УИХ-ын гишүүдийн тоог нэмсэнтэй холбоотой Саарал ордныг шохоорхсон улстөрчидийн цуваа уртаас урт үргэлжилж, энэ сонгуульд гэхэд 126 суудлын төлөө 1336 нэр дэвшигч өрсөлдөж байна.
УИХ-ын I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад гэхэд л 80 хүн нэр дэвшиж байгаа. Түүнээс Н.Номтойбаяраар ахлуулсан “Үндэсний эвсэл”-ээс дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэгвэл тус эвслээс I тойрогт дэвшиж буй дөрвөн нэр дэвшигчийн хэн нь хэн болохыг танилцуулж байна.
МАН-ЫН УГШИЛТАЙ, ЖДҮ ЭРХЛЭГЧ Ц.ДАГВАДОРЖ ГЭЖ ХЭН БЭ

Цэрэндоржийн Дагвадорж- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул тэрбээр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг техникийн удирдлагын мэргэжлээр төгссөн. 2008 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж, БНСУ-ын Йонсей их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагаар төгсөж, мэргэжил дээшлүүлсэн гэх намтартай. Сургуулиа төгссөнөөсөө хойш малын гаралтай түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтэгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх ажлыг 2015 оноос судалж эхэлсэн. Улмаар малын түүхий эд болох өөхийг үйлдвэрийн аргаар боловсруулан саван гаргах бизнесээ эхлүүлж, 2019 оноос "Хотол констракшн" ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Мөн “Монголын Залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа, 2020 онд Нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж байсан ч өвдөг шороодсон.
Тэрбээр Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд Ж.Алдаржавхлангийн удирдлага дор 13 жил ажилласан гэгддэг. 2021 онд МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-аас Н.Номтойбаярыг “дагаж”, “Үндсэний эвсэл” рүү “урваж” орсон гишүүдийн нэг гэсэн үг.
Тэрбээр "Хотол констракшн" ХХК-иа 2019 онд Цэрэндоржийн Батбаатар, Цэдэндоржийн Рэнчинхорлоо нартай хамтран үүсгэн байгуулсан. Цэдэндоржийн Рэнчинхорлоо нь “Аргалант хүнс трейд” гэх мах махан бүтээгдэхүүний компанийн үүсгэн байгуулагч аж.
ЭВСЭЛЭЭС ЭВСЭЛ РҮҮ “УРВАЖ” СОНГУУЛЬД ДААГАА НЭХЭГЧ

Эрдэнэ-Очирын Содномжамц нь Баянхонгор аймгийн уугуул. Дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Тэрбээр ХААИС-ийг нягтлан бодогчоор, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр дүүргэсэн нэгэн. 1991-1996 онд Буян-Оргил ХЭАА-н байгуулан хувиараа бизнес эрхэлж эхэлсэн бол 1998-2001 онд Цагдаагийн Ерөнхий газрын Хангалт үйлчилгээний тасагт туслах байцаагч, мэргэжилтэнээр ажиллаж, төрийн албанд тарсалтгүй 20 гаруй жил ажилласан гэдэг. Тодруулбал, 2001-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газарт нягтлан бодогч, Тасгийн дарга, 2005-2009 онд ЭМЯ-ны СЭЗУТГазрын орлогч дарга, эрүүл мэндийн салбарын ерөнхий санхүүч, 2009-2013 онд Газрын тосны газрын ерөнхий санхүүч, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014-2018 АШУҮИС-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал болж дэвшсэн. Улмаар 2018-2019 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал болон ЭМЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Ингээд 2019 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан намтартай нэгэн. Түүний ээж аав хоёул санхүүгийн салбарт олон жил ажилласан. Тиймээс гурван үеийн санхүүч гэх нэрээр имижээ бүрдүүлэх дуртай нэгэн.
Түүний хувьд мөн л ялгаагүй МАН-аас угшилтай. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлсэн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймагт нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Улмаар томсгосон тойрог дээр даагаа нэхэж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж байна.
Дагдангийн Одонтунгалаг 2005 онд МУИС-ийн Хууль зүйн эрх сургуулийг зүйчээр төгсөж, улмаар тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2005-2007 онд улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Улмаар 2010 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, өдгөө “Од-Адвокатс” ХХН-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
Рэнцэнгийн Оюунбилэг нь Архангай аймгийн уугуул, орос хэлний багш мэргэжилтэй. Архангай аймгийн III арван жилд багшаар ажиллаж, Лондонгийн их сургуулийг хөгжил судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд дамжаанд суралцсан. НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол дахь салбарын захиралаар Английн "Хүүхдийг ивээх сан"-д хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан. 2024 оноос Архангайн амьдрал сонинд сэтгүүлчээр ажиллаж байгаа юм.
| I ТОЙРОГ: ГАЗРЫН ДАРГА, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААС ТҮШЭЭДИЙН СУУДАЛД САНААРХАХ “ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ”-ИЙН ДӨРВӨН ДЭВШИГЧ |
|
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |