Гадаад өр, зээл гэх үг гав, дөнгө шиг сонсогддог болоод хэдэн жилийн нүүр үзлээ. Инфляцаа бууруулж, үнийн дарамтыг багасгах өнгөрсөн жилүүдийн ажил гадаад өрөөс суллах нь битгий хэл бүр ч дордуулж, Монгол Улс дефоль болох эрсдэлтэй орнуудын нэгээр нэрлэгдэж байв. Гэтэл төсвөөс санхүүжүүлж эргэн төлөлтийг нь хийсэн Засгийн газрын гадаад өр ойрын хэдэн жилээ л аргацаасан үйлдэл болж, дефолт зарлаж болзошгүй гол эрсдэл болж байгаа гадаад өр найман сарын дотор 1.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2022 оны эцсийн байдлаар Монгол Улс Засгийн газрын 7.6 тэрбум тэргүүтэй нийт 32.4 тэрбум ам.долларын гадаад өртэйг зарлаад байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинэ мэдээллээр 2023 оны наймдугаар сарын байдлаар улсын гадаад өр 33.7 тэрбум ам.доллар болж өсжээ.
ТАЙЛБАР: Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангийн мэдээлэл
Тодруулбал, Монгол Улсын гадаад өр 2022 оны наймдугаар сарын байдлаар 32.9 тэрбум ам.доллар, оны эцэст 32.4 тэрбум ам.доллар болоод байсан ч түүнээс хойш найман сарын дотор 1.3 тэрбум ам.долларор өссөн байгаа юм. Үүнд Засгийн газрын 7.9 тэрбум ам.долларын өр байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй нь харьцуулбал 100 сая ам.доллароор өссөн аж.

Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2012 оноос хойш олон улсын зах зээлд “Засгийн газар” гэсэн кодоор өөрийн гэсэн бондтой болсноор гадаад өр, зээлийн эхлэл тавигдсан гэж болно. Тухайлбал, Засгийн газар 2012 онд улсын төсвийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд анхны Чингис бондоо гаргасан байдаг. Харин түүнээс хойш Засгийн газраас нийт долоон бонд гаргаад байгаа бөгөөд Чингис бондоос хойш гурван ч бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөхөд ашигласан. Бүр өмнөх бонд, гадаад өрөө дахин санхүүжүүлж, нэгтгэх зорилгоор Хуралдай, Гэрэгэ, Номад гэсэн бонд гаргаж байв.
ТАЙЛБАР: Монгол Улсын гаргасан бондуудын танилцуулга.png)
Одоогийн Засгийн газар цар тахлын үеэс хойш "хоолой"-д тулаад байсан хэд хэдэн бондын эргэн төлөлтийг хийсэн. Ингэхдээ дахиад л шинэ бонд гаргаж, хуучин бондын өрөө санхүүжүүлсэн нь хойд хормойгоороо урдахаа нөхсөнөөс өөрцгүй зүйл болж байна. Өмнөх бондынхоо өр, хүүг төлөх гэж шинээр зарласан бондын үзүүлэлт нь он гарснаас хойш олон нэгж хувиар буурч, шинэ бонд зарласнаасаа эсэн юм болж, өр унаж мэдэхээр болж байгаа гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд бондын чиг хандлагыг илэрхийлдэг хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт Монголын топ 20 индекст 36847.7 нэгжээр буурч, улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлд эрсдэлд ороод байгааг мэдэгдлээ.
Засгийн газраас шинээр зарлаад байгаа бондын талаар эргэн сануулбал, Чингис бондын өрийг тэглэхээсээ өмнө цар тахлын үеийн эдийн засаг, төсвийн дарамтыг бууруулахын тулд 10 жилийн хугацаатай Century бондыг гаргасан нь мөн л өрийг өрөөр дарсан хэрэг болсон. Нөгөөтээгүүр зөвхөн хүүнд 540 сая ам.доллар төлсөн Чингис бондын 5.1 хувийн хүүг Century бондын 3.5 хувийн хүү болгож багасгасан нь сайшаалтай. Гэлээ ч хэдэн жил дараа гэхэд Century бонд болон түүний өмнө Чингис, Мазаалай бондыг бага хүүтэй Номад бондоор арилжаалж, төлөх хугацааг нь хойшлуулсан нь таарч дахиад л өр нэхэгдэхээр болж байгаа юм. Одоо Монгол Улсыг Номад, Хуралдай, Century 1-27, Century 2, Century 1-31 бондын эргэн төлөлтүүд шил шилээ даран хүлээж байна. Тухайлбал,

Дээр дурдсан Монгол Улс дефолт болох эрсдэлтэй орнуудын нэгээр зарлагдахад тус тайланг гаргасан Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас “Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинэ өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” гэж үзсэн байдаг. Цөөн үгээр илэрхийлбэл, Монгол Улс дефолт болох эрсдэл нь их хэмжээний гадаад өр. Хэдий Засгийн газраас шинэ бонд гаргаж, гадаадаас санхүүжилт татсан ч олон улсад зээлжих зэрэглэлээ ахиулж чадахгүй бол гадаад өр, үнийн дарамт, дампуурах эрсдэлээсээ салж чадахгүйг гадаад шинжээчид онцолж байгаа.
ТАЙЛБАР: Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ /ам.доллароор/(1).png)
Монгол Улсын зээлжих зэрэглэл “B3”, “B-”, “B” түвшний дунд олон жилийн турш гацаанд орчихоод байгаа гэж болно. Зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch Ratings”-ийн зохион байгуулсан “Монгол Улсын эдийн засгийн сорилт ба тогтвортой ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралд манай орны зээлжих зэрэглэл “B” хэвээр байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон судлаач, шинжээч олон байв. Хэрэв гаднын зарим агентлагийн таамаглаж байгаагийн адилаар Монгол Улс дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөө сайжруулж чадвал цааш нь урт хугацааны зээлжих зэрэглэлээ “BBB” хүртэл ахиулахад анхаарч ажиллах ёстой гэнэ. Эдийн засаг дунд хугацаанд үр дүнд хүрч, зээлжих зэрэглэлээ ч ахиулж чадвал манай орон бусад салбартаа ч алдагдлаа нөхөж, бүрэн сэргэлт рүү шилжих боломжтой байгаа юм байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын сангууд “BBB” болон түүнээс дээш зээлжих зэрэглэлтэй улсад хөрөнгө оруулах нь элбэг байдаг. Тэр ч утгаараа гаднын хөрөнгө оруулалтын сангууд “ААА”, “АА”, “А” ,”ВВВ” ,”ВВ” ,”В”, “CCC”, “CC” гэсэн түвшин гаргаад олон улсын судалгаан дээр үндэслэн дэлхийн орнуудыг ангилж жагсаадаг юм байна. Гэтэл “B” түвшинд олон жил гацаанд орчихоод дунд нь “B-”, “B3” хүртэл болж байсан Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын нүдээр дампуурах эрсдэл өндөр орны нэг хэвээр байгаа гэнэ. Хэрэв эдийн засгаа сэргээж, дунд шатанд амжилт олбол зээлжих зэрэглэлээ “BB” түвшин рүү ахиулж, төгрөгийн ханшаа чангаруулна. Цаашлаад “BBB” түвшинд хүрвэл ам.доллар “цацаж”, гаднаас ч томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах бүрэн боломжтой болох юм байна.

Хойд хормойгоороо урдахаа нөхөж, аргацаасан үйлдэл хийхээсээ илүүтэй ойрын хугацаанд гадаад өр, үнийн дарамтаас гарах шат шатны арга хэмжээгээ авч хэрэгжүүлэхгүй бол гадаад өр гэсэн нэрний цаана дефолт болох том эрсдэл чимээгүй өсөж байгаа аж.
| ЭДИЙН ЗАСГИЙГ ГАЦААНААС ГАРГАЖ, ГАДААД ӨРИЙН “ГАВ”-НААС СУЛЛАХ АРГА ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ |
|
Т.Түмэнжаргал жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-04-16 18:46:28
2026-04-16 18:41:24
2026-04-16 18:38:27
М.НАРАНТУЯА-НАРА: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангалаа
2026-04-16 12:16:44
М.ГАНХҮЛЭГ: Парламентынхаа эсрэг даргатай байгаадаа харамсаж байна
2026-04-16 11:52:50
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн түр байгууламж байгуулна
2026-04-16 09:59:21
ЭСРЭГ ДҮР НЬ ИЛҮҮ ЗОХИДОГ Х.ЦАСЧИХЭР
2026-04-16 07:28:02
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-04-16 07:00:45
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭТ С.БАЯРЦОГТ АН-ЫГ АВРАХ УУ, ЭСВЭЛ...
2026-04-16 07:00:00
АМЬД БАЙХЫН УТГА УЧИР, АМЬДРАЛЫН ТЭМЦЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭХ Ө.ОДХҮҮГИЙН “АМЬ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС
2026-04-16 07:00:00
ӨВӨР МОНГОЛЫН ОРДОС ХОТОД ЖҮДОГИЙН АЗИЙН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
2026-04-16 07:00:00
ХУУЛЬЧИД: ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭНД ХАМГИЙН БАГА ЯЛ ОНООСОН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГЭМ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ОНООСОН ЯЛЫГ БАГАСГАХ БОЛОМЖГҮЙ
2026-04-16 07:00:00
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас оны эхний улиралд 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ
2026-04-15 20:38:07
ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
2026-04-15 18:01:43
Манай хоккейн баг, Люксембургийн баг 7:5-аар хожигдлоо
2026-04-15 15:57:56
"Макбет" дуурийг дахин тайзнаа амилуулна
2026-04-15 15:43:47
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИЛГААНЫ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ “НАРТАЙ СУРГУУЛЬ” ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
2026-04-15 11:44:55
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
2026-04-15 10:06:13
Өнгөрсөн долоо хоногт 215.915 зөрчлийг бүртгэжээ
2026-04-15 09:55:21
З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ
2026-04-15 08:09:13
“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
2026-04-15 07:29:10
Ази тивийн шинэхэн аварга МЧБХ дээрээ зочлон саатлаа
2026-04-15 07:10:00
Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
2026-04-15 07:00:00
ААВ Н.ЭНХБАЯРААСАА 17 КОМПАНИ ӨВӨЛЖ АВСАН ХОВДОД УУРХАЙТАЙ Э.БАТШУГАР
2026-04-15 07:00:00
Г.МӨНХЗУЛ: Оюутны дэлхийн аварга дурсамжтай тэмцээн байсан
2026-04-15 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-04-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |