Хүн төрөлхтний өнгөрсөн зуунд бүтээж, хөгжүүлсэн эдийн засаг, аж үйлдвэрийн сүлжээ өөрчлөгдөж байна. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудал газар авч, яригдаж эхэлснээс хойш зарим томоохон гүрэн нүүрсний хэрэглээнээс бага багаар татгалзаж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг сонгох болсон. Мөн үүний зэрэгцээ олон улсад цахилгаан автомашин, ухаалаг төхөөрөмжийн эрэлт ихэссэнтэй холбоотойгоор түүнийг үйлдвэрлэж, ашиглахад шаардлагатай газрын ховор элементүүд зах зээлд магнаг болж, “Fastmarkers”-ийн шинэ судалгаагаар үнэ нь хэд дахин өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд газрын ховор элементийн нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлж байсан БНХАУ-тай байр суурийнх нь төлөө өрсөлдөх хэд хэдэн орон, уул уурхайн компани бий болж байгаа нь газрын ховор элементийн төлөөх “дайн”-ыг улам өрсөлдөөнтэй болгож байгааг “Washington Post” сонин мэдээлжээ.

Дэлхийн орон бүр хувьдаа үйлдвэрлэлийн болон цэргийн хүчинд чухал ач холбогдолтой гэж үзсэн материалын судалгаа, нөөцтэй гэж үздэг. Олон улсын уул уурхайн байгууллагын судалгаагаар зөвхөн АНУ, Европын холбоог нэгтгэж үзвэл дунд нь 50 орчим суурь элемент, эрдэс бодис байгаа нь тогтоогдсон. Тэгвэл үүнээс ч бага хувь эзлэх элемент нь газрын ховор элемент гэнэ. Тодруулбал, лити, кобальт, никель, цагаан тугалга, цахиур, зэс, галли ба германий зэрэг элементийг газрын ховор элементийн бүлэг гэж үздэг юм байна.

Газрын ховор элемент дэлхий дахинд илүү танигдаж, зах зээлийн эрэлт нэмэгдсэн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулах олон улсын төсөл, хөтөлбөрүүд гэнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар дулаанаас эрчим хүч гарган авдаг хувилбар нь хэт нүүрсхүчлийн хий ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нөлөөлж байгааг онцолсноос хойш дэлхийн орнууд сэргээгдэх, цөмийн гэх эрчим хүч үйлдвэрлэх хувилбарт шилжсэн байдаг. Тэр дундаа цөмийн эрчим хүчид газрын ховор элементийг ашиглана. Мөн дээр дурдсан газрын ховор элементүүдийг ашиглаж, цахилгаан автомашины зай, нарны зай хураагуур, хамгаалалтын радар, зэвсгийн систем, лазер, электрон хэрэгсэл, шинэ зуунд хамгийн эрэлттэй байгаа компьютерын чипнийг үйлдвэрлэхэд ашигладаг аж.
.jpg)
Цахилгаан автомашины зай үйлдвэрлэхэд гол шаардлагатай лити, кобальтын үнэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тогтмол өссөн. Тэр дундаа өнгөрсөн 2022 онд 87 хувиар ханш нь нэмэгдээд байсан литийн гидроксидын спот үнэ хоёр долоо хоногийн өмнө 36 ам.доллар байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 39 ам.доллар болж дахин 10 орчим хувиар өсжээ. Харин кобальт өнгөрсөн долдугаар сарын 28-ны байдлаар тонн нь 30-31 мянган юаний үнэтэй байсан бол өнгөрсөн долоо хоногт 31.5-32 мянган юань буюу 4373 ам.доллар болсон байна.
Газрын ховор элементүүдийн жишиг болсон лити, кобальтын ханш зах зээлд буурахгүй байгаа ч түүний олборлолт, ашиглалтад өөрчлөлт орж байгаа нь оны эцсээр үнийн бууралт үзүүлж болзошгүй гэсэн таамаг хүргэжээ. Тухайлбал, Их Британийн “Тата” групп ашиглагдахаа больсон, хаягдсан автомашины зайнаас лити, кобальт гаргаж авах боломжтойг мэдэгдэж, үйлдвэрийн туршилтаа эхлүүлсэн. Мөн “Тата” группийн хэрэгжүүлж байгаатай ижил төстэй хөтөлбөрүүд олон улсад хэрэгжиж эхэлсэн нь зах зээл дэх газрын ховор элементийн эрэлт буурч, оны эцсээр бага зэрэг үнийн уналт үзүүлэх төлөвтэй байгааг “Fastmarkets-д” эх сурвалжууд хэлжээ.

Мөн “Business Insider”-ийн тайланд никель сульфат, зэсийн ханш тогтвортой өсөж байгааг онцолжээ. Никель сульфатын ханш 2023 он гарснаас хойш долоон сарын турш 19 мянга ам.долларт хэлбэлзсэн бол наймдугаар сар гарснаас хойш 20 мянган ам.доллар давсан аж. Тэгвэл зах зээл дэх никель сульфатын ханш чангарч, тогтворжсон нь цаашлаад уран, нүүрсний ханшид савлагаа үүсгэж болзошгүйг “Business Insider”-ийн шинжээчид онцолсон байна.
Зах зээл дэх металлын үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ газрын ховор элементийн ч том тоглогч. Дэлхийн газрын ховор элементийн судалгаагаа хийсэн, төсөл, хөтөлбөрүүдээ эхлүүлж байгаа олон улс байгаа ч одоогийн байдлаар зэсээс бусад газрын ховор элементийн олборлолт хийдэг, олон улсад нийлүүлдэг цор ганц орон нь БНХАУ. Тус улс 2011 оноос албан ёсоор газрын ховор элементийн олборлолт, нийлүүлтээ эхлүүлсэн бөгөөд энэ төрлийн том сүлжээ байгуулж чадсанаар өдгөө дэлхийн лити, кобальт, манган зэрэг газрын ховор элементийг 100 хувь бүрдүүлж байгаа юм байна.

Олон улсын хяналтын байгууллагын мэдээлснээр өнгөрсөн хоёр жилд БНХАУ таарамжгүй харилцаатай орон руугаа газрын ховор элемент нийлүүлэхгүй, нийлүүлэлтийн бууруулж байсан гэнэ. Тухайлбал, АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай холбоотой таагүй сэтгэгдэл илэрхийлж, ярилцлага өгсний улмаас АНУ-ын компьютерын чипний үйлдвэрлэл жил орчим хугацаанд саатсан байдаг. Харин 2023 он гарснаас хойш БНХАУ Япон руу нийлүүлэх газрын ховрын элементийн хэмжээгээ мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсан гэнэ. Хоёр орон уг асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд Япон газрын ховор элементийн шинэ эх сурвалж руу хандаж эхэлжээ. Тухайлбал, Намибигийн газрын ховор элементийг олборлохоор тус улсын төрийн удирдлагуудтай яриа, хэлэлцээ хийж байгаа бөгөөд судалгаа, эхний ээлжийн ажлуудыг 100 хувь Японы хөрөнгө оруулалтаар хийх санал хүргүүлээд байгаа гэнэ. Мөн дэлхийн томоохон гүрнүүд БНХАУ-ын газрын ховор элементийн “ноёрхол”-оос зайлсхийж, тус элементийн өөр үүсвэр хайж эхэлсэн бол зарим нь дотооддоо олборлож эхлэхээ мэдэгдээд байна. Европын холбоо энэ оны эхний улирлаас эхлэн зэс, никелийн олборлолтоо эрчимжүүлж эхэлсэн. Мөн энэ салбарын гол тоглогч БНХАУ-тай таарамжгүй харилцаатай байдаг АНУ дотооддоо газрын ховор элементийн судалгаа эхлүүлж, олборлохоо мэдэгдээд байгаа юм.

| ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД МАГНАГ БОЛЖ БАЙГАА ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ИРЭЭДҮЙ ХЭРХЭХ ВЭ |
|
Т.Түмэнжаргал жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-04-16 18:46:28
2026-04-16 18:41:24
2026-04-16 18:38:27
М.НАРАНТУЯА-НАРА: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангалаа
2026-04-16 12:16:44
М.ГАНХҮЛЭГ: Парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна
2026-04-16 11:52:50
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж байгуулна
2026-04-16 09:59:21
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ...
2026-04-16 07:00:00
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас оны эхний улиралд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ
2026-04-15 20:38:07
ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
2026-04-15 18:01:43
Манай хоккейн баг, Люксембургийн баг 7:5-аар хожигдлоо
2026-04-15 15:57:56
"Макбет" дуурийг дахин тайзнаа амилуулна
2026-04-15 15:43:47
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |