“Рио Тинто” компани нэгдүгээр сарын 27-нд удирдлагын шинэ багаа танилцуулсан бөгөөд Зэсийн группийн ерөнхий захирлаар Б.Болдыг томилсон тухай мэдээлсэн. “Рио Тинто” бол уул уурхайн салбарын нээлттэй хувьцаат компаниуд дунд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог томоохон компани юм. Тус компани “Эрчим хүч, эрдэс”, “Зэс, алмаз”, “Хөнгөн цагаан”, “Төмрийн хүдэр”, “Өсөлт ба инноваци” гэсэн үндсэн таван группт хуваагдан үйл ажиллагаа явуулдаг. Харин Зэсийн групп нь Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали болон Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг. Тэгвэл уг группийг удирдахаар болж буй Б.Болд гэж хэн бэ.
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсны хүргэн Баатарын Болд нь 1994 онд ШУТИС-ийн КТМС-ийг Үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн бөгөөд Азийн Хөгжлийн банканд сардаа 1000 ам.долларын цалинтай англи хэлний орчуулагчийн ажил хийхийн зэрэгцээ Монголбанканд хэрэгжүүлсэн хоёр ч төсөл дээр ажиллажээ. Түүний хувьд орос гуравдугаар сургуулийг төгссөн учир унаган орос хэлтэй. Мөн герман хэлээр ярьдаг. Азийн хөгжлийн банканд хоёр жил ажиллаад 1996 онд АНУ руу явж, Коннектикут мужийн Бриджпортын их сургуульд бизнеийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан. Улмаар 1998 онд хөрөнгө оруулалтын “JP Morgan” банкны шалгаруулалтад тэнцэж, хөрөнгө оруулалтын “банкир”-аар ажиллах боломж олджээ. Тухайн үед 130 гаруй байгууллага руу ажилд орох хүсэлт илгээхэд санал тавьсан ганц байгууллага нь “JP Morgan” банк байсан аж. Тус банканд 1998 оноос эхлэн ажиллаж байгаад 2007 онд Лондон хотод Оросын зах зээлийг хариуцсан төлөөлөгчөөр томилогдсон. “JP Morgan” банканд ажиллах хугацаандаа гэрээ хэлцэл, компанийн үнэлгээ, хувьцааг хэрхэн арилжих талаар дагнан ажиллаж, ОХУ, тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд болон Монголыг хариуцсан гүйцэтгэх захирлын алба хашиж байжээ. Түүнчлэн JP Morgan банкийг Монгол Улстай холбох, анхаарлыг нь хандуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой”-д зөвлөгөө өгч, “Монголиан майнинг корпорэйшн”-ий хувьцааг Хонконгийн биржид гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Мөн хилийн чанадад наймаа эрхэлдэг “Ventures” хэмээх нэгжийг удирддаг байсан аж.
.png)
Тэрбээр 2009 оны арваннэгдүгээр сард ажлаас халагдах өргөдлөө өгч, тус ондоо гэр бүлээрээ Монголд нүүж ирсэн. Улмаар “Ньюком” компанийн гүйцэтгэх захирлаар 2009-2011, “Монголын хөрөнгийн бирж”-ийн захирлаар 2010-2012 он хүртэл ажилласан. Түүнчлэн 2011 оны сүүлээр ОХУ-ын иргэн Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авч, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ТУЗ-ийн гишүүн, Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Улмаар 2013 онд “Рио Тинто” компанид ажиллахаар Лондон хотыг зорьсон бөгөөд Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр анхлан томилогдож байсан. Харин 2015 оноос “Рио Тинто”-гийн орлогын цөмийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн группийн далайн тээвэр, маркентинг, борлуулалт хариуцсан захирлаар ажилласан. Зэсийн группийн ерөнхий захирлаар томилогдох хүртлээ Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажилласан.
Өнгөрсөн 2020 оны тавдугаар сард “Рио Тинто” компани Жан Себастьян Жакын удирдлага дор Австралийн Пилбара мужид төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийж байхдаа бүс нутгийн уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн. Үүний дараа тус компани удирдах албан тушаалтнууддаа санхүүгийн шийтгэл ногдуулахаар төлөвлөөд байсан. Гэвч "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулагчид болон уугуул иргэдийн зүгээс уг асуудалд илүү хүчтэй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг шаардсаны улмаас тус компани Жан Себастьян Жак болон бусад хоёр удирдах албан тушаалтныг огцруулсан юм. Улмаар "Рио Тинто" компани шинэ Гүйцэтгэх захирлаа сонгохоор дотоод болон гадаад хувилбаруудаа судалж эхэлсэн аж. Энэ талаар тус компанийн тэргүүн Саймон Томпсон “Компанийн сэвтсэн нэр хүндийг засах ур чадвар бүхий нэр дэвшигчдийг онцгойлон хайж байгаа” гэж хэлж байжээ. Улмаар “Рио Тинто”-гийн шинэ гүйцэтгэх захирлын суудалд таван хүнийг нэр дэвшүүлсэн. Үүний дунд “Рио Тинто” группийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Б. Болд багтсан ба сонгогдох магадлал хамгийн өндөр нэр дэвшигчээр яригдаж байжээ. Түүний хувьд Жан Себастьян Жактай хамт Зэсийн группийг толгойлж байсан бөгөөд төмрийн хүдрийн салбарыг сайн мэддэгээс гадна “Рио Тинто”-гийн стратегийг тодорхойлж, нүүрсний ордууд зэрэг үр ашиг багатай төслүүдээс татгалзаж, ирээдүйд илүү үнэ цэнтэй байх эрдсийн нөөцийг бий болгох ажлыг гүйцэтгэж байсан. Түүний үүрэг хариуцлагад компанийн ирээдүйд ямар түүхий эд нэн чухал болохыг тодорхойлох, стратегийн бодлого боловсуулах зэрэг багтдаг. “Рио Тинто” компанийн шинээр бүрдсэн удирдлагын баг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхлэх юм. Харин Зэсийн группийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Арнауд Суарат Рио Тинто группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын шинэ албан үүргийг хүлээн авах аж.
.jpg)
Б.Болд Англи-Австралийн “Рио Тинто” группийн Зэсийн группийн ерөнхий захирлаар томилогдсоныхоо дараа өөрийн хүлээн авч байгаа шинэ албан үүргийнхээ тухайд “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстэй хамтран ажиллаж, Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана” хэмээгээд “Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч монголчуудын хувьд олон улсад уул уурхайн салбарын асар өндөр туршлага хуримтлуулах Монгол иргэн байгаад баяртай байгаа ч Оюутолгойн гэрээний асуудлаар хэлэлцээрийн ширээнд эсрэг талаас суух эсэхэд хүлээлттэй хандаж байгаа юм.
| “Рио Тинто” компанийн Зэсийн группийн ерөнхий захирлаар томилогдсон Б.Болд гэж ХЭН БЭ |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |