ҮХНӨ-ийг танилцуулж, иргэдээр дэмжүүлэх даалгавартай тойрог руугаа явсан УИХ-ын гишүүд эсрэгээ “Нэмэлт, өөрчлөлтийг батлаад хэрэггүй юм байна” гэх санал гаргаж байгаа гэнэ. УИХ-ын үйл ажиллагаа, ҮХНӨ-ийг танилцуулах уулзалт, ярилцлага зохион байгуулаад иргэдийн эрс эсэргүүцэл, шүүмжлэлийг сонссон гишүүд эргэн ирээд Төрийн ордноор нэг сандралдаж, ҮХНӨ-ийг батлах эсэх асуудлаарх яриа идэвхтэй өрнөж байгаа юм байна.
Энэ сарын 5-ны чуулганы хурлаар УИХ ҮХНӨ оруулах төслийг хэлэлцэн дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын гишүүдийг долоо хоногийн хугацаатай тойрогт нь ажиллуулахаар болсон. Үндсэн хуульд зааснаар ҮХНӨ-ийг батлахдаа гурван хэлэлцүүлэг явуулах бөгөөд нэг болон хоёр дахь шатны хэлэлцүүлгээр төслийг эсэцлэн батлахыг хориглодог. Хэлэлцүүлэг хоорондын хугацаа, хэлэлцэх буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх. Харин энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан ҮХНӨ-ийн ажлын үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажил зайлшгүй хийх талаар тусгасан байдаг.

Тэгвэл ҮХНӨ-ийг танилцуулж, иргэдээс “оноо” авах даалгавар тойрог тойрог руугаа явсан УИХ-ын гишүүд иргэдийн шүүмжлэлтэй нүүр тулав. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлүүлээд тойрогтоо очсон гишүүд иргэддээ “загнуулж”, өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа муу дүн тавиулаад эргээд ирж байна. Иргэд ч “Чоно борооноор гэгч болж байна даа”, “Зайлцгаа муу хулгайчууд”, “Амаар хахтал мөнгө тараагаарай. Та нарыг сонгохгүйгээ бид мэдчихье”, “Та нарыг сонгосондоо харамсаж байна” гэхчлэн үзэл бодол, санаа, шүүмжлэлээ шуудхан хэлж, ҮХНӨ-ийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын 152 гишүүнтэй болгох нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдээс дэмжүүлэх даалгавартай явсан гишүүд одоо иргэдийн эв, эсэргүүцэл, шүүмжлэлээс айчихаад “ҮХНӨ-ийг батлаад хэрэггүй юм байна” гэх санал гаргаж, УИХ тэр чигтээ сандралдаж байна.

УИХ-ын гишүүдийн ажиллаж байгаа тойрогт уулзалт, ярилцлагад орсон иргэд өрийн дарамт, амьжиргааны зардал өндөр байгаа болон малчдын амьдрал хүндэрч байгааг онцолж, байгалийн баялгийн тэгш хүртээх, цалин хөлсний ялгааг арилгах, нэмэх, амьжиргааг дэмжих санал гаргаж байгаа. Харин ҮХНӨ-ийг эсэргүүцэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг шүүмжилж байна. Тэгвэл иргэдийн дунд “УИХ-ын гишүүдийг 152 болгоно” гэж буйгаараа түгээд буй шинэ нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулсан онцлох заалтуудыг хүргэе.
гэснээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 19.2-т заасан “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг хасахаар тодотгон оруулжээ.

ҮХНӨ-ийг иргэдэд танилцуулж, санал авах зорилгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаатай холбоотойгоор шинэ нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульчтай холбогдож тодрууллаа. Нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульч У.Болдхүү
“Үндсэн хууль нь нийгмийн олон талт сонирхол бүхий бүлгүүдийн дундын хэлцэл. Өөрөөр, нийгмийн гэрээ ч гэдэг. Одоо мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын 76 гишүүний 57 гишүүний саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Сүүлийн хоёр удаагийн сонгуульд эрх баригч нам дараалан 65, 62 суудал авсан. Үндсэндээ Монгол Улс нэг намын тогтолцоонд шилжиж байна гэсэн үг. Энэ хугацаанд Үндсэн хуульд хэд хэдэн удаа гар хүрсэн. Янз бүрийн арга замаар энэ ажлыг хийлээ. Ардчилсан нам нөхцөл байдал ямар байгаа болон сөрөг хүчин болж чадахгүй байгааг иргэд мэдэж байна. ХҮН нам нийслэлд л хэдхэн хүн гэхээс улсын хэмжээнд “Ийм нам байхгүй” гэхэд хилсдэхгүй. Саяхан оролцсон нэг хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар дээрх асуудлаар “30 жил хурлаа хийгээгүй, гэр бүлийн таван гишүүн л бүртгэлтэй гэх мэт 30-аад нам байгаа”-г ярьсан. Тэр 30 гаруй намд бол бүртгэлтэй гэх тамга, гэрчилгээ, цүнх гурваас өөр юу ч алга.

Хэрэв УИХ ҮХНӨ-ийг баталбал төсвийн зардал шууд өснө. Хоёрдугаарт, Монгол Улс нэг сая хүнийг төлөөлдөг гишүүний тоогоор дэлхийд тэргүүлнэ. Өөрөөр хэлбэл, супер ардчилал буюу Төв Азийн цээжин дэх Ардчиллын баян бүрд биш Ардчиллын “диваажин” нь болно. Гуравдугаарт, гишүүдийн тоог дагаад сонгуулийн хуулийн тогтолцоогоор дамжиж нэг нам давамгайлсан олон намын тогтолцоо үүснэ. Үндсэндээ сөрөг хүчин, гуравдагч хүчин гэж үгүй болно. Үндсэндээ, ОХУ-ын тогтолцоо гэсэн үг. Парламентад олон нам суудал авдаг. Гэхдээ нэг нам л ялаад байдаг. МАН-аас 152 гэдэг тоог нийгэмд шидэж байгаа нь зүгээр л судалгааны, нийгмийг халаах зорилготой. Яг үнэндээ 123 гэдэг тоо явж байгаа. Үнэндээ 152, 123 зарчмын хувьд ялгаа байхгүй. Учир нь жижиг намын босго гэх мэтээр дээрх нөхцөл арилахгүй. 152 гишүүн гэхээр нийгэм хүлээж авахгүй эсэргүүцэж, халж эхэлнэ. Энэ үед за тэгвэл багасгалаа гэдэг зарчмаар хүч түрж батална. Бид “За ашгүй 30-аар ч гэсэн багасгалаа” гээд алгаа ташаад үлдэнэ. Ийм л зурсан зураг явж байна. АН-ын хувьд тоо нэмэх, холимог тогтолцоог дэмждэг нам учраас дэмжинэ гэж тооцож байгаа. ХҮН нам гээд яваад байдаг таван залуу тавуулаа гишүүн болно гээд нүд нь сохорчихсон, хамт өргөн барилцаад гүйж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого, галт тэргүүд 1999, 2000, 2011, 2017, 2019, 2020 онд хөдөлж байсан. Одоо 2024 оны сонгуулийн өмнө буюу өнөөдөр. Ерөнхийд нь дээрх түүхүүдийг судлаад үзвэл, үзэл санааны суурийг нь Ардчилсан нам гаргаж санаачилдаг. Ингээд гацаж байгаад Ардын намын үед батлагддаг түүхтэй юм билээ. Шалтгаан нь сонгуулийн циклтэй холбоотой. 1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Гагцхүү бид өөрсдөө хэр хууль сахьдаг, эрх зүйт ёсыг хэр төлөвшүүлсэн хувь хүмүүс вэ гэдэгт л асуудал байна. Үндсэндээ сүүлийн 30 жилийн 24 жилд нь МАН төр барьж, зургаан жил нь АН-д хамаарч байх шиг. Энэ дундаа сүүлийн найман жил нь МАН-д наалдах нь хаашаа ч бултахгүй үнэн. Энэ их хулгай, хууль бус, ёс бус явдал, эдийн засгийн уналт. Одоо буруутан хэрэгтэй байна шүү дээ. Үндсэндээ МАН-д цоллох, буудаж унагах гишүүд, хүн нь дууслаа. Түүний бай нь Үндсэн хууль болчихлоо” гэсэн юм.

| Тойрогтоо ажиллаад ирсэн УИХ-ын гишүүд “ҮХНӨ-ийг батлах хэрэггүй” гэх санал гаргаад, Төрийн ордноор дүүрэн сандралдаж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |