Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, байгалийн баялаг, үнэт зүйлст халдах гэж мөн ч их санаархах боллоо доо, сүүлийн үед манай гишүүд. Ингэхдээ тэд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн сэргэлт, бэлчээрийн даацын асуудал гэх мэт нийгэмд тулгамдсан эмзэг асуудлыг сорчилж, үүгээр нь халхавч хийгээд хуулийн төсөлд хуудуутай заалт оруулах гэж хүч түрэн довтлох болов.
Үүний хамгийн сүүлийн жишээ нь яалт ч үгүй Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. Монгол Улсын газар нутагт шунан санаархагчид мөн ч их болж байгаагийн тод илрэл энэ юм уу даа. Анх цар тахлын үед эдийн засгийг сэргээх хууль гэж Н.Уртнасан сайдын үед санаачлаад өргөн барьж чадалгүй унаж байсан. Сүүлд Хөрөнгө оруулалтыг дэмжих хууль нэртэй гаднын иргэнд газар эзэмшүүлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, П.Өнөрболор, Х.Булгантуяа нар санаачлаад мөн л хуудуутай заалт шургуулж, Их хурлын босгыг давж чадалгүй унасан. Бэлчээрийн тухай хуульд ч өөрчлөлт оруулах гэж удаа дараа зүтгүүлж байгаад унасан хэд хэдэн тохиодол ч бий. Дараагийнх нь өнөөдрийн нийгэмд дуулиан тариад байгаа Газрын тухай хууль боллоо.
Ингэхдээ тэд хууль зөрчин байж батлуулах гэж зүтгэсэн нь олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулсаар Их хурлын босгыг давж чадалгүй бүрдэв. Тэр байтугай уг хуулийн төслийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, чуулганаар хэлэлцүүлэх тов дараалалд оруулаагүй хэр нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, гишүүд дэмжсэн нь ч ил болсон. Өөрөөр хэлбэл, гурван хуулийн төслийн зүйл заалуудад нийтийн эрхийг хамгаалах гэхээсээ илүүтэй хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн зүйл заалтуудыг тусгасан гэдгийг учир мэдэх хүмүүс шүүмжилж байгаа юм. Хуулийн төслийг ард чухам юу нуугдаж байв гэдэг асуулт эндээс гарч байгаа юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ НЭРЭЭР ГАДААДЫН ИРГЭДЭД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТ

Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах сургаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын хуулийг дагалдан гарах өөрчлөлт хэмээн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой заалт шургуулах гэж байгаад баригдав.
Өөрөөр хэлбэл, гаднын улсын иргэдэд 60+40 буюу 60 жилийн хугацаанд газар ашиглуулж, 40 жилээр дахин сунгаж болно гэх агуулгатай зүйл заалтыг Газрын тухай хуульд оруулахаар зүтгүүлж эхэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй хуулийн зүйл заалтаас эзэмшүүлэн, ашиглах гэсний эзэмшүүлэн гэдэг үгийг хасаж хэрэглэх заалтыг ч тусгасан нь ашиг сонирхлын зөрчилтэй байв уу гэж хардаж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь гаднын иргэдэд Монгол Улсын газар нутгийг гаднын иргэдэд “Май” гээд зүгээр өгч байгаагаас ялгаагүй үйлдэл болсон гээд хэлчихэд буруудахгүй нөхцөл байдлыг бий болгов.
Үүнийгээ хууль санаачлагч урьд нь байсан зүйл заалт мэтээр тайлбарлаж, ард түмнийг юу ч мэддэггүй хэмээн доромжилж байгаагаас ч ялгаагүй үйлдэл гаргаад амжсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр уг зүйл заалтын талаар “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо байгаа хуулиараа 60+40 гэж байгаа. Харин одоо бидний оруулсан заалтанд эзэмшүүлэх гэж үг алга болсныг харна биз дээ” хэмээн тайлбар хийсэн удаатай. Гэвч начир дээрээ Газрын тухай хуульд энэ талаарх заалт байхгүй бөгөөд цаашлаад уг зүйл заалт нь Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл заалт байв.
Үндсэндээ Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар баялагтай нь хамт гаднынханд “бэлэглэх” хуулийн төсөл санаачилж, түүнийгээ ногоон гэрлээр хэлэлцүүлэн батлуулахаар зүтгүүлж байсан нь ийн ил болов.
БЭЛЧЭЭРЭЭ ХАШААЛАХ Д.ТОГТОХСҮРЭН НАРЫН 20 ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ХУУДУУ

Харин УИХ-ын нэр бүхий 21 гишүүний санаачилсан хуулийн төсөлд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хязгаарласан, хориг тавьсан зүйл заалтууд тусгасан нь олны шүүмжлэлд өртсөн. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн Газрын үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах тухай бүлэгт шинэ зүйл заалт нэмж, бэлчээрийн талбайг хашаалах, ургамлын үр тарих зэрэг зүйл заалт тусгасан нь уламжлалт мал ахуйг үгүйсгэж буй ноцтой зүйл заалт хэмээн хуульчид шүүмжилж буй. Тодруулбал, уг хуулийн төслийн 20.2.16.газрыг цөлжилтөөс сэргийлэх, бэлчээрт мод, бут сөөг, олон наст ургамал тарих, бууцаар бордох, хаших зэрэг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг зохион байгуулах; гэсэн нь хамгаалах нэрээр халхавчлан бэлчээрийг хашаажуулах ажлын эхлэл. Хашаажуулна гэдэг нь бэлчээр хувьчилж байгаа л хэлбэр хэмээн үзсэн.
Түүнчлэн Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 29.7.Малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.0 га хүртэлх газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ гэсэн заалт оруулсан нь цаад агуулгаараа ашиг сонирхлын зөрчил бий болгож байна хэмээн харлаж буй. Ухаандаа тухайн газрыг эзэмшиж буй малчинтай тохиролцож, мөнгөтэй, эрх мэдэлтэй хэнбугай ч тухайн газрыг ашиглах боломжийг нээж өгөх зүйл заалт хэмээн учир мэдэх нэгэн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, үүний ард уул уурхайг “цэцэглүүлэх” далд санаа агуулаж байна хэмээн хардаж болохоор байна.
Бодит байдал дээрээ бэлчээрийн мал аж ахуйн мөн чанар өвсний соргогийн идэж, усны тунгалагийг барааддагт оршдог. Хэрэвзээ хуулийн агуулгаар бэлчээрийн талбайг хашаалаад эхэлбэл үндсэн мөн чанараа алдана гэсэн үг. Тэгэхээр уламжлалт мал аж ахуйгаа хамгаалж үлдье гэж байгаа бол үүнийг хуульчлах шаардлага байхгүй.
Энэ мэт хуулийн хуудуутай заалт санаачилдаг, Монголын баялагт шунасан Газрын тухай хууль хулгайгаар батлуулахыг завдсан гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцъё, УИХ-ын дарга аа.
| ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХУЛГАЙГААР БАТЛУУЛАХЫГ ЗАВДСАН ГИШҮҮДДЭЭ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ, УИХ-ЫН ДАРГА АА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |