Соёлын сайд Ч.Номин “Хүүхдийн номонд анхаарал хандуулна” хэмээгээд буй. Энэ ч утгаараа саяхан Өмнөговь аймагт нүүдлийн номын сан байгуулжээ. Ч.Номин сайдын хэлж буйгаар номын хийц, гоё, чамин загварыг чухалчилж буй. Соёлын яамнаас санаачлан батлуулж буй энэхүү үйлдлийг хүүхдийн номын стандарт нь үр хүүхдийн тань эх хэлээрээ унших, танин мэдэх, боловсрох, хүн ёс, гоо зүйн боловсрол олж авах үндсэн эх сурвалжийг хяхаж, хавчиж буйг номын хорхойтнууд, хэвлэлийн газрууд дуу нэгтэй хэлж байна. Мөн тэд энэ талаараа Ч.Номинд эсэргүүцлийн бичиг хүргүүлжээ. Тухайлбал, Соёлын сайдын тушаалаар 2021 оны тавдугаар сард байгуулагдсан Ажлын хэсэг нь хэвлэх үйлдвэрт тавигдах стандартыг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яамны харьяанд байх асуудалтай хольсон. Гадны орны хэвлэх үйлдвэрийн стандартыг тэр чигээр нь орчуулан хуулбарлахдаа хэвлэх үйлдвэр (printing), хэвлэлийн газар (publishing) хоёрын ялгааг үл ойлгон хольж, хутгасан заалт оруулсан. Хэвлэлтээс гарах ном бүрийн агуулгыг хянах санаархлаа нэмж тусган, орон даяар заавал мөрдөх стандарт гэсэн статус өгч, Хүүхдийн номын стандарт батлан гаргасан нэрийн дор Монгол Улсын иргэдийн хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд халдахыг зорилгоо болгож байгаа нь байж болшгүй ёс бус үйлдэл мөн. ᠌”Хүүхдийн номын хэвлэн нийтлэл, хэвлэлд тавигдах шаардлага” нэртэй стандартын төсөл боловсруулах ажлын хэсгийг татан буулгаж, уг төслийг нэн даруй зогсоохыг шаардаж байна гэжээ.
Үүгээр Соёлын яамнаас гаргаж буй бодлого нь жирийн иргэдийн хүүхдэд биш баян айлын хүүхэд зориулагдсан гээд хэлэхэд буруутахгүй
Соёлын яамнаас гаргаж хүүхдийн номын стандарт нь дээр дурдсанчлан өнгө, үзэм, чамин загварыг илүүд үзэж буй юм. Нэгээр бол зурагт номыг хэвлэхэд чанарын стандартад нийцсэн гэгддэг үнэтэй будаг, ямар нэг байдлаар хүүхдэд харшил өгөхгүй байхыг тусгаж буй. Үүнээс биш номын доод агуулга, танин мэдэхгүйн ойлголтууд хамаагүй гэсэн үг. Нэг үгээр бол стандарт хангасан үнэтэй номыг хөрөнгөтэй айлын хүүхдүүд хэрэглэнэ гэсэн үг юм. Үүгээр Соёлын яамнаас гаргаж буй бодлого нь жирийн иргэдийн хүүхдэд биш баян айлын хүүхэд зориулагдсан гээд хэлэхэд буруутахгүй.
Үүнтэй холбоотойгоор “ЦЭГ ТАВЬЯ” дуугүй жагсаал өрнөсөн. Гэвч дуулиан дуулианаар дарагддаг жишгээр нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд дарагдсан. Мөн талаар зарим иргэд өөрсдийн үзэл бодлоо цахим ертөнцөд хуваалцаж байгааг хүргэе. “Миний амьдарч байсан Боостон хот хараагүй, сонсголгүй хүүхдийн хамгийн том сургуулиудтай, энгийн цэцэрлэг сургуулиуд нь ч оюуны ялгаатай хөгжил, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг элсүүлэн сургадаг байсан. Монголдоо эргэж ирээд энэ чиглэлээр дэвшил гаргахад бага ч болов оролцоотой байх юм шүү гэж боддог байв. Тэр хүсэл зорилго, итгэл үнэмшлээрээ Америкт төгсөгчдийн холбоонд нэгдэж MASA, EducationUSA Mongolia-гийн хөтөлбөрүүдээр дамжуулан цөөнгүй ажилд гар бие оролцсон. Дохионы хэл сурна гэж шийдээд шавь нар, найз нөхдөөсөө сурах гэж оролдож байсан ч жирэмсэлж Эрдэнэтэд ирснээр энэхүү оролдлого маань талаар өнгөрсөн байдаг юм. Харин сүүлийн жил гаруй хугацаанд нөхрийнхөө туршлагыг хараад өөрийгөө ихэд чамлаж байгаа даа. Сонсголгүй хүмүүстэй амар хялбар, эв дүйтэй харилцдаг болохоор Эрдэнэтийн сонсголгүй залуус манай хүнийг зорин ирж жолоонд сурч төгсдөг болоод байгаа. Тэдэндээ зориулаад харилцах дэвтэр хүртэл бэлдээд өгчихсөн байгаа юм. Жил хүрэхгүй хугацаанд сонсголгүй хүнийг сургаж төгсгөх өөрийн гэсэн арга барил, хөтөлбөртэй болчихсон. Манай энэний толгой гэж аймар, энгийн хүмүүсээс ч хурдан төгсчих байх гээд нэг шавиараа бахархаж байх жишээтэй” хэмээн өөрийн үзэл бодлыг цахим ертөнц хуваалцсан байна. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг аяндаа тогтоно” хэмээн Д.Сүхбаатар жанжин хэлсэн бий. Гэтэл Монголын Улсын Соёлын яам нь хүүхдийн номын стандарт ярьж буй эмгэнэлтэй. Ядаж байхад хэлбэр анхаарч, агуулгат анхаараагүй бүр инээдэмтэй. Иргэд хүүхдэдээ мэдлэг, сургамж зохиол, үлгэрийн номыг ихэвчлэн уншуулдаг. Үүгээрээ зан араншин, төлөвшил зэрэгт нөлөөлдгийг мэднэ. Гэтэл Соёлын сайд ур, хийц загвар сайтай хүүхдийн номд анхаарна гээд явж байдаг. Хүүхдэд мэдлэг хэрэгтэй, Сайд аа.
| СОЁЛЫН САЙД ХҮҮХДИЙН НОМОНД ХЯНАЛТ ТАВИНА ГЭВ ҮҮ |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |