Монголын улс төрд манайлал үзүүлэх “жаа”-тай эмэгтэй үнэндээ алга. Парламентын түүхэнд анх удаа 32 эмэгтэй хууль тогтоох дээд байгууллагад иргэдийг төлөөлж суух болсонд олзуурхаж байлаа, ард түмэн.
Эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх тусам жендэрийн тэгш байдлыг хангаж, нийгэмд чиглэсэн хууль тогтоолд түлхүү анхаарах юм байна гэдэг хүлээлттэй байв. Гэвч парламентад сууж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь нийтийн биш “эзэн”-ий захиалгатай гэдэг нь танигдаад удлаа. Угтаа бол УИХ-д суугаа эмэгтэй гишүүд эзнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй орилж, хэрэлдэж маргалдаж, хуудуутай хуулийн төслүүдийг ил болгож, эсвэл хэрэлдэж уралдаад ч хамаагүй эрх ашиг нь хөндөгдсөн асуудлыг нийгмийн анхааралд оруулж байгаад татан буулгахыг нь буулгаж, дэмжүүлэх ёстойг нь хоёр гараа өргөөд ч хамаагүй дэмжүүлж байна.
Гэтэл иргэдийн төлөө, нийтийн төлөө, нийгмийн төлөө ус балгаснаас ялгаагүй нам жим сууж байгаа бодит үнэн нь ил болсоор байна.
Өвлийн урь орсон жихүүн өдрүүдэд амьжиргааныхаа зардлын хаана ч хүрэхгүй цалингаа нэмүүлэхээр хүйтэн цемент дээр сууж байгаа багш нарын төлөө хэн дуугарав. Хэдэн мянган бяцхан зүрх эмнэлгийн орон дээр тоног төхөөрөмжгүй шаналж хэвтэхэд түүнийг нь төсөвт хөрөнгө нэмүүлье гэж хэн ам ангайв. Нийгмийг цочроосон онц ноцтой хэргүүд ар араасаа гарч байхад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя гэж хэн хууль бариад гүйв.
Ийм л эгзэгтэй цаг үед эмэгтэйчүүдийг дуугараасай, гэсэндээ парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэх асуудлыг сонгууль болгоноор улиг болтол нь ярьсан байлтай.
Гэтэл УИХ дахь эмэгтэй гишүүд улстөрчдийн хэрүүл, томчуудын зодооны манлайд нь гарч, улс төрийн ууртай мэдэгдлүүдийн ард араасаа зогсож байдаг боллоо. Тухайлбал, сүүлийн үеийн томчуудын зодоон дундаас хамгийн их тодорч гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа нар. Өнгөрсөн хоёр жилд УИХ-д суухдаа улс төрд танигдаж амжаагүй гишүүдээс “ах нартайгаа” нийлж хамгийн чанга дуугарах болсон. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ухаа худаг”-ын асуудал сөхөгдөхө хамгийн чанга дуугарч, хэл ам хийж, төсвийг шүүмжилж, улс төрд түүнээс шударга эмэгтэй байхгүй юм шигээр өргөмжлүүлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Цэнгүүнийг залуу үеийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл хэмээн нийтээрээ магтаж, алга ташиж хүлээж авсан. Харамсалтай нь, магтсан бэр хуриман дээрээ унгана гэдэг шиг хүүхдийн мөнгөний асуудлаар амьдарлаас хол тасархай асуудал ярих болсон нь олны дургүйцлийг төрүүлээд байна.
Монголчууд хэзээд төр төмгөр, ёс ёмбгор хэмээн Төрийн сүлдэндээ залбирч, төрөө хүндэлж ирсэн. Гэтэл төр түшилцэж буй гишүүд нь ёс бус үг хэллэг, хараалын үгсийг олон нийтийн өмнө ямар ч цензургүй байгаа нь нийгмийг бухимдуулж байна. Хууль тогтоох дээд байгууллагад, тангараг өргөж орсон гишүүд ард түмнийг төлөөлөх, хүний эрхийг хамгаалах, хууль батлахаас илүүтэй хэрүүл шуугиан тарьж, түүгээрээ олонд танигдах технологийг хэрэгжүүлж эхэлсэн гэхэд ч хэлсдэхээргүй байна.
Сонгууль бүрээр жендерийн тэгш эрх ярьж, саарал ордон доторх манан буданг тэнцвэржүүлэхэд тэд л хэрэгтэй хэмээн цоллуулж, намынхаа дарга нараар ёстой оцойтол крандуулсаар чүү чамай сонгогддог эмэгтэй гишүүдийн түүхэн дэх хамгийн сул, хамгийн бүтэл муутай бүлэг энэ удаагийн парламентад бий. Нэгдэж, нийлж хууль, дүрэм, журам ярих, засаж, сайжруулах, боловсруулах нь бүү хэл цахим орчинд дуулиан тарьж, олны өмнө ил цагаанаар нэгнийхээ ор хөнжлийн асуудлыг сөхөж, цаашлаад ард түмнээ хараан зүхэж, элдвээр доромжилдог болтлоо ёс зүйн доголдолд хүрээд байна. Хууль батлахаас илүү хэл амаа бэлдүүдэн Саарал ордонд шигдэж суугаа эмэгтэй гишүүд үнэндээ парламентын түүхэнд байгаагүй ичгэвтэр байна. Ийм хариуцлагагүй гишүүддээ, ёс зүйн өндөр хариуцлагаа тооцъё, дарга нараа.
| “ЭЗЭН”-ИЙХЭЭ ТӨЛӨӨ БИШ, ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРДАГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮНИЙ ЭРЭЛД |
|
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |