Цөн түрсэн хаврын ханш нээлээ. Газар дэлхий сэргэж, урин дулаантай учирсан нь малчдын хувьд сэтгэл өег амс хийх боломж бүрдээд буй. Гэвч ханш нээх нь ганц малчдад сайн биш урлагийнхны хувьд ч ханш нээж буй гэлтэй. Энэ л өдрүүдэд амьтад ичээнээсээ гарч, цай сүүнийхээ дээжийг бид байгаль эх, газар шороондоо өргөж, амьтан хооллож, хүүхэд баярлуулдаг эртний уламжлалтай. Хайруу өвлийн гурван сар, хаврын хавсаргыг арай чүү давсан малчид ямаагаа самнаж, өвс тэжээл, банкныхаа өрийг нимгэлэхээр зэхэж буй. Харин дайны хажуугаар дажин гэгчээр хөөрхий малчдын халааснаас хэдэн төгрөг унагахаар нийтийн дуучид замдаа гарчээ.
Малчдын халааснаас хэдэн төгрөг унагахаар нийтийн дуучид замдаа гарчээ
Жилийн дөрвөн улирал малын зах эргүүлж тойруулсан малчид “Сумын төвд тоглолт ирсэн” гэх сургаар бөөн баяр очдог байна. Гэвч ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад сэтгэл дундуур буцдаг аж. Учир нь тоглолт хийж буй дуучид маань зурагт, радиогоор өдөр бүр давтамжтай цацагддаг дуу дуулсан болоод л өнгөрдөг гэнэ. Уг нь бол нэг ч өдрийг болов шинэ дуу сонсож, сэтгэлээ баясгах гэсэн малчид шүү дээ. Энэ л сэтгэлийг нь нийтийн дуучид сайн ашигладаг бололтой. “Юу ч дуулж байсан яадаг юм мөнгийг нь авч байвал боллоо” гэж боддог бололтой.
Нийтийн дуу бол хөдөө орон нутагт хамгийн олон сонсогчдтой салбар гэхэд хэн ч маргахгүй. Техник, технологийн хурдацтай хөгжлийг даган малчид дуртай дуугаа гэрээсээ сонсох боломж бүрэн нээгдсэн. Тэд ямар дуу шинээр гарсан, хэн ямар дуу дуулж байгааг мэдэж байгаа. Шинэ дууг орой малаа хотлуулчихаад сонсож, маргааш нь бэлчээрт цангинатал дуулж явдаг хүмүүс бол малчид. Тэд сонсдог дуучин нь “Сумын төвд иржээ” гэх сургаар өөр хоорондоо уралдах шахам очиж, тасалбар аваад Соёлынхоо төвд аль болох урдуур суудалд суухыг бодно. Хүлээлт дүүрэн малчдын сэтгэлийг хугалах гэсэн мэт дуучин нь тайзан дээр гарч ирээд оршил ярьж, ярьж нэг юм дуулна. Зурагтаар л сайхан дуулаад байсан залуу тайзан дээр ямар муу дуулж байгааг малчид гайхан суухад “За манайхан нижигнэтэл алга ташаад өгье. Урлагийн бид алга ташилтаар урам ордог” хэмээн дуучин маань бусдыг уриалах жишээтэй. Хөгийг нь авсан тоглолт орон нутагт хүчээ авч буй сурагтай. Энэ тухай малчин эмэгтэй өөрийн цахим хуудастаа “Өдөр бүр л дууг нь сонсдог дуучин маань сумын төвд тоглолтоор ирлээ. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ сундлаад мотоциклтой 10 гаруй километр давхиад сумын төв орсон. Орой 20:00 цагт тоглолт эхэллээ. Эхнийх нь дууг хүлээлт өндөр байсан болоод ч тэр үү нижигнэтэл алга ташсаар сонслоо. Гэвч дараа дараагийнх нь дуу нэг л явцгүй болсон. Заримдаа ам барьж буй нь нүднээ ил байв. Дуучин маань “Дагаад дуулаарай, энэ нутгийн зон олон та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе” гэхэд цаана нь дуу нь явж байх жишээтэй. Муусайн малчдыг яаж ч хуурсан болно гэж боддог бололтой. Хэрвээ бид ам барьж дуулахыг чинь мэдсэн бол тоглолт очиж үзэхгүй байсан юм. Хамаг ажлаа хойш тавиад очиход арай ч дээ. Та нарын дуулаад байгаа дууг бид зурагтаар, гар утсаараа сонсож чаддаг байгаа шүү. Тиймээс дараа тоглолтоор ирэхдээ ам битгий бариарай” гэжээ. Энэ бол жирийн л нэг малчин эмэгтэйн сэтгэгдэл. Гэвч үүний цаана ийнхүү бодож байгаа хэчнээн сонсогч байгаа бол үүнийг урлагийнхан маань ойлгоосой билээ.
Заримдаа ам барьж буй нь нүднээ ил байв. Дуучин маань “Дагаад дуулаарай, энэ нутгийн зон олон та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе” гэхэд цаана нь дуу нь явж байх жишээтэй
Ер нь манай улсад хавар, намрын улиралд хамгийн их тоглолт болдог. Энэ нь урлагийнхны хувьд орлого олох хамгийн өндөр боломжтой улирал гэж болно. Хавар орон нутгаар тоглолт хийж, намар оюутнууд ирэх сургаар толгой дараалсан урлагийн үйл ажиллагаа, тоглолтууд тасардаггүй тогтсон жишигтэй гэхэд хилсдэхгүй. Мэдээж хэн ямар тоглолт хийх нь хувь уран бүтээлчийн дур. Гэвч сэтгэлээ дэвссэн буй сонсогчдынхоо сэтгэл рүү ус цацдаггүй баймаар байна. Ноолуурын сургаар олон дуучин хөдөөг зорьсон сурагтай. Хөөрхий малчдын ноолуураас өөрсдийн халаас руу хийх гэсэн нь мэдээж. Гэхдээ малчдынхаа урмыг хугалсан тоглолт битгий хийгээрэй.
| НООЛУУРЫН СУРГААР НИЙТИЙН ДУУЧИД ХӨДӨӨГ ЗОРИЛОО |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |