Одоогийн улс төрд олны анхаарлаас хол хэдий ч хамгийн зэвүүн, хоржоонтой нүүдэл хийж байгаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байна. Хүүгээ УИХ-д суух бүх ар талыг нь даагаад, араас нь хамгийн ойрын “цэрэг”-ээ Засгийн газарт сайдаар “шахсан”. МАН-аас өрх тусгаарлаж, МАХН-ыг байгуулсан тэрбээр намынх нь гишүүд байр сууриа олж, яг учраа мэдэж хөл дээрээ тогтдогийн даваан дээр гэнэтхэн МАН-тай гар барилцах тохироонд хүрсэн.
Ингээд гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг ч сонсохгүй өөрийнхөө бойжуулсан МАХН-ыг МАН-д тушаачихаад өөрөө ҮАБЗ-д зөвлөхөөр ажиллаж суугаа. Төрийн гурван өндөрлөгийн суудалд гурвууланд нь сууж, нэг хэсэг Н.Энхбаяраас өөр эрх мэдэлтэн байхгүй мэтээр улс төрд бааварлаж явсан нэгэн. Гэнэт л Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн зөвлөх болчихоод сууж байгаа нь үнэнд нийцэхгүй мэт санагдаж байгаа биз. Хамгийн сүүлийн жишээгээр бодоход л Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт хийх санал Засгин газраас түүнд тавьж, хуулийн шинэ төсөл боловсрууаад ном болгож, хэвлүүлж тараасаар байтал түүнийг нь Засгийн газраас олон нийтэд танилцуулаа ч үгүй буцаасан. Тийм атал ганц үг ган хийлгүй чимээгүй л байсан. Оймстойгоо хүртэл ачигдаж, МАН-ынхныг хорхойтой араандаа зуучихсан явсан түүний амбиц нь нэг Засгийн газарт нэг сайдын суудал авч, ганц хүүгээ улс төрийн зах зухаас атгуулаад үлдээх биш л байлтай.
Нэг ёсондоо МАН-д хэзээ ч эргэж очихгүй мэтээр улс төрд улайрч байсан түүний нүүдэл хожигдлоор дуусахгүй нь лавтай. Тэгэхээр Н.Энхбаярын улс төр ил биш далд, хөшигний ард чимээгүйхэн өрнөж байгаагаас гарцаагүй. МАН-д дахин Н.Энхбаярын гэх бүлэглэл чимээгүй хэр нь цоо шинээр бүрэлдэж, улс төрийн шинэ өрөг эхлэхээр цагаа хүлээж байгаа бололтой. Өнөөгийн парламентад Н.Энхбаярыг цагтаа “Хаан” явахад нь түшиж босож ирсэн улстөрчид цөөнгүй бий. Тэр тусмаа намынхаа толгой баячууд, томоохон бизнесмэнүүд нь Н.Энхбаярын туслахаас улс төрийн гараагаа эхлүүлж, улс төрд хөтлүүлж байсан нь ч бий. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Н.Энхбаярын зөвлөхөөс улс төрийн карьераа эхлүүлсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээс нар Н.Энхбаярын “цэрэг”-үүд байлаа. Түгжрэлийн сайд асан ногоон автобусны хэрэгт холбогдоод буй Ж.Сүхбаатар ч гэсэн Н.Энхбаярыг БНСУ-д эмчлүүлж байх хугацаанд эргэж очсоноо зарлаж, хамт авахуулсан зургаа хүртэл нийтэлж байсан АН-д элссэн гэх С.Ганбаатар ч Н.Энхбаяртай гар нийлэн ажиллаж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батшугар, Боомтын сэргэлтийн сайд Б.Тулга гэхчлэн одоогийн Их хуралд суугаа гишүүдийн олонх нь Н.Энхбаярын удирдлага дор ажиллаж байсан.
Тэгэхээр Н.Энхбаярын улс төрийн карьер энэ хүрээд дуусчихгүй нь гэж лавтай. Түүний хүү Н.Батшугар ч хорхойд хоргүй гэмгүй нэгэн биш. Өөрөөр хэлбэл, улс төрд карьер хөөхөөс гадна уул уурхайд хүч үзэх гэж оролдоод бүтэлгүйтсэн нэгэн. 2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөж, тэр даруйдаа аав Н.Энхбаяраасаа 17 компани өвлөж авсан. Олон нийт Э.Батшугарыг хэвлэлийн, хөрөнгө оруулалтын бизнестэй л гэж ойлгодог боловч уул уурхайн бизнес ч түүнд бий.
Хэдийгээр Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг намын даргаар ажиллаж байх хугацаанд МАН-тай нэгдэж гар барилцсан ч өнөөдөр Л.Оюун-Эрдэнэтэй ойлголцоод чимээгүйгээр улс төрд оршиж байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн нууц хөзөр Н.Энхбаярын бүлэглэл юм биш үү дээ. Түүнд Х.Нямбаатараас өөр хань түшиг байхгүй юм шиг аашилж, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, боловсролын зээлийн сангийн асуудлаар намынхаа томчуудтай муудсан нь ч ийм учиртай байж мэдэх нь. Угтаа бол Сү.Батболдын фракц, Миеэ.Энхболдын фракц гээд Л.Оюун-Эрдэнийг дарлаж байсан бүлэглэлүүдийг хаашаа ч хөдөлгөхөөргүй болгох тактик боловсруулж байсан байж мэдэх нь
Цаашлаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарласнаар “С.Зоригийг алсан жинхэнэ хэрэгтнийг чи дэргэдээ авсан шүү” гэж хэлсний эргээд нэг харахад ч буруудах зүйлгүй юм байна.
| Н.ЭНХБАЯРЫН БҮЛЭГЛЭЛ МАН-Д ХҮЧЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ |
|
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
Хими, биологи, цацраг, цөмийн аюулын үеийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлнэ
2026-09-22 09:17:59
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ТЭНГЭР, ГАЗАР РУУ САЛСАН ЭГЧ, ДҮҮГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
2026-09-22 07:28:00
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
2026-09-22 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |