Унаагүй байж унадаг, даваагүй байж давдаг дүрэм, журам үндэсний бөхөд бий болж олон түмний дургүйцлийг хүргэлээ. Тухайлбал энэ жилийн үндэсний баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, Ц.Цодномдорж арслан нар хүчийг үзэн барилдсан билээ. Гэвч тэд заасан хугацаандаа давалцаагүйн улмаас хөлийн цэцүүд идэвхтэй байдлыг дүгнэн Н.Батсуурьд даваа өгсөн. Энэхүү шийдвэр тогтоолыг бөх сонирхогчид төдийгүй монголын ард түмэн дуу нэгтэй эсэргүүцэж байна. Үнэнхүү хүчийг барилдаж байгаа бөхийн барилдаанаас уйдсан удаа монголын түүхэнд үгүй. Гэтэл дарга нарыг чилээхгүй гэсэндээ үндэсний бөхийн онцлог, дүрэм журамд өөрчлөлт оруулж, барилдааныг түргэсэх санаа алгуулж буй ил байдалд дуртай хүн нэгээхэн ч алга. Ёс ёмбогор төр түмбэгэр гэдэг. Гэтэл хэн дуртай нь үндэсний бахархал болсон соёлыг маань дураараа өөрчилж болдог юм уу.
Бөхийн салбар хорооныхны та бүхний бөгс чилээд байдаг бол эртхэн очоод амарч байсан нь дээр
Энэ талаар Монголын Улсын аварга О.Хангай дараах байр суурийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүргэсэн юм. Тэрбээр “Эрийн гурван наадам бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн жинхэнэ баяр цэнгэл байдаг. Идэвхээр хасдаг дүрэм орж ирсэн цагаас ард түмнийг нутаг усаар нь талцуулж, наадамчин олныг бухимдуулах болсон. Энэ нь давсан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд хэцүүхэн шийдвэр байсан. Өнгөрсөн жил намайг түрүүлэхэд ч энэ дүрэм хэрэгжиж байсан. Гуравдугаар сарын 18-нд энэ шийдвэрийг цуцлах талаар нээлттэй хурал зарласан ч 30 гаруй л бөх ирсэн. Үндэсний бөхийн холбоонд нь зохион байгуулах эрхийг нь өгөөд, нэг дүрмээр нь барилдуулмаар байна. Монголын ард түмэн үнэн хүчийг үзсэн бөхийн барилдаанаас хэзээ ч уйддаггүй. Дээрээс нэг аймаг, байгууллагын нэр дээр барилд гэдгээ болих хэрэгтэй. Бөхийн салбар хорооныхон та бүхний бөгс чилээд байдаг бол эртхэн очоод амарч байсан нь дээр” гэсэн юм. Мөн энэ талаар Монголын Улсын аварга П.Бүрэнтөгс “Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, андуудаа. О.Хангай хэлэх гэсэн бүх зүйлийг минь хэлчихжээ. Бас намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярихаа болино уу. Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд, баталвал хэл ам гарахгүй дээ” гэжээ.

Хуучин цагт 30-40 минут барилдах бүү хэл хоёр, гурван цаг дараалан барилдаад давалцаж байсан түүх бий. Тухайн үед нүүдэлчин соёл иргэншилтэй байсан монголчууд сааль, сүү авах хугацаагаа хойшлуулаад бөхөө шимтэн үздэг байв
Монголчууд үнэндээ бөхийн барилдаан үзэхээс хэзээ ч уйдаж байгаагүй. Үнээ салгадаггүй хоёр Мөнхийн барилдааныг уухайлан дэмжиж суусан цаг саяхан. Монгол бөхийн онцлог нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран давалцдагаараа бусад бөхийн спортоос ялгаатай. Гэтэл энэ байдлыг халж, заасан хугацаанд давалцахгүй бол идэвх гаргасан бөхийг давсанд тооцдог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ байдал бөх болон бөх сонирхигчдод таалагдахгүй байна. Хэдэн зууны туршид монгол бөхөөсөө уйдаж байгаагүй ард түмэн. Үндэсний бөхөөсөө залхах тал руугаа халбийжээ. Учир нь, хамаг л дүрэм журмыг нь өөрчилж, нэгэн хэвийн хайрцагт оруулж байгаа нь таалагдахгүй байна гэсэн үг. Хуучин цагт 30-40 минут барилдах бүү хэл хоёр, гурван цаг дараалан барилдаад давалцаж байсан түүх бий. Тухайн үед нүүдэлчин соёл иргэншилтэй байсан монголчууд сааль, сүү авах хугацаагаа хойшлуулаад бөхөө шимтэн үздэг байв. Монголчууд ийм л бөхдөө хайртай ард түмэн. Гэтэл одоо цагт бөхөө хайрлах, шимтэн үзэх хүсэл нь буураад ирлээ. Үүнтэй холбогдуулан нэг талаас зарим нэг бөхийн жудаггүй байдлыг нэрлэж болох. Нөгөө талаас үндэсний бөхийн барилдааны дүрэм, заалтууд болоод байна. Тухайлбал, “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, таваас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудгаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна гэж өөрчилсөн. Мөн таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудгийн барьцаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг оруулсан. Үүнээс болоод бөхчүүдийн барилдаан удааширч, цаг дуусахын алдад мэх хийх оролдлого хийсэн нь давдаг болсон. Нэг үгээр бол хэн зальтай нь давна гэсэн үг. Тиймээс бөх сонирхогчид "Үндэсний бөх үзнэ гэдэг давсгүй хоол идэхдээ адил" хэмээн ундууцан сууна. Бөхийн энэхүү дүрэм нь дарга нарт зориулсан гэлтэй. Эрх нямба суусан даргыг уйдаахгүйн тулд гаргасан бөхийн олон дүрэм журам бий. Идэвхээр давуулдаг энэ байдал ердөө л нэг нь билээ. Энэ тал дээр анхаарал хандуулахгүй бол үндэсний бөх гутамшиг болж дууслаа, Ц. Магалжав аа.
| БӨХИЙН ИДЭВХ ХАРЖ ДАВАА ӨГДӨГ ДҮРМЭЭ БОЛЬЁ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |