00:00
Г.ЭНХЖАРГАЛ: ШВЕД УЛСАД ЭМЧЭЭР АЖИЛЛАХДАА “ХОЛООС ИРЭЭД МАНАЙ ХЭЛИЙГ САЙН СУРЧ, БИДЭНД ТУСАЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛДЭГ ӨВЧТӨНҮҮДЭЭСЭЭ УРАМ АВДАГ
2026-01-23 07:00:00
2026-01-23 07:00:00
ХАЛААЛТ, ЦАХИЛГААНГҮЙ “ХӨЛДҮҮ” БАЙШИНГУУДАД ХЭЧНЭЭН ХҮН ХӨЛДӨЖ ҮХВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ, САЙД, ДАРГА НАРАА
2026-01-23 06:59:00
Эрчим хүчний үнэ, тарифийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна
2026-01-22 17:33:15
ТАНИЛЦ: 2026 онд нээлтээ хийх 10 кино
2026-01-22 14:01:30
МҮОХ, Монголын гимнастикийн холбооны хамтарсан сургалт боллоо
2026-01-22 13:22:54
1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГЭХ Г.ГАН-ОД: БИ Ц.ТУВААН САЙДЫН ҮЕД ДОРНОДЫН ГАЗРЫН ТОСНЫ 19 ДҮГЭЭР ТАЛБАЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ҮНЭН
2026-01-22 11:06:17
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
2026-01-22 09:34:55
Б.Тунгалаг хүндийн өргөлтийн УАШТ-д найм дахь удаагаа түрүүллээ
2026-01-22 09:14:05
Б.Болортуяа МҮОХ-ны Тамирчдын комиссын даргаар ажиллана
2026-01-22 08:51:58
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ЗӨВЛӨХ Б.НЯМААТАЙГАА ХАМТРАН ЗАЙСАНГИЙН АМАНД ХОТХОН, ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
2026-01-22 07:00:00
УЛСААРАА ЦАХИЛГААНГҮЙ ЗУТАРЧ БАЙХАД УЛС ТӨРӨӨС ЯВНА ГЭЖ ЯЛАРХАЖ, ДААПААЛЖ СУУГАА Т.ДОРЖХАНДЫН АМЛАЛТЫГ САНАЦГААЯ
2026-01-22 07:00:00
Б.МАРАЛГУА: ГЭГЭЭН ДУУГ СОНСОЖ, ХАЙРЛАЖ, МЭДЭРЧ БАЙГАА ХҮН БҮРД ТАЛАРХАЖ БАЙНА
2026-01-22 07:00:00
О.УРАНГОО: Аав минь биднийг спортоор хичээллэхийг үргэлж дэмжиж ирсэн
2026-01-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |